Ямар ч мөнгө үрэхгүйгээр суганыхаа үснээс салах энгийн үр дүнтэй арга байгааг танд танилцуулахаар бэлдлээ. Та өөртөө илүү итгэлтэй болох болно.
1. Нэг өндгийг ½ хоолны халбага эрдэнэ шишийн гурил болон 1 х.х сахартай холино. Сугандаа түрхээд хатаагаарай. Хатахаар нь цэвэрлэнэ. Энэ аргыг долоо хоногт 2 удаа хэрэглэвэл үр дүн тун удахгүй харагдана.
2. Тал гадилыг хальслаад 1 жижиг цайны аяга овьёосны гурилтай зуурч жигд зуурмаг бэлдэнэ. Зуурмагийг сугандаа түрхээд хатаагаарай. Дараа нь хүйтэн усаар угааж цэвэрлэнэ, 2-3 өдөр өнжөөд уг арчилгааг хийнэ.
3. 3 стакан сахарыг ½ сав усанд хийгээд хутгана. Сахар уустал сайтар хутгахад ус булингартай юм шиг саарал өнгөтэй болно. Дээрээс нь ¼ халбага нимбэгийн шүүс хийж хутгана. Ингээд воск бэлэн, цэвэрхэн сугандаа түрхэнэ. Воскыг үсний ургалтын эсрэг татна. Чийгтэй алчуураар арчаад тайвшруулах тос түрхэнэ.
4. 2 х.х нимбэгийн шүүс, 1 х.х сахараар зуурмаг бэлдэнэ. Зуурмагийг суга орчимдоо түрхээрэй. 10 минут байлгасны дараа алчуураар арчиж авна. Илүүдэл үснээс бас салахад тусална.
5. 2 цагаан чинжүүг 2 нарийхан жижиглэсэн камфортой холино. Дээрээс нь хэдэн дусал бүйлсэн самрын тос хийгээд сайтар хутгаарай. Бэлдмэлийг суга орчимдоо түрхээд 10-15 минут байлгана. Дараа нь усаар угааж цэвэрлэнэ. Угаасны дараа таны үс яаж унаж байгааг хараарай.
6. Чимх куркумаг хоёр цайны халбага сүүгээр зуураад сугандаа түрхэнэ. Хүссэн үр дүн гартал түрхсээр л байна.
7. Шар сэвэг зарамыг шөнө усанд дэвтээж хононо. Төмс, сэвэг зармыг хольж паста бэлдэнэ. Зуурмагийг суга орчимдоо түрхээд 20 минут байлгана. Хүйтэн усаар угаана.
Dolgoon Nymdorj
2018/05/24 at 19:57
Altanzul Zulaa ??
Boldoo Dulamsuren
2018/05/24 at 21:23
Суганы ус ямар гай болов?
Ygaan Gajid
2018/05/24 at 22:27
Байж л байг.
Amar Sanaa
2018/05/24 at 22:56
Амарзаяа Пунцагдорж
Amar Sanaa
2018/05/24 at 22:56
Амарзаяа Пунцагдорж
Amar Sanaa
2018/05/24 at 22:56
Амарзаяа Пунцагдорж
Erhem Elch
2018/05/25 at 06:23
Suganii us bjiigee..xarin ooroo bayartai.
Ү. Цолмон
2018/05/25 at 11:13
Onongoo Enkhbaatar