Дөнгөж саяхан бүх юмаа цэвэрлээд эргээд харахад л, гэрээ огт цэвэрлээгүй юм шиг замбараагүй харагдуулдаг 14 зүйл

0

Цэвэрлэгээнд өдөр бүр хэдэн цагийг зарцуулж байгаа ч гэр нэг л тухгүй харагдах үе бий. Амьдралын бусад асуудлын адил эмх цэгц бүрдүүлэхэд зарим нэг жижиг зүйлийг сайтар мэдэж байх хэрэгтэй. Өчүүхэн жижиг зүйл гэрийн эмх цэгцийг алдагдуулдаг юм шүү.

Айлаар зочлоход хамгийн түрүүнд юу нүдэнд өртдөг вэ? Энэ удаад эмх цэгцийг алдагдуулдаг зүйлсийн жагсаалтыг та бүхэндээ хүргэж байна.

Эд зүйл овоолсон тавцан

Гал тогоонд орж ирэхэд хамгийн түрүүнд нүдэнд өртөх зүйл – мэдээж тавилгын тавцан. Тавцан дээр олон зүйл тавьсан байвал эмх замбараагүй, новшиндоо дарагдсан сэтгэгдэл шууд төрнө. Тэгээд ч үүнийг цэвэрхэн байлгахад улам л хэцүү болдог: эхлээд бүгдийг байрнаас нь хөдөлгөх хэрэгтэй, арчина, дараа нь буцаагаад байранд нь тавина. Боломжтой бол бүгдийг нь юу ч үлдээлгүй шкафанд хий, ажлын гадаргуу аль болох хоосон байх ёстойг анхаар.

 

Тавилгын доорх орон зай

© Ningbo Haishu Greenwell Commodity Co., Ltd. / Alibaba.com

Тэнд тоос шороо хуримтлагдах их дуртай. Одоо цагт нарийхан зайг ч цэвэрлэчих цэвэрлэгээний тусгай хэрэгсэл өргөн сонголттойгоор зарагдаж байна.

 

Тосгуурын органайзер

© Toptp Store / Aliexpress, © STK Market Store / Aliexpress

Тосгуур өөрөө цэвэрхэн, эргэн тойрон эмх цэгцтэй байсан ч гэлээ угаалгын бодис болон угаагч порлон баллаж орхидог. Порлонд наалдаж үлдсэн хоолны үлдэгдэл тавцан дээр унаж муухай харагдуулахаас гадна нян үржих таатай орчинг бүрдүүлдэг. Порлон, тосгуур өөрөө нэг их цэвэрхэн орчин биш, харин хоолны үлдэгдэл нөхцөл байдлыг улам муутгадаг байна.

 

Ванны өрөөний хөшиг

Ванны өрөө байнгын чийгтэй бас халуун байдаг, энэ нь төрөл бүрийн нян, мөөгөнцөр үүсэх таатай орчин болно. Бид ванн, тосгуураа зад цэвэрлэдэг мөртлөө хөшгийг тоолгүй орхидог дутагдалтай. Үнэндээ, хөшгийг цэвэрлэхэд төвөгшөөгөөд байх зүйлгүй. Орчин үеийн ихэнх хөшгийг угаалгын машинд угааж болдог материалаар хийсэн байгаа. Харин шүршүүрт орсны дараа хөшгөө хурааж эвхэлгүй дэлгээтэй чигээр нь бүрэн хатаагаарай.

 

Тасалгааны цэцэг

© Depositphotos.com

Ургамлын навч харамсалтай нь маш их тоос цуглуулдаг. Тавиур ширхэг ч тоосгүй цэвэрхэн, орны доогуур ч тоос шороо үлдээлгүй арчсан ч гэсэн навчин дээр бүгд хэвээрээ үлджээ. Навчийг үе үе чийгтэй алчуураар арчиж байхаа мартах вий, ингэж байж л тасалгааны агаар цэвэрхэн байх юм. Тэгээд ч навчин дээрх тоос шороо фотосинтезийн процесст саад болох магадлалтай.

 

Хөргөгчнөөс үнэртэх таагүй үнэр

© Depositphotos.com

Хөргөгчинд хийгээд мартсан хоол хүнсний үлдэгдэл муудаж таагүй үнэр үлдээх тохиолдол байдаг. Гэхдээ хөргөгч цэвэрхэн ч гэсэн эвгүй үнэр үнэртээд байх ч тохиолдол бий. Эхлээд хөнгөн аргаас эхлүүлж болох юм, жишээ нь зүсэм нимбэг тавь – үнэрийг өөртөө мундаг шингээдэг жимс. Мөн хүнсний сод ч бий: жижгэвтэр тавган дээр цацаад хөргөгчид хэдэн цаг орхиорой.

 

Вакум цонхны ховил

© Yiwu Zihan Import And Export Co., Ltd. / Alibaba.com

Хуванцар цонхыг нэг ч гэсэн удаа угааж цэвэрлэж үзсэн хүн ховилд цугларсан тоос шороог цэвэрлэх ямар төвөгтэйг сайн болохыг мэднэ. Алчуураа чихэж хийнэ, арчина, буланд нь шороо цугларна – энэ бүгд ёстой “там”-ын ажил. Гэхдээ бас анхааралгүй орхиж огт болохгүй, эс бөгөөс цонх цэвэрхэн харагдахгүй шүү дээ. Энэ тохиолдолд тусгай сойз тус болно – нарийн ховил зэрэгт цугларсан бүх шороог шүүрдээд л авна.

 

Гэрийн тэжээвэр амьтны хоолны сав

© Depositphotos.com

Гэрийн тэжээвэр амьтны хоолны саванд аяга таваг угаадаг үрүүлээс дутахааргүй нян (жишээ нь сальмонелла байж болно) үрждэг болохыг олон удаагийн судалгаа нотолжээ. Нян нь зөвхөн амьтанд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй хүнд ч хортой. Тиймээс гадаад үзэмжээс илүүтэй гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг бодоорой. Үүний тулд хоолны савыг өдөртөө ядаж нэгээс багагүй удаа угааж занш. Мөн долоо хоногтоо нэг удаа амьтны хоолны савыг тусгай бодисоор ариутгах эсвэл аяга таваг угаагч автомат машины өндөр хэмд угааж байх хэрэгтэй.

 

Плинтус

© Depositphotos.com

Ер нь л хараанд өртөхгүй үлддэг хэсэг. Шалны хэсэг биш, цонхны тавцан бол бүр биш, тавиур ч биш. Тийм болохоороо цэвэрлэгээнд хамрагдахгүй тоосжоод л үлддэг. Гэхдээ тогтсон тоос нь гэрийн эздэд шууд харагдана. Хэрвээ танайд бага насны хүүхэд өсөж торниж байгаа бол цэвэрлэгээнд оролцуулах сайхан боломж. Хүнд биш, бүр хөгжилтэй ч байж мэднэ: гэрийнхээ бүх плинтусыг “могой” болоод арчаарай.

 

Агааржуулагчны тор

© Depositphotos.com

Үүгээр агаарын урсгал орж ирдэг тул тоос шороо ихээр хуримтлагддаг. Энэ торыг салгахад амархан – угааж цэвэрлээд буцаагаад байранд нь хийж болно. Салгахад хэцүү байвал агааржуулагчийг үе үе тоос сорогчинд тохирох хошууг нь хийгээд соруулж байгаарай.

 

Эд зүйлс хадгалах зай дутагдах

© Depositphotos.com, © Depositphotos.com

Тоос шороогүй цэвэрхэн ч гэлээ энд тэндгүй хувцас тараачихсан, цонхны тавцан дээр ном, дэвтэр өрөөд тавьчихсан, сандлын налуурганд пиджак, өмд өлгөчихсөн байвал хэзээ ч эмх цэгцтэй харагдахгүй. Тийм учраас юм хадгалах том зай бэлд – ямар ч гэрийг эмх цэгцтэй байлгах үндэс болно.

 

Нойтон алчуур

Чийгтэй алчуур нь хуйлаатай хэвтээд байвал тун удахгүй эвгүй үнэртэж эхэлнэ. Үүнээс гадна чийгтэй алчуур – хүссэн хүсээгүй гал тогооны хаа нэгтээ их бага хэмжээгээр үржих нянгийн тоог л нэмэгдүүлэх таатай орчин болно. Тиймээс алчуурыг хуйлж биш өлгөж тавьж байгаарай.

 

Хувцасны хөлтэй өлгүүр

Хувцасны хөлтэй өлгүүр – жижигхэн өрөөнд моодны засал чимэглэл болох шийдэл. Гэхдээ зураг дээрх шигээ гоё харагдахын тулд хэд хэдэн дүрмийг чандлан баримтлах ёстой. Урьд орой нь эмх цэгцтэй болгосон гэрийг өглөө босоод яаран хувцсаа өмсөхөд л замбараагүй болгож болно. Шкафны хаалганы цаана нуугдах өчүүхэн алдаа өлгүүр дээр бүгд ил харагддаг юм шүү.

 

Бариулгүй толин шүүгээ

Ийм шүүгээ ихэвчлэн ванны өрөөнд байдаг. Угаалгын өрөөнд байгаа толийг тэртээ тэргүй байнга арчиж байх ёстой. Уснаас үсэрч хатсан толбоос гадна хурууны хээ үлдээд байвал таны ажил хэд дахин нэмэгдэнэ л гэсэн үг. Төгс эмх цэгцийг бий болгохын тулд байнга л арчиж цэвэрлэж байх ёстой биз дээ?

Танай гэрт огт анхаарал хандуулдаггүй тийм хэсэг байдаг уу?

4
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *