Хувцаслалт, нүүр хувиргалт бас компьютер график нь заримдаа ид шидийг бүтээх шиг болох юм. Зарим нэг алдартай оддыг кинонд тоглосон жүжигчдийн нэрс гарч ирэхээс нааш огт танихгүй өнгөрнө. Тухайн киног хэд хэдэн удаа үзэж байж л чухам Киану Ривз, Венсан Кассель эсвэл Стэнли Туччи тоглосныг мэдэх ажээ.
Бид хайрлаж явдаг жүжигчдийнхээ гэрэл зургийг танигдахааргүй болтлоо өөрчлөгдсөн дүртэй нь харьцуулж үзсэн юм.
1. Киану Ривз – “Freaked” киноны нохой-хүү
Холливудын алдартай залуугийн танигдахгүй болтол өөрчлөгдсөн цорын ганц дүр нь биш, гэхдээ хамгийн онцгой нэгэн дүр нь мөнөөс мөн. Ривз энэ кинонд гaлзуу эрдэмтний мэдэлд орсон мангасуудын нэгд тоглодог. Энэ дүрд тоглоод 1 сая ам.доллар авсан, гэхдээ түүний нэр оролцон тоглосон жүжигчдийн жагсаалтад багтаагүй гэдэг.
2. Райан Рейнольдс – “X-Men Origins: Wolverine” киноны Дэдпул
Дараа нь Дэдпулийн тухай тусдаа кино гарах байх гэж Райан Рейнольдс удаан мөрөөдсөн гэдэг. Тиймдээ ч “X-Men”-нд энэ дүр гарч ирэнгүүт нь л Рейнольдс кино бүтээгчдэд дүрд тоглох саналыг тэр дор нь тавьжээ.
3. Гай Пирс – “Prometheus” киноны бизнесмэн хөгшин
Найруулагч эхлээд 83 настай Макс фон Сюдовыг тоглуулах бодолтой байжээ. Гэтэл кино зохиолд уг дүр залуугаараа гарах бас нэгэн хэсэг байсан юм. Тийм учраас л Гай Пирсийг дуудахад хүрч. Даанч дараа нь залуу үеийнх нь хэсгийг киноноос хасахад хүрсэн юм.
4. Билли Кристал – “The Princess Bride” киноны шидтэн
Нүүр хувиргагчдад туслахын тулд Билли өөрийн эмээгийнхээ гэрэл зургийг авчирч өгчээ. Дүр үнэхээр хөгжилтэй болсон гэдэг, ямар сайндаа л найруулагч нь түүнийг зураг авалтын талбай дээр гараад ирэхээр л орхиод явчихна. Үнэхээр л инээдтэй харагдаад яах аргагүй гардаг байсан биз.
5. Дэвид Тьюлис – “Wonder Woman” киноны Арес
Киноны найруулагч Пэтти Женкинсийн хэлснээр бол уг дүр ийм дүр төрхтэй байхааргүй байжээ. Харри Поттер киноны профессор Люпины дүрээрээ бидний сэтгэлд үлдсэн Дэвид Тьюлис ийм аймшигтай дуулга өмсөхөөргүй байсан юм. Warner Bros. кино компанийн удирдлагууд уг дүр яг л ийм байх ёстой гэж шийдсэн тул тэдний шийдвэрийг дагахаас өөр аргагүйд хүрсэн байна.
6. Жиллиан Андерсон – “Crooked House” киноны маягтай, амжилт гаргаж чадаагүй жүжигчин
Жүжигчний нүүр хувиргалт хэдий хүнд биш ч гэлээ үзэгч олон “The X Files”цувралын хайртай жүжигчнээ тэр дор нь таниагүй юм. Андерсоны дүр уг киноноос сэтгэлд үлдсэн дүрүүдийн нэг мөнөөс мөн. Шүүмжлэгчид ч тэр, үзэгчид ч тэр бүгд түүний дүрийг амжилттай болсон гэж дүгнэжээ.
7. Роуз Макгоуэн – “Monkeybone” муурын хувцастай зөөгч
Жүжигчний хувьд энэ кино нь “Charmed” киноны Пейж дүрийг бодвол төдийлөн амжилт авчирч чадаагүй юм. Шүүмжлэгчид инээдмийн энэ киноны талаар зөвхөн сөрөг сэтгэгдэл бичиж байлаа. Харин Роузын дүрийг үзэгчид нааштайгаар хүлээж авсан байдаг юм.
8. Стэнли Туччи – “Beauty and the Beast” (2017) киноны ордны хөгжимчин
Хүн төрхтэй Стэнли Туччигийн дүрийг киноны эхэнд болон сүүл хэсэгт л харж болно. Түүний дүр киноны ихэнх хэсэгт даралтат хөгжмийн дүрээр өнгөрдөг. Сонирхуулж хэлэхэд, өмнөх кинонуудын хувилбаруудад энэ дүр гардаггүй ажээ.
9. Венсан Кассель – “La belle et la bête” (2014) киноны Мангас
Найруулагч Кристофер Ган өөрийн бусад бүтээлүүдийн адил дүрүүдийн харагдах байдалд маш их анхаарал хандуулжээ. Тийм учраас Мангасын багийг бүтээхдээ маш нухацтай ажилласан байна. Эхлээд нарийн гар ажиллагаагаар урлаж дараа нь Касселийн нүүрэнд тавьж тоон технологиор төгөлдөржүүлж дуусгажээ.
10. Хавьер Бардем – “Skyfall” киноны кибер гэмт xэрэгтэн
Кастингийн үеэр Хавьер Бардем найруулагч Сэм Мендест өөрийнхөө дүрийн гадаад төрхийг, ялангуяа үс, нүдний өнгийг өөрчилмөөр байна гэж хэлж байжээ. Бардемийг нүүр хувиргалтад ороод зураг авалтын талбай дээр анх удаа гарч ирэхэд хэн ч таниагүй гэдэг. Жүжигчний цайвар үс – хиймэл. Тус дүрийг гаргахад мөн хиймэл эрүү ч суулгасан байна.
11. Жина Дэвис – “Beetle Juice” киноны шинэхэн гэрлэсэн хий үзэгдэл
Бид Жина Дэвисийг “Stuart Little” киноны ээжийн дүрээр нь сайн мэднэ. Уг киноноос 11 жилийн өмнө хийгдсэн “Beetle Juice” кинонд тоглосон түүнийг тэр дор нь таньж чадахгүй. Киноны эхэнд сүнс байдлаар гарч байгаад төгсгөлд нь хөгшрөлтийн хурдан өөрчлөлтөд өртдөг.
12. Тейлор Свифт – “Cats” киноны муур
Уг кинонд тоглосон алдартай дуучны дүр нэг их том биш, гэхдээ санаанд үлдэхээр дүр юм. Мэдээж тэр бас дуугаа дуулдаг. Кино прокатад олигтой амжилт олж чадаагүй ч гэлээ Тейлор Свифт “энэ хачирхалай кино”-нд тоглосондоо огт харамсдаггүй гэж ярьсан байдаг.
13. Майкл Шин – “Tron” киноны клубын эзэн
Майкл Шин “Tron” эх зохиолын шүтэн бишрэгч. Тийм ч учраас түүнд дүрийн санал тавихад бодох зүйлгүй шууд хүлээж авч зөвшөөрчээ. Дүрдээ хувирахдаа Зигги Стардаст-аас санаа авсан гэдэг.
14. Жонни Депп – “Before Night Falls” киноны этгээд дэслэгч
Жонни Депп – үнэхээр давтагдашгүйгээр дүрдээ хувирч чаддаг жүжигчин. Гэхдээ энэ дүрийг нь хүмүүс тэр болгон санадаггүй байх. Депп энэ кинонд цэpгийн офицеpын дүрийг бүтээжээ. Кубын зохиолч Рейнальдо Аренасын сүүлчийн романыг шоpонгоос гаргахын тулд аальгүй бүсгүй хүний хувцас өмсөж шоpонд нэвтрэхээр болдог юм.
Алдартай оддын ямар дүр таны хувьд шинэ нээлт болов?