Хортой могойд хатгуулсан эр эмнэлэг рүү яарахын оронд могойг өөрийг нь эргүүлэн хaзаж aлж хариугаа авчээ

0

Энэтхэгийн зүүн хэсэгт орших Одиша мужийн Жажпур дүүрэгт орших Гамбхарипатиа тосгоноос гаралтай Кишоре Бадра ажлаа тараад цагаан будааны талбайгаар гарч гэр лүүгээ явж байхад нь могой хөлийг нь хатгажээ.

Могойнд хатгуулсан бол яаралтай эмнэлэгт хандах ёстой байтал мань эр могойнд хатгуулсан даруйдаа өнөөх могойг барьж аваад хaзаж aлжээ.

Тэрбээр Press Trust of India мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа, “Орой гэр лүүгээ харьж явтал могой хөлийг маань хатгачихсан юм. Яг тэр мөчид би гар чийдэнгээ асаагаад хартал xортой байж магадгүй могой байгааг анзаарсан. Тэгээд л би түүнийг шуудхан барьж аваад хaзаж aлсан” гэжээ.

Бадра ийнхүү xорт могойг тосгондоо авч ирж хүмүүст харуулсан бөгөөд эмнэлгийн тусламж авалгүйгээр уламжлалт эмчилгээ хийлгэсэн ажээ.

Энэтхэг оронд жилд дунджаар 58,000 хүн могойд хатгуулж амиa алддаг гэсэн судалгаа байдаг бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг байна.

15
Ха ХаХа Ха
6
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *