Зүрх болон цусны судаснууд доторх бодит 3D зургийг авдаг бяцхан гэрэл зургийн аппарат

0

Өдрөөс өдөрт ер бусын хурдацтайгаар хөгжиж байгаа технологийн хөгжил амьдралыг бүхэлд нь илүү хялбар болгож байгаа нь эрдэмтэн мэргэд, эмч нарт ч мөн адил таалагдаж байна. Одоо мэс заслын эмч нар хүний артерын болон венийн судасны дотор талыг нэгээс дээш чиглэлээс харуулах 3D зургуудын үр ашгийг гаргах болжээ. Энэ зургийг 1,5 мм-ийн хэмжээтэй бяцхан эд гүйцэтгэж байгаа ч түүний ач холбогдлыг үнэлэхийн аргагүй юм. Профессор F. Levent Degertekin-ий эмч нарт цусны судасны дотор талыг илүү томоор харуулах зорилгоор бүтээсэн энэ бяцхан аппарат нь утасны үзүүрт бэхлэгдсэн 20 мегагерцийн жижигхэн хэт авианы өөрчлөгч төхөөрөмж юм байна. “Хэрвээ та эмч байсан бол артер болон зүрхний дотор юу болж байгааг харахыг хүсэх байсан, гэвч өнөөдөр хэрэглэгдэж буй олонх төхөөрөмж нь зөвхөн ганцхан талаас харуулдаг.” хэмээн өгүүлэх профессор дараах үгийг ч нэмж хэлжээ. “Хэрвээ танд бүхэлдээ хаагдсан артер байвал жишээ нь танд өмнө чинь юу байгааг хэлэх систем хэрэгтэй. Та ард, урд, хажуу бүх талаас нь харах хэрэгтэй болно. Өнөө үед энэ төрлийн мэдээлэл үндсэндээ боломжгүй юм.” Degertekin-д маш жижигхэн чипэн дээр нийтдээ 48 хүлээн авагч, 56 хэт авиан дамжуулагч бэхлэх боломж байсан байна. Мөн чиглүүлэгч утас оруулах нүх гаргаж, кабелийн хэмжээг багасгах мэдээлэл боловсруулжээ. Ингэснээр илүү тохиромжтой байдлаар мэдээллийг дамжуулах боломжтой болсон байна. Хэрэглэгчдийн хувьд төхөөрөмжийг ашиглахгүй үед унтраах боломжтой болсноос нь хойш хэт халах вий гэж айх зүйлгүй болох аж. Тэгэхээр энэ нь эмчлүүлэгчийн цусанд сөргөөр нөлөөлж болно гэсэн үг юм. Гэвч эцсийн дүгнэлтийг хийхэд дэндүү эрт байгаа ба тахианы зүрхэнд суулгасан төхөөрөмжөө авах тест маш амжилттай болсон үед л бага зэрэг тайтгарч болох юм байна.

Зүрх болон цусны судаснууд доторх бодит 3D зургийг авдаг бяцхан гэрэл зургийн аппарат 2

Зүрх болон цусны судаснууд доторх бодит 3D зургийг авдаг бяцхан гэрэл зургийн аппарат 3

Зүрх болон цусны судаснууд доторх бодит 3D зургийг авдаг бяцхан гэрэл зургийн аппарат 4

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Око

    2014/05/14 at 17:39

    юм хөгжинөө гэж сайхан юмаа ямар ч жижигхэн юм ккк

  2. Uher tergeer tuulai guitsdeg naimaachin

    2014/05/14 at 23:41

    Zarna shu. Bulgiin tsusnaas chine hamaarch une ynz ynz. Har bor 700’000MNT… ENgiin tariur hereglej bolno

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *