Чихрийн шижин болон хорт хавдар тусахаас сэргийлнэ: интоор жимсний гайхалтай 8 ач тус

1

Интоор жимс олон төрлийн өнгөтэй байдаг. Чихэрлэг, шар өнгийн интоор жимс баруун хойд Номхон далайн бүс нутагт ургадаг ба хар улаан интоор жимснээс өөр юм. Амттан болгож энэ жимсийг идэхэд үнэхээр тохиромжтой. Хар улаан интоор жимсийг ч гэсэн идэж болно. Исгэлэн, гашуун интоорыг жигнэж хэрэглэнэ.

Интоор жимсийг амттан болон десерт болгож идэхээс гадна өөр байдлаар ч хэрэглэж болдог ажээ. Эрүүл мэндэд төсөөлж ч байгаагүй олон ач тусыг үзүүлдэг учир өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэвэл бие организмд сайн нөлөөтэй. Ингээд хамтдаа интоор жимсний гайхалтай 8 ач тусыг мэдэж авцгаая.

1. Антиоксидантууд

Интоор жимс найрлагандаа антиоксидант агуулдаг учир нарны хурц туяанаас үүдэлтэй арьсанд үүссэн толбыг арилгах ач тустай. Интоорын нухаш дээр маш бага хэмжээтэй куркума болон 1 цайны халбага зөгийн бал хийж хэрэглэнэ. Хар интоорын хувьд мөн ялгаагүй антиоксидантаар баялаг билээ. Хар интоорыг нүүрэндээ тавьж 10-15 минут байлгаад угаагаарай.

 

2. Тулай өвчин

Тулай өвчний эсрэг ½ хэмжээтэй аяга гашуун интоорыг өдөрт 3 удаа идэж хэрэглэнэ. Судалгаагаар интоор жимс иддэг хүн иддэггүй хүнтэй харьцуулахад тулай өвчин тусах магадлал 35% бага болох нь тогтоогджээ.

 

3. Хорт хавдар

Хар улаан интоор найрлагандаа “флавонойд” гэх нэртэй антиоксидант агуулдаг байна. Энэ нь хорт хавдар томрох, үүсэх үйл явцыг зогсоох ач тустай ажээ. Тэр тусмаа тод улаан өнгөтэй интоор жимсэнд агуулагдах “флавонойд” бүр ч илүү үр дүнтэй. Энэ жимс хорт хавдрын эсрэг эмчилгээ болж чадахгүй ч гэлээ бүсэлхийнээс дээгүүрх бие организмын өвчлөлөөс сэргийлэх болно.

 

4. Чихрийн шижин

Чихрийн шижин өвчин тусах магадлалтай эсвэл энэ өвчнөөс болж зовж шаналж буй хүмүүст дуулгах таатай мэдээ байна – интоор жимс цусан дахь глюкоз болон инсулины хэмжээг тэнцвэржүүлдэг байна. Бусад жимснүүдийн найрлаганд агуулагдах сахар шиг интоор жимсэнд агуулагддаг сахар глюкоз болон инсулины хэмжээг ихэсгэнэ гэж санаа зовохгүй, амттан болгон идэж болох ажээ.

 

5. Нойргүйдэл

Нойргүйдэл бол жинхэнэ асуудал. Интоор жимсэнд мелатонин байдаг ба энэ нь унтахад сайнаар нөлөөлдөг гормоныг ялгаруулахад тусалдаг байна. Сэрсэн цагаас хойш 30 минутын дараа болон оройн хоолноос 30 минутын өмнө 30 мл интоорын шүүс уугаарай. Үр дүнд нь та шөнө бөх нойртой унтаж амрах болно.

 

6. Цус харвалт

Мэргэжлийн эмч нарын зөвлөж байгаагаар гашуун интоор нь найрлагандаа антоцианинс гэх бодис агуулдаг ба энэ нь цусан дахь өөх тос болон глюкозын хэмжээг тэнцвэржүүлдэг байна. Ингэснээр цус харвалт болох эрсдэл харьцангуй буурах юм.

 

7. Цусны даралт

Кали бол цусан дахь содыг тэнцвэржүүлэгч билээ. Содыг тэнцвэржүүлснээр цусны даралтыг бууруулах боломжтой болно. 1 аяга интоор жимс нь нэг ширхэг гадилтай ижил кали агуулдаг болохыг судалгаагаар тогтоосон байна.

 

8. Үе мөч өвдөх

Судалгаагаар 100% цэвэр интоор жимсний шүүс остеоартритис өвчний өвдөлтийг намдаадаг болох нь батлагджээ. Тиймээс өдөрт нэг стакан интоорын шүүс ууж хэвшээрэй.

Интоор жимсийг дангаар нь идэх, хэрчиж хэрэглэх, шүүсийг нь уух эрүүл мэндэд ямар олон ач тустай болохыг та мэдэж авлаа. Танд эрүүл энхийг хүсье!

5
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *