2000-аад оны үеийн загварын чиг хандлага цаг хугацаагаар аялсаар өнөөдөр дахин сэргэж байгааг илтгэх 10 тренд

0

2000 онд шинэ мянган эхэлж, түүнтэй зэрэгцэн техник технологийн дэвшил хурдацтай явагдаж, нийгмийн үзэл, чиг хандлага асар ихээр өөрчлөгдсөн билээ. 20 жилийн өмнөх загварын чиг хандлага нэгэнт хуучирсан мэт санагдавч цаг хугацааны эрхээр эргэн сэргэж эхэлж байгаа ажээ.

1. Зузаан ултай углааш

© jespahjoy from Unknown / Wikimedia Commons, © crocs / Instagram

Дээр үед хүмүүс их өмсдөг байсан энэ углаашийг та санаж байгаа бол үнэхээр тухтай мэдрэмж төрүүлдэг гэдгийг нь сайн мэдэх биз ээ. Түүнчлэн дээр нь олон төрлийн чимэглэлийг өөрөө сонгон хийх боломжтой, маш олон өнгөний сонголттой гэх мэт олон давуу талыг өөртөө агуулсан байсан билээ.

Гэсэн ч энэ төрлийн углаашийг 2009 оноос эхлэн үйлдвэрлэхээ бүрмөсөн зогсоосон байсан бол өдгөө эргэн хэрэглээнд нэвтэрч эхэлжээ.

 

2. Загасчны малгай

© CJ Contino / everett225 / Depositphotos, © nicki.nicole / Instagram

Хип хоп урсгал эрчээ авч эхэлж байсан 1980-аад онд болон 2000-аад онд реппер Jay-Z-ийн нөлөөгөөр загасчны малгай залуусын дунд ихээр хэрэглэгдэх болсон байдаг.

Тэр цагаас хойш энэ загварын малгайг өмсөх явдал багассаар байгаа ч Bella Hadid, Kylie Jenner болон Billie Eilish зэрэг алдартнуудын нөлөөгөөр ахин сэргэх хандлагатай болж байгаа ажээ.

 

3. Эрвээхий хавчаар

© kimkardashian / Instagram, © thefinalmiracle / Depositphotos, © theestallion / Instagram

2000-аад онд хэр олныг зүүнэ төдий чинээ загварлаг мэт харагддаг байсан зүйл бол эрвээхий хэлбэртэй үсний хавчаар билээ. Иймээс ч эрэлт хэрэгцээ туйлын өндөр байсан энэ бүтээгдэхүүн олон төрөл, өнгө, хэмжээний сонголттойгоор худалдаалагдаж, эгэл жирийн охидоос эхлээд улаан хивсний ёслолд оролцож байгаа алдартнууд ч эрвээхий хавчаараар гоёдог байв.

Тэгвэл өнгөрсөн жилээс эхлэн зарим нэгэн алдартнууд болон цахим орчны инфлюенсерүүд эрвээхий хавчаар зүүж байгаа нь олны анхаарлын төвд орж, ахин хэрэглээнд нэвтрэх магадлалыг нэмэгдүүлжээ.

 

4. Нам суудалтай өмд

© Thalia / YouTube, © tinistoessel / Instagram

Биед тухгүй гэдэг шалтгаанаар олон хүмүүс дургүй боловч тэр хэмжээгээрээ алдартай өмдний нэгэн загвар бол нам суудалтай өмд юм. Загвар зохион бүтээгч Alexander McQueen-ийн загварыг нь анхлан гаргаж байсан нам суудалтай өмдийг Christina Aguilera болон Britney Spears зэрэг алдартнууд өмсөж эхэлснээр нийтийн дунд загварын өнгө төрхийг тодорхойлогч болж байв.

Тэгвэл 2000-аад оны эхэн үеийн энэ загварын өмд өнгөрсөн оны намрын загварын долоо хоногоор эргэн ирж, олны анхаарлыг татаад байгаа юм.

 

5. Гар утасны зүүлт

© geniuslady / Depositphotos, © dualipa / Instagram

2000-аад оны эхэн үед гар утастай хүн бүрт байдаг байсан зүйл бол олон төрлийн хэлбэр, хэмжээ, өнгөтэй, хэрэглээ гэхээсээ илүү гоёл болгон хэрэглэдэг байсан гар утасны зүүлт билээ.

Гэвч цаг хугацааны явцад гар утасны зүүлт хэрэглээнээс гарч, үйлдвэрлэгч нар ч гар утаснууддаа зүүлт зүүх оролтыг хийхээ зогсоосон юм. Тэгвэл сүүлийн үед орчин цагийн өндөр технологитой гар утаснуудад 2000-аад оны үеийн гар утасны зүүлт зүүх явдал ихээр гарах болжээ.

 

6. Бэлтгэлийн хувцас

© BigPictures / EAST NEWS, © phamous2/Bauergriffin.com / MEGA/Mega Agency/East News

2000-аад оны эхэн үеийн Paris Hilton-ы гэрэл зургуудыг харвал түүнийг бэлтгэлийн хувцас өмссөн байгааг анзаарч болно. Үнэхээр ч биед тухтай, өмсөхөд таатай мэдрэмж төрүүлдэг бэлтгэлийн хувцас тухайн цаг үед олон төрлийн тод, хурц өнгөний сонголттойгоор зарагддаг байжээ. Улмаар тэрхүү бэлтгэлийн хувцасны загварыг гаргасан Juicy Couture компани асар их хэмжээний орлоготой ажиллаж байсан түүх бий.

Харин саяхан тус компанийн бүтээгдэхүүн хариуцсан захирал нэгэн ярилцлагадаа, “Бид тохиромжтой цаг хугацааг л хүлээж байсан. Одоо бүтээгдэхүүнээ гаргахад хамгийн зөв цаг” хэмээн орчин цагийн хэв маяг, өнгө төрхийг өөртөө шингээсэн бэлтгэлийн хувцас гаргаж байгаа талаараа мэдээллэжээ.

 

7. Жижиг гар цүнх

© Allstar/Graham Whitby Boot/Mary Evans Picture Library/East News, © emmaroberts / Instagram

Богино оосортой, жижиг гар цүнхийг мөрлөж явахад яг л франц баггет талх цүнхэндээ хийж яваа мэт харагддаг тул баггет цүнх гэж нэрийдэх нь ч бий. Анх 1997 онд Fendi бренд загварыг нь зохиож, зах зээлд нийлүүлж байжээ. Тэгвэл тэд 2019 онд тус загварын цүнхээ ахин худалдаанд гаргаж байгаагаа зарласан юм. Ийнхүү жижиг гар цүнхийг бүсгүйчүүд классик, энгийн, хээнцэр төрөл бүрийн хувцастайгаа хослуулан хэрэглэх болоод байгаа билээ.

 

8. Толгойны алчуур

© La calle de las novias / Azteca Digital, © karolg / Instagram

Одоогоос 20 орчим жилийн өмнө охид, бүсгүйчүүд үсний нэг төрлийн чимэглэл болгон толгойны алчуур зүүдэг байсан билээ. Тухайн цаг үед энгийн хэрэглээ байсан толгойны алчуурыг 2020-2021 оны намар, өвлийн цуглуулгад оруулж өгснөөр ахин загварын ертөнцөд гарч ирээд байгаа юм.

 

9. Тод өнгөтэй нүдний шил

© Barker Hanger / s_bukley / Depositphotos, © karolsevillaofc / Instagram

2000-аад оны загварын чиг хандлагыг тодорхойлогчдын нэг болох хурц, тод өнгийн нүдний шилнүүд ахин загварын ертөнцөд гарч ирээд байна. Олон алдартнууд ч хурц өнгийн нарны шилийг зүүх нь нэмэгдсээр байгаа билээ.

 

10. Жийнсэн хослол

© LUCY NICHOLSON / EastNews, © leandramcohen / Instagram

Жийнсэн өмдийг жийнсэн цамц, хүрэмтэй хослуулан өмсөх дуртай хүмүүс ч бий, ингэж өмсөх нь туйлын зохимжгүй гэж үздэг хүмүүс ч бас бий. 2000-аад онд Victoria Beckham, Naomi Campbell, Britney Spears болон Justin Timberlake зэрэг алдартнууд энэ төрлийн хувцаслалтаар гоёдог байсан билээ. Тэгвэл өдгөө загварын ертөнцөд 2019 оноос эхлэн энэ хэв маяг эргэн сэргэж эхэлж байгаа ажээ.

2000-аад оны үеэс таны дурсамжинд хамгийн тод үлдсэн зүйл юу вэ? Тухайн үед өмсөх хамгийн дуртай байсан хувцас чинь ямар загварын хувцас байсан бэ?

6
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *