Бид хайртай ээжүүддээ талархахгүй байхын аргагүй 7 шалтгаан. Бүх л амьдралын маань туршид бидний төлөө бүхнээ зориулсан ээждээ баярлалаа гэж хэлээрэй!

0

Эх хүн гэдэг биднийг балчир бага насанд минь юм бүхнээс хамгаалж, идэр том боллоо ч аливаа асуудалд зөвлөгөө өгч, цаг үргэлж л бидний төлөө байх ёстой мэт сэтгэж, тэдэндээ энэ бүгдэд нь талархаж явдгаа хэлж амжихгүй байх нь олон. Манай сайт уншигч танд хайртай ээждээ баярлалаа гэж хэлэх 7 шалтгааныг танд хүргэж байна. Энэхүү нийтлэлийг маань уншаад таныг хайртай ээж рүүгээ яаран очно гэдэгт итгэлтэй байна.

1. Үр хүүхдүүдийнхээ төлөө эх хүн боломжтойгоос боломжгүйг хүртэл хийдэг

© Depositphotos.com

Эх хүн гэдэг бидний хувьд хамгаалагч сахиусан тэнгэр мэт л байдаг, гэр бүлийнхээ гэрэл гэгээ нь болсон хэзээд итгэж болох хүн маань байдаг билээ. Тэд хүндрэл бэрхшээл бүхэнд үл халширч, гэр бүлийнхээ аз жаргалын төлөө бүхнийг хийдэг тийм л хүмүүс.

Зарим эхчүүд эр нөхөртөө хаягдаж, нийгмийн хүрээллээсээ тасарсан ч үр хүүхдийнхээ төлөө, тэднийгээ хооллож, хувцаслаж, хамгаалж цаг ямагт өөрийгөө хойш тавин хайраа түгээж байдаг билээ.

 

2. Үр хүүхдээ үргэлж өөрөөсөө түрүүнд тавьдаг

Өөрийгөө ч үл бодохын хамгийн том жишээ бол бидний ээжүүд билээ. 9 сар хэвлийдээ тээж, хүүхэд наснаас минь өдийг хүртэл халамж хайраа зориулж, өлсөж, даарч, өвдөж зовсон бүх л цаг үед бидний дэргэд байдаг тэднийг жинхэнэ баатрууд гэлтэй.

Хүүхдийнхээ төлөө л бол хичнээн чухал ажил, хэтэрхий сайхан амралт байсан ч хойш нь тавьж бидэнд бүхий л цагаа зарцуулдаг тэд бол үр хүүхдээ өөрөөсөө дээгүүрт тавьдаг амьд бурхад юм.

 

3. Сайхан амьдралын төлөө ажрахгүй хөдөлмөрлөдөг

© AP/EAST NEWS

Сайхан амьдралын төлөө төрсөн нутаг усаа орхин гарсан эхчүүд энэ дэлхий дээр маш олон бий. Үр хүүхдүүдээ илүү боловсролтой болгож, амар амгалан сайхан орчинд өсгөж хүмүүжүүлэх гэсэн тэдний энэ бүх зoлиосыг юугаар ч үнэлшгүй биз ээ.

 

4. Хатан зориг гэж эх хүнд л бий

Амьдрал эх хүнд цаг ямагт зөөлөн хандаггүй ч эх хүн үрс бидэндээ хэзээ ч нуруугаа харуулдаггүй тийм л ачтангууд билээ. Бидэнд амьдралын ухаан, хүчтэй байж, эцэж цуцашгүй байдлыг үлгэрлэн харуулж, амьдралд хөлөө олоход минь үргэлж тусалж байдагт нь сэтгэл зүрхнийхээ гүнээс талархахгүй байхын аргагүй.

 

5. Амьдралын ухааныг эх хүн л бидэнд зааж сургадаг

© Shutterstock.com

Ээжүүд л үр хүүхдээ өсвөр наснаас нь л амьдралын ухаанд сургаж, үнэлж баршгүй үнэтэй зөвлөгөөгөө хайрлаж, аливаа шийдвэр гаргахад өөрийн туршлагаа хуваалцаж хүн шиг хүн байхыг тэд л бидэнд зааж сургадаг билээ.

 

6. Амьдралын үнэтэй зөвлөгөө бидэнд хайрладаг

Үнэтэй тоглоом авъя гэхэд үгүй гэх хариулт нь л бидэнд мөнгөний үнэ цэнийг мэдрүүлдэг, зааж сургадаг зөвлөгөө бүхэн нь мэдлэг болж бидэнд үлддэг ээжүүдэд талархахгүй байхын аргагүй.

Магадгүй одоо бид тэдний зөвлөгөөний үнэ цэнийг мэдрэхгүй байсан ч алт шиг үгс нь насанд туршид үр хүүхдүүдийнхээ сэтгэл зүрхэнд хоногшин үлддэг юм.

 

7. Ямар ч нөхцөлгүйгээр биднийг хайрладаг

© Depositphotos.com

Эх хүний хайр шиг цэвэр ариун хайр гэж үгүй биз ээ. Төрсөн ч бай үгүй ч бай, хөгшин ч бай залуу ч бай, энэ хорвоод байхгүй байлаа ч эх хүний хайраас илүү цэвэр ариун, үнэн хайр гэж энэ орчлонд үгүй.

Бүх л амьдралын маань туршид бидний төлөө бүхнээ зориулсан ээждээ баярлалаа гэж хэлээрэй.

Та ээжийнхээ юугаар хамгийн их бахархдаг вэ? Та юунд нь хамгийн их баярлаж явдаг вэ? Ээжийн тань танд өгсөн хамгийн үнэтэй зөвлөгөө юу байсан бэ?

6
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *