Та “Friends” цувралын аль дүрд хамгийн их дуртай вэ? Таны дуртай дүрээр чинь дамжуулж таны зан чанарыг тодорхойлцгооё

0
0
3,916

“Friends” цувралын төгсгөлийн анги цацагдаад даруй 20 жил өнгөрчээ. Гэсэн ч тэдний бүтээсэн өөр өөрсдийн гэсэн онцгой зан чанартай, сэтгэлд дотно дүрүүд бөгөд өнөөг хүртэл алдартай хэвээр байгаа билээ. Манай сайт уншигч танд “Friends” цувралын дуртай дүр чинь таны тухай юу өгүүлэх тухай нийтлэлийг бэлдлээ.

1. Joey Tribbiani

© Friends / Warner Bros. Television Distribution

Хэрэв та Joey-д дуртай бол хүүхэд шиг зан ааш тань таныг бусдын өмнө хайр хүргэм, сэтгэл татам нэгэн болгодог байх магадлалтай. Эмх цэгцтэй байдалд тийм ч дуртай биш, хүсэл мөрөөдөлд тань хил хязгаар гэж үгүй. Бас та аливааг эхнээс нь эхлэх шаардлагатай болох үед хэзээ ч бууж өгч байгаагүй тийм л зан араншинтай.

Мөн та аз жаргалаа найз нөхөдтэйгөө хуваалцах дуртай ч хоолоо ганцаараа идэхийг илүүд үздэг тийм л нэгэн.

 

2. Rachel Green

© Friends / Warner Bros. Television Distribution

Та Rachel-ийн шүтэн бишрэгч бол та аз турших дуртай, эрх чөлөө, өөрөө өөрийгөө хайрлахыг хамгийн чухалд тооцдог, одоо өөрт байгаагаасаа үргэлж илүү зүйл рүү хүсч тэмүүлдэг нэгэн ажээ.

Хэн нэгэн таныг дорд үзвэл та түүнд өөрийгөө хэн болохыг батлахын тулд шаргуу хөөцөлддөг, ажил мэргэжлийн хувьд хичээнгүй, хийж буй бүхэндээ зүрх сэтгэлээ шингээж чаддаг.

 

3. Chandler Bing

© Friends / Warner Bros. Television Distribution

Chandler сэтгэл санаа нь тухгүй болсон үедээ наргиа хийх дуртай гэдгийг та мэдэх биз ээ. Иймээс магадгүй та хошин шогийн мэдрэмжээ ашиглаж өөрөө өөрийгөө эвгүй байдлаас гаргах арга сэддэг байх магадлалтай. Та бусдад амлалт өгөхөөс айдаг ч шаардлагатай үед айдсаа дарж чаддаг зан чанартай.

Та найзууддаа үргэлж дэм, түшиг болж байдаг бөгөөд найзууд чинь ч өөрсдийг нь ингэж ихээр хайрлаж, чухалчилж байдаг найзтай байгаадаа тун таатай байдаг нь гарцаагүй.

 

4. Monica Geller

© Friends / Warner Bros. Television Distribution

Хэрэв та Monica-ын дүрд дуртай бол та тэвчээр муутай ч зохион байгуулалт сайтай, чадварлаг нэгэн ажээ. Та төгс төгөлдөр байдлыг хүсдэг боловч найз нөхөдтэйгөө байх үедээ тэдэнд бүхнээ зориулж, гэртээ үдэшлэг хийхийг ч зөвшөөрчихдөг тийм л хүн. Та эд хөрөнгө аз жаргалтай хамаагүй гэж үздэг тул мөнгөний талаар тийм ч их боддоггүй. Таны хувьд зүгээр л гэр бүл, хайртай хүнийхээ дэргэд байх нь жинхэнэ аз жаргал.

 

5. Ross Geller

© Friends / Warner Bros. Television Distribution

Та Ross-ын дүрийг үзэх дуртай бол та дуу цөөтэй ч романтик сэтгэлгээтэй, хайрласан хүнийхээ төлөө юу ч хийхээс буцахгүй хүн аж. Таны хувьд гэртээ телевиз үзээд амрах шиг сайхан зүйл үгүй. Аливаа шийдвэрийг маш нухацтай, олон талаас нь бодож байж гаргадаг.

Заримдаа та аливааг хэт их ургуулан бодно, заримдаа бас юуг ч бодохыг хүсэхгүй амрахыг илүүд үзэх нь ч бий. Ross-д дуртай хүмүүс сайн хань, сайн найз, сайн аав байж чаддаг.

 

6. Phoebe Buffay

© Friends / Warner Bros. Television Distribution

Өөрөө өөртөө буруу үүрэх дургүй, нийгмийн хэв маяг, хүмүүсийн чиг хандлага танд огтхон ч хамаагүй, зүгээр л өөрийнхөөрөө байх дуртай хүмүүс Phoebe-ын дүрд дуртай байдаг. Мэдээж түүнийг, “Би чадна гэж бодож байгаа ч хийхийг хүсэхгүй байна” гэж хэлээд л бүхнийг тоохгүй орхидог гэдгийг үзэгч та сайн мэднэ биз ээ. Та гэр бүл, найз нөхөддөө үнэнч, тэднийг хамгаалахын тулд бүхнээ зориулж чадах сайхан сэтгэлтэй нэгэн юм.

 

7. Gunther

© Friends / Warner Bros. Television Distribution

Эмх замбараатай, шаргуу, хөдөлмөрч гэдэг үг таны зан араншинг төгс тодорхойлж чадна. Та хайр дурлалын төлөө бүхнийг хийх тийм л нэгэн.

 

8. Dr. Richard Burke

© Friends / Warner Bros. Television Distribution

Richard буюу “Сахалт” бол амжилттай яваа, сайхан сэтгэлтэй, дэгжин залуусын нэг. Хэрэв та түүнд дуртай бол шаргуу хөдөлмөрч, өөртөө итгэлтэй, нягт нямбай, ажил дээрээ амжилттай нэгэн гэдгийг илтгэнэ. Та тун үнэнч, аливаа шийдвэр дээрээ бат зогсдог, шаардлагатай бол амлалт өгч чаддаг нэгэн юм.

 

9. Janice Litman-Goralnik

© Friends / Warner Bros. Television Distribution

Хэрэв та Janice-д дуртай бол та тун эерэг хандлагатай, сайхан сэтгэлтэй нэгэн юм. Жүжигчин Maggie Wheeler ч энэхүү дүрээ тодорхойлохдоо, “өөдрөг үзэлтэй, жинхэнэ дурлал гэж байдагт итгэдэг нэгэн” хэмээсэн байдаг билээ. Хүмүүс танд таагүй хандлага үзүүлсэн ч та түүнийг нь сөргөөр хүлээн авдаггүй, гэхдээ энэ нь таныг дoромжлох боломж олгоно гэсэн үг биш гэдэг нь мэдээж.

Аливаа асуудалтай нүүр тулж чаддаг гэдгийг нь та Joey түүнийг үзэн яддaг гэдгийг мэдсэн ч өөртэйгөө хамт үлдээснээс нь тод харж болно. Мөн та энэхүү дүрд дуртай бол өөрөө өөрийнхөөрөө байх дуртай, хамгийн чангаараа инээх бүр ч дуртай тийм л нэгэн юм.

© Friends / Warner Bros. Television Distribution

Таны хувьд дуртай дүртэйгээ ижил зан араншинтай юу? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй бодлоо хуваалцаарай.

1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.