Нэгэн Австрали ээж хүүхдээ ногоо иддэг болгохын тулд сонирхолтой арга бодож олжээ. Түүний санааг одоо дэлхий даяараа хэрэгжүүлж байна!

2

Мельбурнд амьдардаг эмэгтэй болох Laleh Mohmedi 3 настай хүүхдээ эрүүл хооллож сургахын тулд унших дуртай номынх нь баатруудыг ашиглах гайхалтай санаа бодож олжээ. Өнөөдөр түүний жорыг хүүхдээ эрүүл хооллож сургахыг хүссэн олон эцэг эхчүүд хэрэглэх болсон байна. Хүүхдүүд энэ аргын тусламжтай эрүүл хоол хүнс идэх үнэхээр дуртай байгаа гэнэ.

Бид та бүхэндээ Laleh-ийн бодож олсон аргыг түүний Инстаграм хуудсаар дамжуулан, хүргэхээр бэлтгэлээ. Австралийн авьяаслаг ээж хүүхдийнхээ хооллолтыг өөрчлөхөд үнэхээр дорвитой арга хэмжээ авч чадсан байна.

Түүний хөтөлдөг “Jacob’s Food Diaries” хуудсыг 170,000 гаруй хүн дагадаг (энэ дунд олны танил хүмүүс хүртэл байгаа аж: Jamie Oliver). Энэ бүхэн гал тогооны өрөөн дэх бяцхан туршилтаас эхэлжээ. Тэр хүүгийнхээ дуртай баатруудын дүрс бүхий хоолыг Jacob (хүүгийн нэр)-т хийж өгсөн байна.

jacobs_food_diaries/Instagram

Хүүгийн хариу үйлдэл ээжид нь үнэхээр таатай санагдсан учир энэ санаагаа цааш үргэлжлүүлэхээр шийджээ.

Тэрээр Фэйсбүүк дээрээ баатруудын дүр бүхий хийсэн хоолныхоо зургийг постолсон ба хүмүүсээс эерэг сэтгэгдэл хүлээж авчээ. “Найзууд нь түүнд Инстаграм хаяг нээж ашиглахыг санал болгосон ч яг энэ цаг мөчид лайк, дагагчид болон hashtag ашиглах бодолгүй байна…” хэмээн тэр хэлж байжээ.

© jacobs food diaries

Жилийн дараа Laleh телевизийн хэд хэдэн шоунд уригдаж оролцон, өөрийнхөө түүхийн талаар үзэгчдэд ярих болсон байна.

“Жижигхэн хобби намайг ийм алдартай болгосон гэдэгт би гайхаж байна. Өнөөдөр ч гэсэн намайг гайхшруулсаар л байна.” гэж нэгэн ярилцлагадаа хэлжээ.

© jacobs food diaries

Түүний хөтөлдөг Фэйсбүүк хуудсыг таваг дээрх фестивал гэж хэлж болно. Хүүхэлдэйн киноны баатрууд, David Bowie болон Michael Jackson нарын урлаг соёлын одууд, өөр бусад этгээд хачин дүрс бүхий хоолнуудыг та олж харж болно.

© jacobs food diaries

Түүний урласан хоолнууд тэр чигээрээ баатруудтай адилхан харагдахгүй ч, эрүүл хоол хүнс гэдгээрээ онцлогтой юм. Жишээ нь “Alice in Wonderland” киноны улаан хатны дүрд тоглосон жүжигчин Helena Bonham Carter-ийн дүрс бүхий хоолыг тэр мөөг, бяслаг болон улаан байцаагаар хийсэн байна.

© Jacob food diaries

 

jacobs_food_diaries/Instagram

Тэр ихэвчлэн энгийн болон шим тэжээллэг орцууд болох байцаа, салмон загас болон цоохор майлзаар баатруудын дүрс бүхий хоолнуудыг хийдэг. Тэр үргэлж байцаа ашиглаж хоолыг ногоон өнгөтэй харагдуулах эсвэл бага зэрэг алимны цагаан цуу дусааж, байцааг ягаан өнгөтэй харагдуулдаг байна.

© Jacob food diaries

Та хүүхдэдээ эрүүл хоол хүнс идүүлэхийн тулд ямар арга хэрэглэдэг вэ?

55
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Myagmarsuren Dorj

    Myagmarsuren Dorj

    2019/06/01 at 16:06

    Hello Mr / Mrs ??☑️??☑️.

    Need a small Christmas credit to finance the purchase of holiday gifts
    ??????????????????We provide international loans to help all people in difficult financial situation. Our capital will be used to grant loans between $ 7,000 and $ 1,500,000 and more. With an interest rate of 2% per year. Here are some areas of our services:

    – Financial loan
    – Mortgage
    – Investment Loan
    – Automatic loan
    – Redemption of credit
    – Personal loan

    We are available to satisfy our customers within 48 hours of receiving your application form.
    ????????????
    Email address:?batsaikhan1951@gmail. com ??
    Email address:?batsaikhan1951@gmail. com ??

    Waiting for your request.

  2. Byamba Dorj

    Byamba Dorj

    2019/06/02 at 07:36

    Dulguun Dorj

  3. Oogii Oogii

    Oogii Oogii

    2019/06/02 at 09:17

    Г. Дөлгөөн Dgi RD

  4. Daarii Darii

    Daarii Darii

    2019/06/02 at 11:07

    Daarii Zorig

  5. Sohne Fem

    Sohne Fem

    2019/06/02 at 15:21

    хоолоор зураг зуртлаа авьяастай биш дээ. ?

  6. Dash Puujee

    Dash Puujee

    2019/06/02 at 16:39

    Энэ ээж өөрөө мундаг ур дүйтэй юм байна.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *