Эмээ, өвөө болно гэдэг амьдралд тохиох хамгийн том аз жаргалуудын нэг болохыг сэтгэл судлаачид ийн тайлбарлажээ

0

Үр хүүхэдтэй болно гэдэг таны амьдралд гарсан хамгийн том өөрчлөлтүүдийн нэг байж магад. Гэхдээ ач, зээтэй болно гэдэг түүнээс ч дутахгүй том өөрчлөлт байдаг гэдгийг бид төдийлөн анзаарч мэддэггүй билээ. Өвөө, эмээ болсноор хүний амьдрал ахин эхэлж, амьдралын сайхан бүхнийг дахин мэдрэх нэгэн боломжийг бидэнд олгодог аж. Тэгвэл үүнийг чухам юу тийм онцгой болгоно вэ? Ач, зээтэй болох нь яагаад өвөө, эмээ нарыг тэгтэл нь ихээр баярлуулдаг юм бол? Манай сайт уншигч танд дээрх асуултуудын хариултыг энэхүү нийтлэлээрээ олоход туслахаар бэлдлээ.

1. Ач, зээ нар өвөө, эмээгээ залуужуулдаг.

jackosbourne / Instagram

Ач, зээтэй болно гэдэг өвөө, эмээ нарын хувьд амьдралд нь өнгө нэмсэн нэгэн үйл явдал байдаг нь эргэлзээгүй. Өөрсдөө хүүхэдтэй болохоос ялгаатай нэг тал нь тэдэнд ямар нэгэн хариуцлага, дарамт ирдэггүй тул тэд ач, зээ нартайгаа санаа зовох зүйлгүй аз жаргал дүүрэн цагийг өнгөрүүлэх боломжтой байдаг ажээ. Ийнхүү цагийг зугаатай, хөгжилтэй өнгөрүүлэх болсноор тэдний сэтгэл санаа улам бүр эерэг болж, нэг үгээр хэлбэл залууждаг байна.

 

2. Өвөө, эмээ нар ач, зээ нарынхаа тусламжтайгаар шинэ үеийн мэдэхгүй зүйлсийг сурч мэддэг.

© Charlie and the Chocolate Factory / Warner Bros. and co-producers

Ач, зээ нар өсч торниж, өөрийн гэсэн хүсэл тэмүүлэл, зорилготой болох үедээ эмээ, өвөө нартаа тэдний мэдэхгүй орчин үеийн ололт амжилт бүхий зүйлсийг танилцуулж, тэдний амьдралд нэвтрүүлж өгдөг ажээ. Үнэхээр ч эмээ, өвөө нар ач, зээгээсээ орчин цагийн олон цахилгаан хэрэгслүүдийг хэрхэн ажилладаг талаар заалгаж, шинэ зүйлсийн талаар мэдээллийг тэднээс л авч байдаг билээ. Ийнхүү ач, зээ нарынхаа ачаар эмээ, өвөө нар ойлгоход хүндрэлтэй сүүлийн үеийн техник, технологийн дэвшилтэй танилцдаг.

 

3. Амьдралын үнэ цэнэ, үнэт зүйлсийг тэдэнд ахин мэдрүүлдэг.

© krisjenner / Instagram, © krisjenner / Instagram

Эцэг эх нь ажилдаа явсны дараа ач, зээ нартайгаа эмээ, өвөө нар л үлддэг билээ. Ийнхүү бяцхан хүүхэдтэй хамтдаа үлдсэн эмээ, өвөө нар олон жилийн өмнө мэдэрч байсан гэр бүлийн ажил буцалсан амьдралыг ахин мэдэрч, амьдралын идэвхтэй болоход нь нөлөөлдөг аж. Нөгөөтэйгүүр ач, зээ нараа харж буй өвөө, эмээ нар өөрийгөө гэр бүлдээ үнэ цэнэтэй нэгэн гэдгийг мэдрэх боломжийг олгодог байна.

 

4. Ач, зээ нараа асарч халамжлах нь тэдний урт наслах шалтгаан болдог.

© The Princess Diaries 2: Royal Engagement / Walt Disney Pictures and co-producer

Судалгаагаар ач, зээ нараа хардаг эмээ, өвөө нар бусдаас илүү урт насалдаг болох нь ажиглагджээ. Энэ нь ач, зээ нартайгаа хамт байх үед биед нь ялгардаг сэтгэлзүйн болон бие махбодын эрүүл мэндэд эерэг нөлөөтэй дааврын үр дүн ажээ. Түүнчлэн идэвхтэй амьдралын хэв маяг, бусдад хэрэгтэй гэж өөрийгөө мэдрэх мэдрэмж зэрэг нь эмээ, өвөө нарыг эрүүл саруул урт наслах бас нэгэн шалтгаан болдог нь мэдээж.

 

5. Эцэг эх, хүүхэд хоорондын харилцааг бэхжүүлдэг.

© aislinnderbez / instagram, © ederbez / Instagram

Үр хүүхдээ аав эсвэл ээж болохыг харах үедээ л эцэг эхчүүд тэдэнтэйгээ насанд хүрсэн бие хүн мэт өөртэйгөө ижил тэгш харилцаа үүсгэж эхэлдэг аж. Түүнчлэн эцэг, эх болно гэдэг ямар их үүрэг хариуцлага байдгийг мэдэрсэн үр хүүхэд нь ч аав, ээжтэйгээ илүү дотно харилцааг бий болоход тусалдаг байна.

 

6. Эмээ, өвөө болох нь тэдний амьдралыг илүү идэвхтэй болгодог.

jackosbourne / Instagram

Бага насны хүүхэд харж, хандана гэдэг маш их эрч хүч, цаг зав, тэсвэр тэвчээр шаарддаг нь мэдээж. Иймээс ч эмээ, өвөө нар ач, зээтэйгээ хамт байх үедээ илүү эрч хүчтэй байдаг бөгөөд тэднийг хооллож, гэрийн даалгаврыг нь хийхэд тусалж, салхинд гарах зэргээр цагийг өнгөрүүлэх нь эмээ, өвөө нарт ч мөн идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгож өгдөг байна.

 

7. Үр ач нартай байх нь тэдний сэтгэл санаанд том дэмжлэг болж байдаг.

© Gilmore Girls / Dorothy Parker Drank Here Productions and co-producers

Бусдын хувьд үнэ цэнтэй, хэрэгтэй хүн гэдгээ мэдрэх нь эмээ, өвөө нарын хувьд сэтгэл санаа нь өөдрөг сайхан байх үндэс болдог байна. Судалгаагаар ийнхүү сэтгэл санаа өөдрөг, аз жаргалтай байдал нь үр ач нартайгаа бат бэх харилцаа тогтоож, хүнд хэцүү цаг үед нь нэгнийгээ дэмжиж хамтдаа байх боломжийг мөн олгодог аж.

 

8. Тэд хоорондоо онцгой холбоо тогтоодог.

© katehudson / Instagram © katehudson / Instagram

Ач, зээ болон өвөө, эмээ нарын хоорондын харилцааг юутай ч зүйрлэшгүй. Тэд үр ач нартайгаа өөрсдийн эцэг эхтэйгээ болон хүүхдүүдтэйгээ тогтоож байгаагүй онцгой холбоог тогтоодог. Энэхүү холбоо нь ач, зээ нарынх нь амьдралд олон талын нөлөөг үзүүлж байдаг аж.

Түүнчлэн өвөө, эмээ нар ач, зээ нараа үүх түүхээ мэдэж, хамаатан саднаа танихын ач тусыг сургаж өгдөг гэдгээрээ онцлогтой. Ийнхүү анхаарал халамж шингэсэн харилцааны эзэд болсон өвөө, эмээ нар ач, зээ нарынхаа сэтгэл зүрх, дурсамжинд үүрд хадгалагдан үлддэг биз ээ.

Таны хувьд өвөө, эмээтэйгээ өнгөрүүлсэн хамгийн сайхан дурсамж юу байсан бэ? Хэрэв та эмээ эсвэл өвөө болсон бол энэ цаг мөчийн хамгийн сайхан нь юу вэ?

5
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *