Таны бие организмд нэн ач тустай, арьсыг нөхөн сэргээх үйлчилгээтэй 8 хоол хүнс

3

Бид арьсаа залуу, торгомсог хэвээр нь байлгахын тулд олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Гэхдээ хэрэв та зөв хооллохгүй л юм бол ямар ч үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн таны арьсыг хөгшрөлтөөс аварч чадахгүй. Хоолны мэргэжилтнүүд эрүүл хооллолтыг санал болгодог ба хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн, шарсан хоол хүнс, стресст автуулах хооллолт, чихэрлэг болон өөх тос, нүүрс ус их хэмжээгээр агуулсан бүтээгдэхүүн идэхгүй байхыг зөвлөдөг. Тэгвэл ямар хоол хүнсийг гоо сайхнаа арчлах үедээ хэрэглэх ёстой вэ? Үүнд зөвхөн ногоон цай багтахгүй.

Yuriy Maksymiv / Shutterstock.com

 

1. Ногоон вандуй

Найрлагандаа их хэмжээний ширхэглэг болон антиоксидант агуулдаг учраас хөгшрөлтийг удаашруулдаг.

veganlunchideas/Instagram

 

2. Самар

Бүх төрлийн түүхий самар нь эд эрхтэн болон бие организмын үйл ажиллагаанд сайн нөлөөтэй ба хорт хавдар болон зүрхний өвчин тусахаас сэргийлнэ. 7 хоногт дор хаяж 3 удаа самар идвэл, та эрүүл бас эрч хүчтэй байх болно.

enlighten_me_888/Instagram

 

3. Лууван

Энэ хүнсний ногоо найрлагандаа их хэмжээний витамин А амин дэм агуулдаг, энэ нь биеийг вирус болон бактериас хамгаалдаг байна. Каротенойдууд, улбар шар өнгийн хүнсний ногоонд агуулагддаг ба антиоксидантын үүргийг гүйцэтгэдэг.

magnolia_vegetarian_recipes/Instagram

 

4. Усан үзэм

Энэ жимсний найрлаганд антиоксидант болон полифенол байдаг учир дархлааны системийг улам бэхжүүлдэг.

mad_about_mobile/Instagram

 

5. Авокадо

Энэ жимс найрлагандаа моно болон омега-3 хагас ханасан тослог хүчил болон олон төрлийн витамин агуулдаг учир таны арьсыг өөгүй цэвэрхэн болгож, нарны хурц туяанаас хамгаалах болно.

palandry_cafe/Instagram

 

6. Хүйтэн даралттай оливын тос

Ийм байдлаар боловсруулсан тос арьсанд шим тэжээл өгч, торгомсог, гэрэлтсэн болгоно.

janine.whiteson/Instagram

 

7. Хар шоколад

Шоколад сонгохдоо дор хаяж 70% кокоа агуулсныг сонгох хэрэгтэй. Энэ төрлийн шоколад найрлагандаа флаванол агуулдаг ба энэ нь арьс руу чиглэсэн цусны урсгалыг сайжруулж, нарны хурц туяанаас арьсыг хамгаалдаг байна.

food_soch/Instagram

 

8. Бэрсүүт жүрж

Энэ жимс нь витамин C амин дэмээр баялаг ба коллагеныг ялгарахад туслахаас гадна антиоксидантаар баялаг тул арьсны элдэв төрлийн гэмтлийг эмчилнэ.

mollysanyourceramics/Instagram

Дээрх бүх хоол хүнс нь хэрэгцээтэй ба хамтад нь хэрэглэсэн ч болно. Жишээ нь усан үзэм, самар болон авокадотой салат хийж идвэл амин дэмээр баялаг болохоос гадна салахын аргагүй амтыг мэдрэх боломжтой.

Bragapictures / Shutterstock.com

Хүнсний ногоонуудыг жигнэж идвэл тохиромжтой. Лууван, улаан лооль, брокколи, зуккини болон авокадог жигнэж идэх юм бол та олон төрлийн витамин болон эрдэс бодисыг биедээ авч, гэмтсэн эсүүдийг нөхөн сэргээж чадна.

beachsidekitchen/Instagram

Бага зэрэг хайрсан авокадо болон сармис нь эрүүл зууш болох ба таны дархлааны системд сайнаар нөлөөлнө.

stylexperience/Instagram

Санаж яваарай, эрүүл хооллолт бол асуудлыг шийдэх цорын ганц гарц юм шүү. Мөн таны арьс эрүүл бас торгомсог, зөөлөн болох болно.

Та эдгээр хүнсний бүтээгдэхүүнээр хийж болох ямар амттай хоолны жорыг мэдэх вэ?

6
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Myagmarsuren Dorj

    Myagmarsuren Dorj

    2019/06/01 at 16:07

    Hello Mr / Mrs ??☑️??☑️.

    Need a small Christmas credit to finance the purchase of holiday gifts
    ??????????????????We provide international loans to help all people in difficult financial situation. Our capital will be used to grant loans between $ 7,000 and $ 1,500,000 and more. With an interest rate of 2% per year. Here are some areas of our services:

    – Financial loan
    – Mortgage
    – Investment Loan
    – Automatic loan
    – Redemption of credit
    – Personal loan

    We are available to satisfy our customers within 48 hours of receiving your application form.
    ????????????
    Email address:?batsaikhan1951@gmail. com ??
    Email address:?batsaikhan1951@gmail. com ??

    Waiting for your request.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *