Coca-Cola мөнгөний оронд лонхны бөглөөгөөр ажилладаг утасны бүхээг суурилуулжээ

0

Нон-алкохолик ундаа ус үйлдвэрлэгч Coca-Cola компани Дубайн ажилчдын баазад мөнгөөр биш ундааны лонхны бөглөөгөөр ажилладаг утасны бүхээг суурилуулсан байна. АНЭУ болон Дубайд ажилладаг ажилчид нь хүнд нөхцөлд ажилладаг бөгөөд ийнхүү ажилласны хүчинд олсон мөнгөө гэр бүлдээ зориулахаар хадгалдаг гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Мөн Дубайд ажиллаж байгаа ажилчдад компани нь нэмэлт хөнгөлөлтийн хэсэг болох онгоцны тийзийг өгдөггүй учир хэдэн жилийн турш гэртээ харьж чаддаггүй. Ийм нөхцөл нь эдгээр ажилтнуудын хувьд гэр рүүгээ утсаар ярихыг цорын ганц хувилбар болгожээ. Гэвч утсаар нь ярих нь маш үнэтэй. Олон улсын дуудлага хийхэд 90 цент орчмын үнэтэй байдаг нь өдрийн 6 долларын дундаж орлогын төлөө ажилладаг ажилчдын хувьд дэндүү өндөр үнэ. Энэ байдалтай уялдуулан Coca-Cola компани зар сурталчилгааны шинэлэг шийдлийг олсон нь ажилчдын баазуудад Hello Happiness хэмээх утасны бүхээгийг суурилуулсан явдал байлаа. Энэхүү бүхээг хэрхэн ажилладаг болон Дубай дахь ажилчдын амьдралд ямар том өөрчлөлт авчирч байгааг харуулсан дараах бичлэгийг тухлан үзээрэй.

[embedyt]https://www.youtube.com/watch?v=zlA9tXYxD8g[/embedyt]

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. muugii

    2014/05/14 at 17:40

    manai mcs colagiihan odoo eniig duuraigaach haha

    umnu n mashinaas beleg taraadag videog duuraij daldaigaad bsan eniig arai hiij chadahgui blgui dee zailuul haha

  2. гөлгөр

    2014/05/16 at 00:42

    цаадуул чинь чадкуээ бөглөө хийснийх нь дараа гараараа өөдөөс нь ундаа өгдөг юм л хийж чадах байх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *