2017 онд тренд болох үсний өнгөнүүд

0

Та ядаж ганц удаа үснийхээ өнгийг эрс өөрчилж, туршилт хийж байсан уу?

Үсний засалт болон үсний өнгөө өөрчлөх нь сэтгэл санааны байдлыг дээрдүүлдэг гэдэгтэй санал нийлж байгаа биз дээ? Тэгвэл цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд ирж буй 2017 онд ямар өнгө, ямар загвар моодонд орохыг мэдэхийг хүсч байна уу?

2017 онд хүн бүр өөрт тохирох үсний өнгөө олох болно. Хамгийн шаардлага өндөртэй, загварлаг хүүхнүүд ч өөрийн өнгөө олох болно. Гол нь будалтын техник, өнгөний тунгаа зөв сонгох нь чухал. Цаг зав, мөнгөө дэмий үрэхгүйн тулд чадвартай үсчин сонгох нь бас чухал юм. Бас үсээ хайрлахаа мартав аа.

Өнгөлөг туяа

2017 онд тренд болох үсний өнгөнүүд 7

Ийм техник огцом өөрчлөлт хийхгүйгээр үсэндээ бага зэрэг шинэчлэл хийхийг хүссэн хүнд ялангуяа тохирно. Уусгалт болон бага зэргийн туяа оруулсан байдал нь илүү натурал харагдуулна. Цайвар сорны оронд өнгөлөг сор тавьбал үсний өнгө жаахан этгээд болдог ч гэлээ загварлаг харагдах болно.

Бэбилайтс

2017 онд тренд болох үсний өнгөнүүд 1

Энэ техник өмнөхтэй төстэй боловч сорыг үсний уртад бүхэлд нь тавьдаггүй, харин үсний үзүүр хэсэгт тавьдаг. Үр дүнд нь наранд гандсан юм шиг, «нарны гэрлийн тусгал» адил үс бий болно.  Бэбилайтс шар өнгийн буржгар үсэнд илүү аятайхан харагддаг.

Нар жаргалт

2017 онд тренд болох үсний өнгөнүүд 2

Энэ бол зориг шаардсан будалт. Ийм техникийн ачаар улаан, ягаан, улбар шар өнгөнүүдээр үсийг нар жаргаж байгаа юм шиг харагдахаар будаж болдог. Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн хувьд ийм будалт тохиромжгүй байх болов уу. Гэхдээ ээлжийн амралтаа авсан үедээ туршилт хийж болох юм шүү.

Сомбре

2017 онд тренд болох үсний өнгөнүүд 3

Энэ бол бидэнд аль хэдийнээ танил болсон омбре будалтны «дүү будалт». Ялгаа нь сомбре техникээр будахдаа өнгөнөөс өнгөнд шилжихдээ илүү жигд зөөлөн уусгалт хийдэг. Үсийг ойролцоо өнгө бүхий хэд хэдэн өнгөөр буддаг ба өнгөнүүдийн уусгалтыг (шатлалыг) хөндлөн болон босоо чиглэлд хийдэг.

Жимсний өнгө

2017 онд тренд болох үсний өнгөнүүд 4

Жимсгэнэ (байгалийн зэрлэг жимснүүд болон бусад жижиг хэмжээтэй жимснүүд), болон дарсны өнгө бол 2017 оны гол тренд өнгө. Эдгээрээс хамгийн түгээмэл өнгө нь интоорын өнгө. Хэрвээ та цайвар хүрэн үстэй байгаа бол энэ өнгөө илүү дулаахан өнгөөр солиорой.

Буянтай буурал

2017 онд тренд болох үсний өнгөнүүд 8

Өөртөө илүү хэдэн нас нэмчихгүйн тулд ийм өнгийг болгоомжтой ашиглах хэрэгтэй. Залуухан эмэгтэйчүүд мөнгөлөг сааарал юмуу цасан цагаан өнгийн хэдэн сор тавьчихад аятайхан харагддаг л даа. Гэхдээ ийм будалтын техникийг хэрвээ та байгалиасаа цайвар үс, арьстай л бол сонгох нь зүйтэй гэдгийг анхаарахад илүүдэхгүй.

Бараан үс

2017 онд тренд болох үсний өнгөнүүд 6

Бараан үстэй царайлгуудаа бас мартсангүй ээ. 2017 онд бүх төрлийн бор өнгө моодонд орж байгаа. Хэрвээ та байгалиасаа хар үстэй бол үснийхээ өнгийг гүн болгож, бага зэрэг цайвар туяа өгч сэргээж болно.

24
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/10/19 at 12:44

    buyantai buural ((=

  2. soyloo

    2016/10/19 at 13:59

    Goy ym

  3. soyloo

    2016/10/19 at 14:00

    Nadad onglog tuya taalagdlaa

  4. Omega Amarok

    Omega Amarok

    2016/10/19 at 14:12

    Нээх л гадаад үг ашиглсан сэтгүүлч нийтлэгч л байхын тийм лаг юм бол гадаад хэлээр нийтлээч тренд гэдэг үгнийхнэ утгаа ч мэдэхгүй байгаадаа

  5. Erdenezul Zulaa

    Erdenezul Zulaa

    2016/10/19 at 20:16

    minii Hishigsuren Bymbajav nz ni hul zeregtseel ywjiina… nz ni moodnoos garchlaadoo …

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *