Баян болохыг хүсэж байвал дараах 10 зүйлийг яг одооноос хийхээ болих хэрэгтэй!

0
3
26,701

Баян болох арга зам адилгүй. Зарим нь биткойноор оролдож байна, зарим нэг нь ажлаа хийгээд явж байна. Эд баялаг нь цаг зуурын бус байнгын үзэгдэл болж байгаа хүмүүст нийтлэг хэд хэдэн шинж чанар байна. Тэр шинж чанар нь ажлын амжилттай бас шагнал урамшуулал тогтмол авдаг ч мөнгөн хуримтлал үүсгэж чаддаггүй хүмүүст байдаггүй ажээ.

Баян болон ядуу хүмүүсийн сэтгэн бодох, дадал зуршлын ялгааг судлаач Томас Корли судлахаар шийджээ. Энэ хоёр бүлгийн хүмүүсийг 5 жил ажиглаж сонирхолтой дүгнэлтэнд хүрсэн байна.

Та бүхэндээ салбал зохих 10 зүйлийг танилцуулахаар бэлдлээ. Орлогоо нэмэгдүүлэхэд тус болно гэж найдаж байна. Бонуст нь харин асуудал тулгараад байгаа хүмүүст багахан зөвлөгөө өгнө.

1. Шинэ хүмүүстэй танилцах боломжийг үл тоох

Баян хүмүүс шинэ хүнтэй танилцах сонирхолтой байдаг. Баячуудын 68% нь харин ядуусын 11% нь ийм сонирхолтой байдгаа илэрхийлжээ. Санхүүгийн тогтвортой байдлаа хангасан хүмүүс өөрийнхөө талаар сайхан сэтгэгдэл үлдээх, харилцаагаа цаашид дэмжих тал дээр ажилладаг болох нь судалгаагаар тогтоогдсон. Баяр наадам, чухал үйл явдлын үеэр шинэ танилдаа баяр хүргэх (хуучин танилдаа ч тэр) дадлыг баячууд өөрсдийн болгожээ.

 

2. Хувь тавиланд итгэх

Заримдаа хувь тавиландаа даатгах хэрэгтэй үе гардаг, жишээ нь улаан эсвэл цэнхэр даашинзаа сонгож чадахгүй байгаа бол. Харин нухацтай асуудлыг баячууд онцгой гойд анхаарна, яагаад гэвэл ирээдүйн амьдрал нь шалтгаалах асуудал юм шүү дээ. Харин бага орлоготой хүмүүсийн 90% нь азгүйтлээ хувь тавилантай холбон тайлбарладаг, бусад хүмүүсийн хүчин зүйлс нөлөөлсөн гэж үзнэ. Амжилттай явахын тулд өөрийгөө боловсруулах бус харин азын сугалаанд илүү итгэж явдаг ажээ.

 

3. Ажлаа үзэн яддаг

Би ажилдаа дуртай – гэж санхүүгийн амжилт олсон хүмүүсийн 85% нь үзэж байна. Бага орлоготой хүмүүсийн хувьд ажлаасаа ихэнх тохиолдолд муу талыг нь дурддаг, ийм сэтгэлгээтэй байхад яаж ч орлогоо нэмэгдүүлж чадах вэ дээ. Мэргэжлийн ажил нь таалагдахгүй байгаа бол солих хэрэгтэй, цагийг дэмий гонгинож өнгөрөөх хэрэггүй.

 

4. Эрүүл мэнддээ анхаарал тавьдаггүй

Баян хүмүүс эрүүл мэнддээ маш их анхаарал хандуулдаг, үүнд нь зөвхөн эмчид үзүүлэх бус амьдралын зөв хэв маяг, спортоор хичээллэх зэрэг багтана (амжилттай яваа хүмүүсийн 76% нь долоо хоногтоо 4 удаа спортоор хичээллэдэг), мөн хорт муу зуршилгүй, эрүүл хоолны дэглэм баримталдаг байна. Бага орлоготой хүмүүсийн 13% нь эрүүл мэнд, амжилт хоёрыг уялдаа холбоотой гэж үзжээ.

 

5. Эрсдэлээс айх

Эрсдэл хүлээж баяжаад оргилуун дарс буудуулахыг ядуусын 6% нь л хүлээн зөвшөөрсөн бол баячуудын ихэнх нь хувь нь үүнд бэлэн байв. Амжилттай яваа хүмүүсийн онцолж хэлснээр бол эрсдэл хүлээснээр томоохон бүтэлгүйтэж байсан удаатай гэжээ, гэхдээ тэр бүтэлгүйтлээс сургамж авахыг хүссэн гэж дурссан байна.

 

6. Реалити шоу үзэх

Материаллаг эд баялгаар дутмаг хүмүүсийн 78% нь бусдын амьдралыг хөндлөнгөөс харуулсан нэвтрүүлэг үзэх дуртай байжээ. Харин баячуудын дунд 6% нь л реалити шоу үздэг. Баячууд зурагт төдийлөн үздэггүй, өдөрт ганц цагаас илүү үзэхгүй. Интернеттэй ч мөн адил хандлагатай: амжилттай хүмүүс ажилтай нь холбоогүй л бол интернетээр тэр болгон зугаалаад байдаггүй ажээ.

 

7. Бага уншдаг

“Ном уншихгүй байнаа гэдэг чинь сэтгэхээ болино оо л гэсэн үг” гэж Федор Михайлович Достоевский хэлж байжээ. Баячуудын 88% нь зохиолчтой санал нийлж байгаа юм (тэд өөрийгөө хөгжүүлэх ном, мэргэжлийн материал, түүх, уран зохиолын ном уншдаг). Өдөрт 30 минутаас багагүй хугацаагаар ном уншдаг ажээ. Харин ядуусын 2-хон хувь л ном уншихад цаг зарцуулдаг байна.

 

8. Орой сэрэх

Томас Корлийн ажигласан баян хүмүүсийн ихэнх нь ажил эхлэхээс 3 цагийн өмнө буюу 5 цагт сэрж байгааг тогтоожээ. Өглөөний чөлөөт цагийг өдрийн ажлаа төлөвлөх, хувийн төсөл дээрээ суух, спортоор хичээллэх зэргээр зарцуулна.

Амжилттай хүмүүсийн ихэнх нь өглөө бясалгалд 10-15 минут заавал гаргана. Өглөө эрт босноо гэдэг чинь дутуу нойртой босно гэсэн үг биш, амжилттай яваа хүмүүсийн 89% нь өдөрт 7-8 цаг унтдаг байна. Эмч нарын зөвлөснөөр тэд орой 21-22 цагийн хооронд унтахаар хэвтдэг ажээ.

 

9. Хорон муу хүмүүстэй харилцана

Өдөр хоногоо арай ядан залгуулж байгаа хүмүүсийн 96% нь амьдралдаа сэтгэл дундуур хүмүүстэй үерхэж нөхөрлөж хов жив ярьдаг байна. Амжилттай хүмүүс эргэн тойрноо “хогоор дүүргэдэггүй” хүмүүстэй харилцахыг эрмэлзэнэ, сайхан хүмүүсээс тэд үлгэр жишээ авахыг хүсдэг. Ийм хүмүүстэй уулзахын тулд соёл урлагийн арга хэмжээ, сайн дурын аян, ашгийн бус байгууллагын аливаа арга хэмжээнд оролцоно. Боломжтой хүмүүстэй танилцахын тулд юуны түрүүнд өөрийгөө хөгжүүлэхээ ч тэд сайн мэддэг байна.

 

10. Хөлөө хөнжлийнхөө хэрээр жийдэггүй

Ядуу хүмүүс орлогоосоо хэтэрсэн зарлагатай байдаг. Таны танилууд дотор үнэтэй машин зээлээр авч унасан хүн байгаа л болов уу, тэд амьдралын өдөр тутмын зүйлд зарах мөнгөгүй халаас хоосон л яваа. Баян хүмүүс дараах байдлаар орлогоо хуваарилдаг байна:

  • 20% – хуримтлалд
  • 25% – ахуйн хэрэглээнд (ипотек, түрээс)
  • 15% – хоол хүнс
  • 10% – зугаа цэнгэл
  • 5% – машин тээвэр
  • Бусад зардал тогтмол бус (төлөвлөөгүй гэхдээ шаардлагатай зүйлд) хувцас, эмчилгээ, сургалт зэрэгт.

 

Бонус: дуртай ажлаа хэрхэн олох вэ?

Томас Корли баячуудын дадал зуршлыг судалж үзээд дараах дүгнэлтэнд хүрсэн байна: тэд өөрийнхөө дуртай ажлыг олсон болохоор амжилтад хүрсэн, харин дараа нь орлого олох аргыг олжээ. Хэрвээ та өөрийнхөө дуртай ажлыг олоогүй байгаа бол дараах зөвлөгөөтэй танилцана уу:

  1. Сэтгэлийн таашаал авчирдаг ажлынхаа жагсаалтыг гаргана уу. Эдгээрийн чухам аль нь танаас ур чадвар шаардаж байгааг тодорхойл.
  2. Одоо хамгаас их таалагддаг 10 ажлаа зураад 1-10 баллын үнэлгээгээр үнэлнэ, өндөр үнэлгээ – танд зүгээр ч нэг таалагддаг бус таныг аз жаргалтай болгодог ажил байна.
  3. Одоо боломжийн орлого авчрах ажлуудыг 10 баллаар үнэлнэ (жишээ нь, сард та хэдэн ороолт нэхэж чадах вэ, үржүүлээд нийлбэрийг гарга).
  4. Ажил болгоныг дүгнэнэ – хамгийн өндөр оноо авсан нь таны амьдралын үндсэн зорилго.

Орлогоо нэмэгдүүлэхийн тулд та юу хийх хэрэгтэй гэж бодож байна вэ?

41
ГоёГоё
10
ГайхмаарГайхмаар
7
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.