Бусад хүмүүс загварлаг гэж үздэг боловч баячуудын хувьд аль болох зайлсхийдэг хувцас загварын 12 сонголт

0

Баян хүмүүс эртнээс л моод дагах дуртай байдаг, тэд гадаад үзэмжиндээ анхаарал тавихыг их хичээнэ. Гэхдээ орчин үеийн гоё ганган эсвэл тансаг хэрэглээ баян хангалуун амьдралыг илэрхийлээ нэгэнт больжээ. Харамсалтай нь хүн бүгд энэхүү өөрчлөлтийг мэдрээгүй явсаар л, тиймдээ ч эсрэг үр дүнд хүрч байгаагаа ч анзаарахгүй алхална. Бид нэг л зүйлд итгэлтэй байна. Хүн дансандаа хэдий хэр их мөнгөтэй байна төдий чинээ даруухан харагдахыг хичээдэг болжээ. Өнөөдрийн бидний нийтлэлд зургаан оронтой тоогоор тоологдох эд хөрөнгийн эзэн хажуугаар нь огт тоолгүй өнгөрөх загваруудыг танилцуулж байна.

1. Лакан гутал

© pickpik © angeljana_ / pixabay

Чинээлэг баян хүмүүс лакан гутлыг зөвхөн онцгой арга хэмжээнд л өмсдөг. Өдөр тутмын амьдралд энэ загварын гутал өмсөх нь зохимжгүй. Хэрвээ оффистоо үнэхээр лакан гутал өмсмөөр санагдаад байвал сонгодог загвартайг нь өмсөхийг хичээгээрэй. Сүүлийн үед баян бүсгүйчүүд илгэн туфль их өмсөх болжээ.

 

2. Торгон алчуур

© Wrapped Up / flickr © andieanderin / instagram

Хүзүүний торгон алчуур өдөр тутмын хэрэглээнд зориулагдаагүй, харин өөр бусад чимэглэлийг тодосгож, илүү чамин хэрэглээ болж өгдөг. Энэ дүрмийг зөвхөн нэг л тохиолдолд зөрж болно, нэг өнгийн цүнхэнд уясан бол шүү дээ.

 

3. Овор ихтэй цаг

© pixabay / wilkernet © pixabay / Free-Photos

Эмэгтэй хүний турьхан бугуйн дээр байгаа бүдүүн, овор ихтэй цаг үнэхээр зохимжгүй харагдахын зэрэгцээ бусдын анхаарлыг шууд татна. Дизайны хувьд даруухан байх тусам л илүү үнэтэй харагддаг жамтай. Орчин үеийн загварыг тодорхойлж буй дизайнеруудын зөвлөснөөр бол аль болох энгийн бөгөөд сонгодог цаг зүүвэл зохимжтой, үүнд мөн спорт цаг ч хамаарна.

 

4. Нэг өнгийн хувцаслалт

© Maria Rantanen / flickr © pikrepo

Баян хүмүүс нэг өнгөөр дагнан хувцаслахыг хүсдэггүй, яагаад гэвэл загварыг бүрэн гаргаж чадахгүй гэж үздэг. Өөр хоорондоо зохицох нэгээс хоёр өнгийг хослуулан өмсөнө. Total look загвараас илүү зөөлөн харагдуулдаг ажээ.

 

5. Сөдөн хүрэм

© Mathilda Samuelsson / flickr © Martha W McQuade / flickr

Оверсайз буюу хэлхгэр загвар бүсгүйчүүдийн дунд моод болоод байгаа хэдий ч орчин үеийн бүсгүй хүн сөдөн хүрмийг зөвхөн цанын баазын амралтын газар л өмсвөл зохино. Өөр бусад нөхцөлд сонгодог загварын дулаахан пальто өмсөж өөрийн биеийн галбираа гайхуулах хэрэгтэй.

 

6. Хамба хилэн спортын хувцас

© pxhere

Зөөлөн хамба хилэн материалаар хийсэн сул загварын хувцас биед таатай мэдрэмж төрүүлдэг, тийм ч учраас олон бүсгүйчүүдийг хайрыг татсан биз ээ. Гэхдээ өнөөдрийн хувьд “спортлог загвар” илүү нэрд гараад байгааг анхаараарай.

7. Свитер дээр том хэмжээтэй гоёл чимэглэл зүүх

© Jamie / wikimedia © Olivia / flickr

Зузаан, дулаахан свитер дээр том хэмжээтэй гоёл чимэглэл зүүхээр дүр төрх их нүсэр харагддаг. Загварын чиг хандлагыг байнга анзаарч байдаг бүсгүйчүүд нэхмэл цамцыг ямар нэгэн зүйлээр гоёхыг хүсвэл даруухан зүүлт сонгоно. Хагас гэрэлтдэг хувцсан дээр ч гэсэн том зүүлт зүүх нь антитренд юм шүү.

© Rune Hellestad – Corbis / Contributor / Getty Images

 

8. Уранхай эсвэл шигтгээтэй жийнс

© pikrepo

Хаа холын 2000-аад онд жийнсийг хайр найргүй урж, хиймэл сувд шигтгээгээр чимэглэдэг байлаа, ийм загвар ч моод байсан нь үнэн. Гэхдээ өнөөдрийн хувьд энэ мэт загвар антитренд болоод байна, олон од бүсгүйчүүд аль хэдийн үүнээс татгалзах болсон.

 

9. Хээтэй дотуур хувцас

© Treacle Tart / flickr

Гоёлын дотуур хувцасны хэрэглээ өдөр тутмынх биш. Хувцастай тохируулахад амаргүй, спортын хувцас дотуур өмсөхөд эвгүй харагдана. Тэгээд ч хээ угалз ихэнх тохиолдолд хямдхан харагдуулаад байдаг юм. Одоогийн загвар байгальд ээлтэй хэв маягийг дэмжих болжээ, ямар нэгэн илүүц гоёл чимэглэлгүй цэвэр байгалийн гаралтай, өөрт эвтэйхэн дотуур хувцас өмсөхийг эрхэмлэж байна.

 

10. Нэг өнгийн жийнсэн хослол

© Alex Iby / unsplash

Нэг өнгийн жийнсэн хослол, цайвар уу, хар өнгө байна уу огт хамаагүй, их л “бүдүүлэг” харагдана. Хэрвээ толгойноосоо хөл хүртлээ жийнсэн хувцас өмсөхийг хүсэж байвал дээд, доод өнгөөрөө ялгаатай байвал арай дээр харагдах болов уу.

 

11. Битүү цамц дээр алчуур зангидах

© lithian / shutterstock © Justin Higuchi / wikimedia

Нэг өнгийн битүү цамцыг ямар нэгэн зүйлээр чимэглэж тодосгохыг хүсдэг, магадгүй хүзүүний алчуур, энэ удаад амжилтгүй сонголт болно. Ямар ч утгагүй олон давхар үүсгэнэ, үүнээс аль болох зугтаах хэрэгтэй. Битүү цамц урт зүүлттэй илүү зохицдог ажээ.

 

12. Зуны богино ханцуйтай пиджак

© Michael Tran Archive / Contributor / Getty Images

Ийм богиносгосон хувилбарын хувцас тэр болгон хүмүүст зохиод байдаггүй, яагаад ч юм биеийн харьцааг шууд алдагдуулна. Дулаан цагт урт ханцуйтай нимгэн пиджак өмсөхийг хичээгээрэй. Пиджакны материал тааран эсвэл хөвөн даавуун байж болно.

Энгийн бөгөөд чамин харагдах өөр ямар хэв маягийг та энэхүү жагсаалтад нэммээр байна?

11
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Sun KS

    Sun KS

    2020/04/20 at 19:46

    Hahaha garchigig n oorchlood medeellee oruuljee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *