Нохойнд зориулсан ордон бас машины цахилгаан шат: алдартнуудын гэрт байдаг хамгийн тансаг 8 хэрэглээ

0

Баячууд болон алдартнуудын байшин гаднаасаа орд харш шиг харагддагийг бид сайн мэднэ. Мөн дотор нь төөрмөөр олон унтлагын өрөөнүүд, гэрийн кино театр, хувийн спа-салон, мөн үнэтэй урлагийн бүтээлээр дүүрэн өрөөнүүд байдгийг ч гадарлах биз. Орд харшийн хананы цаана өөр юу нуугдаж байдаг вэ? Танд сонирхуулах 8 тансаг жишээ энд байна.

8. Леонардо ДиКаприо: эрүүл мэнд болон экологи

instagram.com

ДиКаприо Манхэттенд гурван ч эдлэнтэй, харин түүний хоёр унтлагын өрөөтэй байранд С амин дэмтэй шүршүүр, агаар болон ус цэвэршүүлэх систем, шүүс бэлдэх хувийн станц, агаарт байгаа аймшигтай ямар ч микробыг устгах чадалтай хэт ягаан туяаны гэрэл, мөн нуруу нугасны зөв байрлалыг дэмжих тусгай шал бий гэж Goliath-д бичжээ. Хэрвээ та Леогийн амьдралын зах зухаас сонирхдог бол түүнийг байгаль орчин хамгаалах маш олон хөдөлгөөнд оролцдогийг мэдэх байх. Энэ ч утгаараа түүний гэрт олон тооны “ногоон” элементүүдийг харж болно. Тэр зөвхөн байгаль орчинд ээлтэй байшинд амьдраад зогсохгүй мөн байгальд аюулгүй материалаар байшингаа барьжээ.

 

7. Николь Кидман: машинд зориулсан цахилгаан шат

instagram.com

Алдартнуудын гэрт эсвэл байшинд байдаг цахилгаан шат – энэ бол хэвийн л үзэгдэл. Харин машинд нь тусгайлан зориулсан цахилгаан шат – өөр яриа шүү. Николь Кидман болон түүний нөхөр Кит Урбаны хувьд энэ бол хэвийн үзэгдэл бололтой. Нью-Йоркийн Челси дүүрэгт байрлах тэдний 100 сая долларын үнэтэй, 300 метр квадрат талбайтай байр нь гадны папарацци, шүтэн бишрэгчдийн нүднээс хол байх зохион байгуулалттай – гудамжнаас шууд машинтайгаа цахилгаан шатанд ороод л гэртээ ороод ирнэ.

 

6. Дрейк: супер матрас

Хэн ч тухтай унтахыг хүснэ, гэхдээ энэ тав тухад Дрейк шиг мөнгө төлөх нь юу л бол. Business Insider-ийн мэдээнээс харахад түүнд Grand Vividus гэдэг матрас бий. Шведийн компани уг матрасыг бүтээхэд 600 цаг зарцуулсан гэнэ. Матрасыг прессэлсэн арьс, өнгөлсөн мод, илэг, адууны үс, далайн хавтгай загасны арьсаар хийжээ. Дээрээс нь гараар бүгдийг урласан зэргийг тооцоод нийт 390,000 доллар болсон байна. Дрейк минь, сайхан нойрсоорой!

 

5. Рон Ховард: хувийн ажиглалтын төв

instagram.com

Рон Ховард 20 гаруй жил Коннектикут мужийн Гринвич дэх байшиндаа амьдарсан юм. RealEstate-ийн мэдээнээс харахад найруулагч уг байшингаа 2014 онд 27,5 сая ам.доллараар заржээ. Уг байшин нь нуур руу харсан, 6 унтлагын өрөөтэй, 32 акр талбайтай, далайн усаар дүүргэсэн усан сантай, хоёр давхар номын сантай, бильярдын өрөөтэй, теннисийн битүү талбайтай, йогийн студитэй, мөн 14 хүний суудалтай кино театртай ажээ. Үүнээс гадна мэргэжилтнүүд хүртэл ирж ашигладаг Meade телескоп суурилуулсан хувийн ажиглалтын төв бий.

 

4. DJ Khaled: 500 хос гутлын шкаф

instagram.com

Business Insider-ийн мэдээнээс харахад DJ Khaled Майами дахь байрныхаа засварт 2,5 сая доллар зарцуулсан байна. Энэхүү дүнд завь өргөгч, 14 каратын алтаар хийсэн чийдэнгийн бүрхүүл болон 500 хос гутал хийх шкаф багтана. Таны төсөөлж байгаагаар шалнаасаа тааз хүртэл өндөртэй шкаф байхаас гадна номын сангийн гүйдэг шат шиг шаттай байж таарна. Шатгүй бол тэр дээрээс пүүзээ авч чадахгүй биз дээ?

 

3. Пэрис Хилтон: нохойнд зориулсан ордон

Пэрис Хилтон нохойнууддаа зориулж 325,000 доллараар ордон бариулахаар шийджээ. Пэрис цэцэрлэгт хүрээлэнд байрлах олон давхар нохойны ордныг яг өөрийнхөө тансаг ордонтой адилхан хийлгэсэн байна. Түүний нохойнууд ч тансаг амьдралтай – ордонд дизайнерын буйдан бий, халаалт, агааржуулагч, хувийн хувцасны шкаф, гоёлын гэрлийн бүрхүүл…

 

2. Билл Гейтс: батуттай өрөө

instagram.com

Билл Гейтсийн Вашингтонд байрлах өөрийнхөө ордныг “Шанду 2.0” гэдэг. Business Insider-д мэдэгдсэнээр “Шанду 2.0”-д 18-аас илүү ванны өрөө, 6 тусдаа гал тогоо бий. Дээрээс нь усан сандаа дуу тоглуулах систем, зочид хүлээн авах том танхим, мэдээж гэрийн кино театр байгааг мартах ёсгүй. Мөн 230 метр квадрат талбайтай бэлтгэлийн заал, 6 метрийн өндөр таазтай батутын заал байх ажээ. Тийм ээ, батутад зориулсан тусдаа өрөө шүү.

 

1. Шакил О’Нил: 9 метрийн өргөнтэй ор

instagram.com

Тийм ээ, сагсан бөмбөгчид үнэхээр өндөр, гэхдээ ийм хэмжээтэй орон дээр унтахаар тийм ч өндөртэй улс биш л юмсан. 2 метр 16 сантиметр өндөртэй Шакил О’Нилийн тохиолдолд хариулт ойлгомжтой. Goliath-нд мэдээлснээр, Шакийн Орланда дахь байшин нь 11 унтлагын өрөөтэй, 13 угаалгын өрөөтэй, сагсны битүү талбайтай, төрөл бүрийн машины цуглуулгууд байдаг ажээ. Гэхдээ хамгийн сонирхолтой нь: захиалгаар хийлгүүлсэн 9 метрийн өргөнтэй ор. Таарах цагаан хэрэглэл олоход амаргүй, гэхдээ орноосоо уначихна гэж айхгүйгээр хөл гараа чөлөөтэй алдалж унтаж болох нь ээ.

Уншигч танд хамгийн сонирхолтой санагдсан хэрэглээ нь хэнийх байсан бэ?

6
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *