Үлэмж том биеэрээ анзаарагдахгүй өнгөрөхгүй байхын аргагүй 24 үзэсгэлэнтэй бүсгүйчүүд

0

Хүн өөрийнхөө өндрийг сонгодоггүй. Бас өндрөө ч засах боломж хомс, тэгэхээр өөрийгөө байгаагаар нь л хүлээж авахаас өөр аргагүй болж байна. Өндөр хүн олон хүний дундаас онцгойрч харагддаг, энэ нь ямар таатай эсвэл таагүй болохыг хүн бүр дор бүрнээ л шүүнэ биз ээ. Эрчүүд өндөр байна гэвэл гайхах зүйлгүй, гэхдээ эмэгтэйчүүдийн дунд ч дээд амжилт тогтоохоор өндөртэй хүмүүс цөөнгүй байдаг гэдгийг мартаж болохгүй. Энэ удаагийн нийтлэл чухам тэрхүү өндөр эмэгтэйчүүдийн тухай өгүүлнэ. Тэд өөр өөрсдийнхөөрөө үзэсгэлэнтэй. Нийтлэлийг нуршуу болгохгүйн үүднээс бид 24-ийг л сонгож авлаа, энэ нь бидэнд маш хүнд ажил байсныг танд хэлэх хэрэгтэй байх.

Үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн өндөр таныхаар ямар байх ёстой вэ?

Хизер Грин дэлхий дээрх хамгийн өндөр эмэгтэй биш шүү – 1,97 м

АНУ-ын иргэн арай л хоёр метр хүрсэнгүй, гэхдээ өндөр өсгийтэй туфль өмсөхөөрөө бараа нь харагдахгүй болно. Жирийн өндөртэй хүний дэргэд ингэж л харагдаж байна.

 

Спорт сонирхогчид Екатерина Гамова гэж сонссон л байх учиртай, 2,02 м

Тамирчин бүсгүй волейболын хоёр ч удаагийн дэлхийн аварга болж байсан, 2016 оноос хойш ирээдүй хойч үе болсон залуучуудыг дасгалжуулах болжээ.

 

Линдсей Кей Хейворд 2,03 м гэдгээрээ Гиннесийн номд бичигдэж байжээ

Яагаад бичигдсэн бэ гэхээр эмэгтэй жүжигчдийн дунд хамгийн өндөр нь гэнэ, киноны гол дүрд ч тоглоод бас амжжээ. Бас бөх барилддаг гэж байгаа.

 

Мария Степанова бас 2,03 м

Бас нэгэн тамирчин, гэхдээ энэ удаа сагсчин бүсгүй юм. Түүний цуглуулгад Олимпын хүрэл, Дэлхийн болон Оросын цом, мөн WNBA (АНУ)-гийн «Phoenix Mercury»-д тоглож байсан.

 

Сагсчин Рита Минива Беса, 2,03 м

Бүсгүй Зимбабвегаас АНУ-д иржээ.

 

Энэ удаад загвар өмсөгч Кэролайн Велц, 2,05 м

Загвар өмсөгч бүсгүй Германд амьдардаг, эмэгтэй загвар өмсөгчдийн дунд өндрүүдийн тоонд багтана.

 

Афроамерик Бриттни Грайнер 2,06 м өндөртэй

Тамирчин бүсгүй сагсан бөмбөгийн “Phoenix Mercury” багт тоглодог.

 

Мали Дуангди, 2,08 м

Энэ бүсгүй өндрөөрөө Гиннесийн номд бичигдэж байсан ч харамсалтай нь 2016 онд өөд болжээ. Тайланд бүсгүй архаг өвчний улмаас 24 насандаа бурхны оронд заларсан юм.

 

Орос бүсгүй Екатерина Лисинагийн өндөр 2,1 м

Тамирчин бүсгүй, сагсан бөмбөгт амьдралынхаа нэг хэсгийг зориулжээ. Бас хамгийн урт хөлтэй бүсгүй хэмээгддэг.

 

Гитика Шривастава Энэтхэгт амьдардаг, өндөр нь 2,11 м

Улсынхаа сагсны шигшээ багийн тамирчин байсан гэдэг.

 

Зөвлөлтийн тамирчин Ульяна Семенова, 2,13 м

Олимпын хоёр удаагийн аварга, ЗХУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин. Тэрээр 80-аад оны үеийн спортын хүрээнд алдартай нэгэн байжээ.

 

Зейнаб Бибийн өндөр төрөлх эх орондоо амьдрахад нь төвөг учруулж байжээ, 2,18 м

Тэр Пакистаны хамгийн өндөр нь байсан бөгөөд 46 насандаа (2018 он) нас баржээ. Зейнаб Их Британид цагаачлахаас өөр аргагүй байсан гэдэг. Яагаад гэвэл гэрээсээ гарахад нь хүмүүс түүний өндрийг гooчилж, жигшээд зогсохгүй чулуу шидэж зoвоодог байсан нь харамсалтай.

 

Шаргал үст Малгожата Дыдек, 2,18 м

Польш бүсгүй бас сагсан бөмбөг тоглоно, «Utah Starzz» болон «Connecticut Sun» багуудад байжээ. 2011 онд 37 нас хүрэлгүй өөд болжээ.

 

2,21 м өндөртэй Сан Фэнг

Өнөөдрийн байдлаар Хятадын хамгийн өндөр эмэгтэйгээр бүртгэгджээ.

 

Өнгөрсөн үеийн бүсгүйчүүд: Мария Фасснауэр, 2,23 м

1879 -1917 онуудад Австралийн Тиролд амьдарч байсан Мария тэр үедээ гaжиг хүмүүсийн үзэсгэлэн, шоунд оролцож байжээ. Зарим нэг эх сурвалжаас харахад Мариягийн өндөр арай бага байсан гэх мэдээлэл бий.

 

Үзэсгэлэн, шоуны үзүүлбэр болсон бас нэгэн бүсгүй – Элла Юинг, 2,24 м

Миссурийн мужид 1872 онд төрсөн энэ бүсгүй циркийн бүрэлдэхүүнд багтаж Америкийг хөндлөн гулд туулж чаджээ. “Missouri Giantess” цирк түүнийг амьд явах хүслийг төрүүлэх ганц сонирхол нь байсан гэдэг. Тэрээр 1913 онд өөд болжээ. Тухайн үедээ АНУ-ын хамгийн өндөр эмэгтэй хэмээгдэн бүртгэгдсэн байна.

 

Өндөр эмэгтэйчүүдийн бас нэгэн төлөөлөл – Каролина Раскон, 2,26 м

Түүнийг ийм л өндөртэй гэж тэмдэглэсэн байдаг, гэхдээ яг зохих ёсоор хэмжсэн эсэх нь одоо болтол эргэлзээтэй байгаа юм. Түүний амьдрал мексикийн уурхайн нэгэн тосгонд өнгөрчээ.

 

2,26 м өндөртэй Делорес Пуллард мөн энэхүү жагсаалтад багтана

Луизианагаас (АНУ) гаралтай энэ эмэгтэй 1946 онд төрсөн, 226 см хүртэл өссөн гэдэг. Гэхдээ түүнийг 246 см өндөртэй гэж тэмдэглэсэн эх сурвалж ч бас бий. 1971 он түүнд хүнд өвчин тусжээ, бүсгүй хийлгэсэн хагалгааныхаа хүндрэлийг давж чадаагүй юм.

 

Гэрэл зураггүй – 2,30 м өндөртэй Вассилики Каллианжи

Тэр үеэс үлдсэн баримтуудад итгэх юм бол түүний өндөр 229,87 см байжээ. Нүдийг нь тахианы өндөгний дайтай, харин хөл, гарыг нь адил хэмжээтэй гэсэн байна. Төрсөн огноо, газар: Грек, 1882 он

 

Санди Аллены өндөр 2,32 м байжээ

Бас нэгэн америк бүсгүй, циркэд үзүүлбэр үзүүлж, кинонд тоглож байсан юм. Санди Гиннесийн номд бичигдсэн, 1955 онд төрсөн.

 

Яо Дэфэнь, 2,34 м

Хятад гаралтай энэ эмэгтэй Санди Аллены дараа Гиннесийн номд бичигдсэн юм. Тэрээр урт наслаагүй бөгөөд 40 насандаа хорт хавдраар 2012 онд өөд болжээ.

 

Бас нэгэн дээд амжилтыг тогтоосон бүсгүй, Жейн Банфорд 2,41 м өндөр

Төрсний гэрчилгээ болон араг яс нь түүнийг 2001 он хүртэлх дэлхийн хамгийн өндөр хүн гэдгийг баталж чадсан юм. Тэрээр 1895-1922 онд амьдарч байжээ. Британи эмэгтэйн өөр зураг байдаггүй нь харамсалтай.

 

Энэ удаад канад бүсгүй Анна Хейнинг Бейтс, 2,43 м

Аннагийн төрсөн он 1846, Канад гаралтай. Циркийн жүжигчин бүсгүй бас л өндөр нөхөртэй сууж, хоёр хүүхэд гаргажээ. Нас барсан огноо – 1888.

 

Өнөөдрийн жагсаалтыг 2,48 м  өндөртэй хятад бүсгүй Цзэн Цзиньлянь тэргүүлж байна

Өнөөдөр хятад бүсгүйн өндрийг “давсан” хүн алга л байна. Цзэн 1964-1982 онд амьдарч байжээ.

7
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *