James Bond-ын шинэ анги Spectre-ийн нээлтийг Heineken Монголд хийнэ

0

~ SPECTRE PRIMIERE ~

Spectre киноны Heineken брэндэд зориулсан тусгай бичлэгүүд дэлгэгдэж эхэллээ 1Жеймс Бонд болон Heineken брэнд түншлэлээ анх 1997 онд Tomorrow Never Dies киногоор эхлүүлэн 18 дахь жилдээ тууштай хамтарч байна. Энэ намар нээлтээ хийж байгаа Spectre нь түншлэлийн долоо дахь цуврал болж байна. 2012 онд дэлгэцэнд гарсан Skyfall-ын нээлтийг Heineken Монголд зохион байгуулж ‘Бонд’ сэдэвт шинэ жилийн үдэшлэгийн үеэр азтай хэрэглэгч “дэлхийн залуу”-г шалгаруулан Лондон хотод гэр бүлийн хамт аялах эрхийн бичгээр шагнасан билээ.

Тэгвэл энэ онд гарч буй Spectre-ийн нээлтийг 11 сарын 12-ны Пүрэв гарагт Гэгээнтэн кино театрт зохион байгуулах гэж байна. Heineken брэнд өөрийн хэрэглэгчдийг нээлтийн хүлээн авалтад урин Бонд-ын Spectre ангийг дэлгэцнээ анхлан үзэх боломжийг олгох юм. Spectre-ийн нээлтийг Англид 10-р сарын 26-нд, Америкт 11-р сарын 6-нд хийсэн байна.

М-Си-Эс Азиа Пасифик Брюэри компанийн Маркетингийн захирал Мүүн Ёо хэлэхдээ: “Жеймс Бондтой түншилсэн 18 дахь жилээ тэмдэглэн явуулж буй манай Spectre кампанит ажил урд өмнөхөөс илүү шинэлэг хэлбэрээр явагдаж байна. Бонд цувралын онцлог нь бид үзэгчдэд цоо шинэ, сэтгэл догдлуулсан мэдрэмжийг өгдөгт оршдог. Кампанит ажлын нэг хэсэг болох ТВ рекламд бид Даниэл Крэйгийг өөрийг нь тоглуулж байгаа нь хэрэглэгчиддээ Бондын ертөнцийг нээж өгч байгаа юм” гэлээ.

Spectre нь Heineken-ий хувьд энэ оны хамгийн том кампанит ажил болж байгаа ба киноны нээлтийн үдэшлэгээс гадна Bond ТВ реклам, Бондын сэдэвтэй шар айргийн онцгой багцыг худалдаанд гаргаж байна.

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.