Инженерийн шилдэг 10 коллеж

0

Технологийн ер бусын хурдтай хөгжлийг дагалдан хэрэгцээ шаардлага нь маш ихээр нэмэгдэж байгаа мэргэжлүүдийн нэг бол яахын аргагүй инженерийн мэргэжил билээ. Өнөө цагийн юм бүхэнд шингэсэн инженерчлэлийн шинжлэх ухаанд гүнзгий суралцаж, хүн төрөлхтөнд тустай, өөрийн хөдөлмөрийг шингээсэн бүтээлийг өргөн барих хүсэлтэй хэн бүхэнд зориулан дэлхийн шилдэг инженерийн коллежиудын тухай мэдээллийг хүргэж байна. Хэрвээ та инженерчлэл, инженер мэргэжлийн талаар илүү өргөн хүрээний, ул суурьтай мэдлэг, чадварыг олж авахыг хүсэж байгаа бол нийтлэлд маань анхаарлаа хандуулаарай.

10. Imperial College London
Инженерийн шилдэг 10 коллеж 2
Өдрийн ангийн 13,500 оюутантай энэ коллеж нисэх хүчнээс эхлээд механик инженер хүртэл өргөн хүрээний инженерийн ангиудтай. Судалгаа, шинжилгээний их сургууль гэгддэг энэ сургуулийн суралцагчид судалгаа шинжилгээнд маш их цаг, хүчин чармайлтаа зарцуулдаг. Imperial College London нь улсын сургууль юм байна.

9. Georgia Institute of Technology
Инженерийн шилдэг 10 коллеж 3
Жиоржиа мужийн Атланта хот дахь энэ сургуулийн өдрийн ангид 18,135 оюутан суралцдаг. Олон төрлийн инженерийн ангиудтай энэ сургууль эрчимтэй судалгаанд ихээхэн цагийг зарцуулдаг учир мөн л судалгааны институтид харьяалагддаг.

8. ETH Zürich – Swiss Federal Institute of Technology Zürich
Инженерийн шилдэг 10 коллеж 4
Швейцарийн Цюрих хотноо байрладаг Swiss Federal Institute of Technology Zürich сургууль нь нэр хүндтэй профессорууд болон төгсөгчидтэй сургууль бөгөөд нийтдээ 21 Нобелийн шагналтнуудыг төрүүлсэн гэдэг. Швейцарийн иргэдэд нээлттэй, энэ улсын сургуульд олон гадаад оюутнууд суралцдаг. Төгсөх ангийн хичээлийн хөтөлбөр нь зонхилон Герман, Англи хэл дээр байдаг энэ сургууль инженерийн салбар бүрээр элсэгч авдаг.

7. University of California, Los Angeles
Инженерийн шилдэг 10 коллеж 5
Лос Анжелес хотод байрладаг энэ улсын сургууль өдрийн ангийн 38,500 оюутантай. Судалгааны их сургуульд хамаарагддаг энэ сургууль 2009-2010 онд оюутнуудынхаа 52%-д нь санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Мөн өндөр өрсөлдөөнт хөтөлбөрт хамрагдагсдад үндсэн тэтгэлэг өгдөг.

6. Stanford University
Инженерийн шилдэг 10 коллеж 6
Калифорнид байрладаг энэ сургууль хувийн сургууль боловч ашгийн төлөө бус байгуулллага юм. 14,793 өдрийн ангийн оюутантай Stanford University нь мөн л судалгаа шинжилгээний сургууль юм.

5. University of Cambridge
Инженерийн шилдэг 10 коллеж 7
Английн Кэмбриж хотод байрладаг энэ улсын сургууль нь судалгаа шинжилгээний сургууль бөгөөд 31 коллежид нь 18,000 өдрийн ангийн оюутан суралцдаг. Химийн инженерчлэл, компьютерын шинжлэх ухаан, инженерчлэл, үйлдвэрлэлийн инженер гэсэн салбаруудад төвлөрсөн Кэмбрижийн их сургуулийн төгсөгчдөөс 61 хүн Нобелийн шагнал хүртжээ.

4. University of California, Berkeley
Инженерийн шилдэг 10 коллеж 8
34,149 өдрийн ангийн оюутантай, судалгаа шинжилгээний энэ сургууль одоогоор 8 Нобелийн шагналтантай бөгөөд нийтдээ 21 Нобелийн шагналтай багш эрдэмтэд оюутнуудад хичээл заадаг байна.

3. Massachusetts Institute of Technology
Инженерийн шилдэг 10 коллеж 9
Хувийн боловч ашгийн бус энэ сургуулийн өдрийн ангийн оюутнуудын тоо 10,360-д хүрдэг. Судалгааны их сургууль гэгддэг энэ сургууль өргөн хүрээний инженерийн боловсрол олгох ангиудтай. Суралцагчдынхаа 1/3-ийг л байраар хангадаг ч зарим нэг тэтгэлгийн боломжууд байдаг аж.

2. Princeton University
Инженерийн шилдэг 10 коллеж 10
Хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэг болох энэ сургууль Нью Жерсид байрладаг. Хувийн, ашгийн бус энэ боловсролын байгууллагад өдрийн ангийн 7,731 оюутан суралцдаг. Химийн, иргэний, компьютерын, цахилгааны, механикын, үйл ажиллагааны судалгааны инженерчлэлийн чиглэлээр элсэгчдээ авдаг.

1. California Institute of Technology
Инженерийн шилдэг 10 коллеж 11
Хувийн, ашгийн бус энэ сургууль их хэмжээний судалгаа шинжилгээ болон өндөр өрсөлдөөнт элсэлтийн шалгуураараа энэхүү жагсаалтын тэргүүнд бичигдэж байгаа аж. Пасадена хотод 124 акр газрыг эзлэн орших уг сургууль суралцагчдынхаа 90%-д амжилтаас нь хамааран тэтгэлэг олгодог.

7
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Заяа

    2014/05/14 at 17:41

    ямар хуучны шилтгээн шиг барилгуудтай сургуулиуд вэ?
    инженерийн сургууль болохоороо ийм байдаг юм байх даа

  2. -_-

    2014/05/17 at 09:03

    @Заya Зүгээр л хуучны сургууль болохоор хуучны юм шиг байрилгууд байгаа юм

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *