Энэ зун сагсан бөмбөг сонирхогчдын гол ярианы сэдэв болох 10 тамирчин

0

Таны дэмждэг NBA-ийн баг Лэрри О’Брайны цомыг өргөхөөр плэй-оффт шалгарсан эсвэл улирлыг өндөрлүүлж, багийн тамирчид ширээний теннис тоглож, сугалаанд оролцож, цагийг өнгөрөөж байгаагийн аль нь ч байсан, сагсан бөмбөг сонирхогч таныг чөлөөт агентын зах зээлд анхаарлаа хандуулж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэр тусмаа энэ зуны чөлөөт агентууд том нэрнүүд сонсогдож, авъяаслаг тамирчид олон байгаагаараа онцлог юм.

Гэвч үүнд тэдний 2017-2018 оны улиралд үзүүлсэн амжилт, статистик тоо баримт чухал нөлөөтэй.

10. Дэррик Фэйворс, Utah Jazz

Тоглодог байрлал: Хүчний довтлогч

Нас: 26

Чөлөөт агентын төрөл: Багаас хамааралгүй

2017-2018 оны үзүүлэлт: 12.2 оноо, 7.2 самбар, 1.3 дамжуулалт, 1.0 хаалт

Юта Жазз багийн Өмнөд конференцийн тулаанд Дэррик Фэйкорс тэгтлээ олны анхааралд өртөөгүй. Харин эсрэгээрээ энэ жилийн рүүки Донован Митчелл болон шилдэг хамгаалагчийн шагналд нэр нь дэвшээд байгаа Руди Гобер нар их яригдсан. Мөн Жой Инглис болон Рики Рубио нарын шидэлттэй тоглолтыг онцлох хэрэгтэй байх.

Гэвч өдгөө 26 настай хүчирхэг залуугийн будагтай талбайн тоглолтыг мартаж болохгүй.

2016-2017 оны улиралд түүнийг ирээдүйтэй нэгэн гэж үнэлж байсан бөгөөд нийт довтолгооных нь 22.8% нь хүчтэй тохолтууд байв. Энэ нь түүний карьерийн өндөр үзүүлэлт болсон. Түүнчлэн будагтай талбайн тоглолт, хамгаалалт нь муугүй байлаа.

Магадгүй түүний супер одын хэмжээнд яригдаж байсан карьер нь энэ жилээс байхгүй болсон байж мэдэх ч, хоёр талт тоглолттой, туршлагатай нэгэн гэдэгтэй маргах хүн цөөхөн.

Чөлөөт агентын зах зээлд түүнийг эргээд Юта Жазз багтайгаа өндөр үнэтэй гэрээ байгуулж, багийнхаа хүчийг нэмэгдүүлнэ гэж экспертүүд үзэж байна.

 

9. ДеАндрэй Жордан, Los Angeles Clippers

Тоглодог байрлал: Төвийн тоглогч

Чөлөөт агентын төрөл: Тоглогчоос хамааралтай

Нас: 29

2017-2018 оны үзүүлэлт: 12.2 оноо, 15.3 самбар, 1.5 дамжуулалт

Нас бол тоо гэдгийг нэг бодит жишээ бол ДеАндрэй Жордан.

Энэ зун 30 нас хүрэх түүнд баг нь урт хугацааны гэрээ санал болгож магадгүй байгаа. Учир нь түүний бие бялдар, авъяас чадварт дурлах баг олон байгаа ч, хэтэрхий өндөр цалин нь асуудал болох нь дамжиггүй.

Крис Пол багийг орхисон ч түүний хувьд самбарт найдвартай байж, 15 самбарыг улиралд дундажлав. Тэр ч бүү хэл багийн ачааг нуруун дээрээ үүрч, плэй-оффт оруулах шахсан нь түүний ач гавъяа байв.

 

8. Кайл Андерсон, San Antonio Spurs

Тоглодог байрлал: Довтлогч

Нас: 24

Чөлөөт агентын төрөл: Багт хамааралтай

2017-2018 оны үзүүлэлт: 7.9 оноо, 5.4 самбар, 2.8 дамжуулалт, 1.5 бөмбөг таслалт

Түүний үзүүлэлт, талбай дээрх тоглолтыг харвал яавч супер одын хэмжээнд үнэлэгдэхгүй.

Хамгийн чухал нь Жой Инглис, Отто Портер Жр нарын адилаар түүний хийгүй тоглолт юм. Зөв цагт оновчтой шидэлт хийж, хамгаалалтанд нягт нямбай тоглодог нь Сан Антонио Спөрс багийн амжилтад нөлөөлсөөр ирсэн нь нууц биш.

Кайл Андерсон өнгөрч байгаа энэ улиралд ЛаМаркус Алдрижийн дараа орох хамгаалалт, довтолгоог хийсэн нь энэ зуны чөлөөт агентын зах зээлд цөөнгүй баг түүний араас хөдлөх үндэс болж байгаа юм.

 

7. ДеМаркус Казинс, New Orleans Pelicans

Тоглодог байрлал: Төвийн тоглогч

Нас: 27

Чөлөөт Агентын төрөл: Багаас хамааралгүй

2017-2018 оны үзүүлэлт: 25.2 оноо, 12.9 самбар, 5.4 дамжуулалт, 1.6 бөмбөг таслалт, 1.6 хаалт

Хэрэв ДеМаркус Казинс гэмтээгүй байсан бол, энэ жагсаалтанд нилээн дээгүүр бичигдэх байсан нь гарцаагүй. Ахиллесын шөрмөс нь тасарсан гэмтлээс эргэн ирэх үедээ түүнийг гэмтэхээсээ өмнө үзүүлж байсан гайхалтай тоглолтоо авчирна гэдэгт итгэж байгаа, чадах болов уу гэдэгт эргэлзэж байгаа хүмүүсийн тоо тэнцүү байгаа болов уу.

Тэр гэмтэхээсээ өмнө Энтони Дэйвистэй гар нийлж, хүчирхэг самбарын хослолыг Нью Орлеанс Пеликанс багт бүрдүүлээд байсан билээ.

Чөлөөт агентын зах зээл нээгдмэгц Лос Анжелес Лэйкерс, Чикаго Буллс зэрэг хуучны акулууд түүнд их хэмжээний мөнгөн дүн бүхий гэрээ санал болгох нь дамжиггүй.

Хамгийн гол нь ахиллесын шөрмөсөө тасласан тоглогчтой гэрээ байгуулах баг өндөр эрсдэл хүлээх аюултайг экспертүүд онцолж байна.

Үр дүнд нь ДеМаркус Казинс баг мөнгөн дүн бүхий гэрээг хүлээн зөвшөөрч ч болох юм.

 

6. Пол Жорж, Oklahoma City Thunder

Тоглодог байрлал: Довтлогч

Нас: 27

Чөлөөт агентын төрөл: Тоглогчоос хамааралтай

2017-2018 оны үзүүлэлт: 21.6 оноо, 5.7 самбар, 3.4 дамжуулалт, 2.1 бөмбөг таслалт

ESPN-ийн сэтгүүлч Ройс Янг 4-р сарын эхээр гэрээгээ худалдаж авч, багаас хамааралгүй тоглогч болохыг Оклахома Сити Тандер багтай гэрээ байгуулахаасаа өмнө бодож байсан талаар дурдаж байв. Пол Жорж энэ талаар:

“Би өөрийгөө энд байгаагаар харж байна. Багийнхан, удирдлагууд гээд энд байх надад аз жаргалтай байна. Бидний үзүүлж буй амжилт хүсч байсан үр дүн биш ч гэлээ, бид үргэлжлүүлэн суралцаж, хичээж байна. Миний хариулт үргэлж адилхан. Плэй-оффт ямар ч амжилт үзүүлсэн, улирлыг хэрхэн өндөрлүүлсэн нь хамаагүй. Би энд өөрийгөө байгаагаар харж байна”

Гэсэн хэдий ч түүний араас энэ зун Лос Анжелес Лэйкерс хөөцөлдөж, төрсөн газар нь авчирч тоглуулахыг оролдох нь гарцаагүй. Мөн Филадедьфиа 76 баг ЛеБрон Жэймсийг авчирч чадахгүй бол Пол Жорж тэдний сонголт байж болох юм.

Ямар ч сонголтыг хийсэн тэрээр 3 онооны шидэлттэй, өндөр түвшний тоглогч учраас хамгаалагчдын шүдний өвчин байсаар байх нь эргэлзээгүй.

 

5. Клинт Капела, Houston Rockets

Тоглодог байрлал: Төвийн тоглогч

Нас: 23

Чөлөөт агентын төрөл: Багаас хамааралтай

2017-2018 оны үзүүлэлт: 13.9 оноо, 10.8 самбар, 1.9 хаалт

Пол Жорж одын хэмжээнд яригдах тоглогч бол, Клинт Капела нас залуу, өсч дэвжиж байгаа тоглогч.

Өнгөрч буй энэ улирлыг харахад Хьюстон Рокетс баг түүнтэй урт хугацааны макс гэрээ хийхэд буруудах зүйл харагдахгүй байна. Учир нь тэр дөнгөж 23 настай. Түүнд одоогийн үзүүлж буй тоглолтоо сайжруулаад зогсохгүй, ирээдүйн бүх цаг үеийн шилдэг төвийн тоглогчдын нэг болох боломж бий.

Клинт Капела ойрын хугацаанд лигийн довтолгоо амжилттай болгож байгаа хувиар тэргүүлж, багийн хамгаалалтын ноён нуруу болох нь гарцаагүй.

 

4. Крис Пол, Houston Rockets

Тоглодог байрлал: Холбон тоглогч

Нас: 32

Чөлөөт агентын төрөл: Багаас хамааралгүй

2017-2018 оны үзүүлэлт: 18.6 оноо, 5.4 самбар, 7.9 дамжуулалт, 1.7 бөмбөг таслалт

Тэр цөөнгүй удаа MVP-ийн өрсөлдөөнд нэр нь яригдаж байсан ч гэмтэл бэртэл боломжийг нь үгүй хийдэг байв. Багтаа үзүүлж буй үр нөлөөгөөр энэ улиралд багийн анд Жэймс Харден, гол өрсөлдөгч Голден Стэйт Уорриорс багийн тоглогч Стефен Көрри болон хаан ЛеБрон Жэймс нарын ард бичигдэж байгааг онцлох хэрэгтэй.

Крис Пол энэ цаг үед ахмад статустай хэрнээ өндөр түвшний тоглолт үзүүлж буй тоглогчдын нэг бөгөөд туршлага, авъяас чадвар нь одоог хэр нь гялалзсаар байгаа юм. Түүнийг сүүлийн үед Point Guard биш Point God гэж хочлох болжээ.

 

3. Кевин Дюрант, Golden State Warriors

Тоглодог байрлал: Довтлогч

Нас: 29

Чөлөөт агентын төрөл: Тоглогчоос хамааралтай

2017-2018 оны үзүүлэлт: 26.6 оноо, 6.9 самбар, 5.4 дамжуулалт, 1.8 хаалт

Түүнийг энэ жагсаалтын 3-р байранд оруулсанд гайхаж байж магадгүй. Хэдийгээр нас нь явж байгаа ч Кевин Дюрантын шидэлтийн техник, тоглолтонд үзүүлэх үр нөлөө лигт тэргүүлэх хэмжээнд яригдана. Тэр энэ улирал 14 тоглолт өнжсөн. Энэ хугацаанд багийн бусад одууд сайн тоглосон ч түүний ур чадвар үгүйлэгдэж байв.

Харин энэ зуны чөлөөт агентын зах зээлд Кевин Дюрант багтаа үлдэх үү эсвэл өөр баг руу хүлгийн жолоо залах уу гэдэг нь сонирхолтой сэдэв болоод байгаа. Гэвч экспертүүдийн үзэж байгаагаар тэр Оакланд хотоос явахгүй л болов уу. Гэвч ингэхийн тулд цалингаа багасгах хэрэгтэй болно.

 

2. Никола Йокич, Denver Nuggets

Тоглодог байрлал: Хүчний довтлогч

Нас: 23

Чөлөөт агентын төрөл: Багаас хамааралтай

2017-2018 оны үзүүлэлт: 18.3 оноо, 10.6 самбар, 6.1 дамжуулалт, 1.2 бөмбөг таслалт

Энэ цаг үед түүнийг NBA-ийн хамгийн шилдэг төвийн тоглогчдын нэг гэдэгтэй маргах хүн тун цөөн. Тэр өнгөрч буй энэ улирал багаа плэй-оффт оруулахын тулд гол ачааг нуруун дээрээ үүрсэн. Гэвч түүнд байгаа гол асуудал бол хамгаалалт.

Энэ талаар эксперт Бен Фолк: “Йокич талбай дээр байх үед Денверийн хамгаалалт муу байснаас гадна, тэр олон удаа бөмбөг алдалт хийсэн. Гэвч тэр шидэлт сайн гүйцэтгэдэг, мөн самбарын тоглолт сайтай.”

Үүнээс харахад Денвер Наггетс баг түүн дээр суурилсан багийг босгож, ирээдүйгээ түүний гарт өгөх нь дамжиггүй юм. Дөнгөж 23 настай авъяаслаг төвийн тоглогчийн араас хөөцөлдөх багууд ч мэр сэр байх нь ойлгомжтой.

 

1. ЛеБрон Жэймс, Cleveland Cavaliers

Тоглодог байрлал: Довтлогч

Нас: 33

Чөлөөт агентын төрөл: Тоглогчоос хамааралтай

2017-2018 оны үзүүлэлт: 27.7 оноо, 8.7 самбар, 9.2 дамжуулалт, 1.4 хаалт

Нас бол ЛеБрон Жэймст юу ч биш. Тэр хэдийгээр энэ жагсаалтын хамгийн ахмад нь байж болох ч багийнхаа лидер хэвээр байсаар. Энэ жил Үнэ цэнэтэй тоглогчийн өрсөлдөөнд Жэймс Харден, Энтони Дэйвис нарын хамтаар өрсөлдөж байгаа.

Тэр 33 настай ч өөрийнхөө хийж ёстой зүйлийг өндөр түвшинд хийсээр байгаа билээ. Самбар болон оновчтой дамжуулалтын үзүүлэлтээр өөрийн карьерынхаа дээд амжилтыг эвдсэн. Нэг үгээр хэлэхэд түүний улирлын 82 тоглолтонд оролцох явдал бол, амьдралынх нь өдөр тутмын хэв маяг төдий энгийн зүйл гэж хэлж болно.

Гэвч ЛеБрон Жэймс магадгүй энэ улирлын төгсгөлд гэрээгээ сунгахаас татгалзаж, цалингаа багасгаж, өөр багт очих боломжтой. Түүнийг багийнхаа бүрэлдэхүүнд тоглуулсан аль ч баг амжилт үзүүлнэ гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа.

Эсвэл тэр Кавальео хэвээр үлдэх үү? Нэг бол Бен Симмонс болон Жоэл Эмбийд нартай хамт Филадельфиа 76 багт тоглох уу? Эсвэл та нар түүнийг Жэймс Харден болон крис Полтой нэг багт тоглохыг нь харахад бэлэн үү? Магадгүй хаан Жэймс Лос Анжелес хотод шинэ эрин үеийг авчирч мэдэх юм.

10
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Зол Жаргал

    Зол Жаргал

    2018/05/26 at 14:10

    kawhi bhkumuu

  2. Д. Аюуш Баатар

    Д. Аюуш Баатар

    2018/05/26 at 14:39

    Kawhi uldeh bhoo

  3. Зол Жаргал

    Зол Жаргал

    2018/05/26 at 17:09

    Д. Аюуш Баатар tgul goy2

  4. Д. Аюуш Баатар

    Д. Аюуш Баатар

    2018/05/26 at 21:01

    Зол Жаргал 5 jiliin 219$ geree sanal bolgoh surag bsan spurs

  5. Зол Жаргал

    Зол Жаргал

    2018/05/26 at 22:03

    Д. Аюуш Баатар poox alhnee tgul

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *