Өглөө сэрэх үед нүүр тань хөөж хавантсан байдаг бол дараах 8 зөвлөмжийг дагаж хэрэгжүүлээрэй

0

Өглөө сэрэх үед нүүр тань хөөж хавдсан байдаг бол энэ нь эрүүл мэнддээ анхаарал хандуулах шаардлагатай болсны илрэл ажээ. Өглөөний цагаар нүүр хавдах энэхүү асуудлыг шийдэхдээ гаднаас бус дотор эрxтнүүдээсээ эхлэн эмчлэх нь хамгийн зөв сонголт байдаг байна. Манай сайт уншигч танд өглөөний нүүр хөөж хавантахаас хэрхэн сэргийлэх талаар мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэж байна.

1. 3 минутийн тунгалгийн иллэг хийх

Хөөж хавдсан нүүрийг хэвийн байдалд оруулахын тулд цусны эргэлт дэмжих иллэг хийх нь зүйтэй байдаг аж. Ингэхдээ та,

  • Зурагт үзүүлснээр гараа солбиж, долоовор болон дунд хуруугаа хүзүүнийхээ хоёр талд байрлуулна.
  • Хуруугаа аажим доош чиглэлтэйгээр бага зэрэг дарж доошлуулах замаар 10 удаа давтан гүйцэтгэнэ.
  • Дээрх дасгалыг хийсний дараа хүзүүнийхээ гол хэсэгт хуруунуудаа аваачиж ахин доош чиглэлтэйгээр хөдөлгөх иллэгийг 10 удаагийн давталттайгаар хийнэ.
  • Эцэст нь хуруунуудаа цээжний гол хэсэгт байрлуулж хоёр тал руу зөөлөн дарж хөдөлгөх замаар 10 удаа давтан гүйцэтгэж цусны эргэлтээ дэмжих боломжтой.

 

2. К амин дэмтэй тос хэрэглэх

© Depositphotos.com © Depositphotos.com

К амин дэм нь арьс нөхөн төлжүүлэх, арьсны улайлт арилгах, хаван хөөх үйлчилгээтэй байдаг тул арьс арчилгааны бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг ажээ. Иймээс К амин дэмтэй тосыг зовхи орчимд хавдахаас сэргийлэн түрхэж байхыг зөвлөж байна.

 

3. Кали, натрийн хэрэглээг тэнцвэржүүлэх

© Depositphotos.com © Depositphotos.com

Хүний бие дэх ус, натри, кали зэргийн тэнцвэрийг бөөр хадгалж байдаг аж. Харин тэдний аль нэг нь, тухайлбал натрийн хэмжээ бусдаасаа давж эхлэх үед түүний тэнцвэртэй байдлыг усаар хадгалахаар үйлчилж эхэлснээр хүний нүүр хавагнаж эхэлдэг байна. Иймээс давс ихтэй хүнс хэрэглэсэн бол натрийн агууламж өндөртэй хүнс хэрэглэж бие дэх бодисын хэрэглээгээ тэнцвэржүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй.

 

4. Шүршүүрт нүүрээ угаах хэрэггүй

© Depositphotos.com

Шүршүүрт орж байх үедээ нүүрээ угаахаас татгалзаж, хүйтэн усаар нүүрээ угааж байх нь нүүр хавдах магадлалыг бууруулдаг гэдгийг мэргэжилтнүүд өгүүлдэг ажээ.

 

5. Хэт халуун шүршүүрт орох хэрэггүй

© Depositphotos.com

Халуун шүршүүрт орох нь нүүр лүү чиглэх цусны урсгалыг нэмэгдүүлж, хавдах магадлалыг нэмэгдүүлдэг байна. Хэрэв та зaйлшгүй халуун шүршүүрт орох шаардлагатай байгаа бол усанд орсныхоо дараа нүүрээ хүйтэн усаар угааж байхыг зөвлөж байна.

 

6. Эстриол

© Depositphotos.com

Бие дэх эстриол дааврын хэмжээ тэнцвэргүй болсон үед нүүрний арьсанд нөсөө толбо суух, нүүр хавдах зэрэг шинж тэмдэг илэрдэг ажээ. Иймээс хэрэв таны нүүр хавагнаж байгаа бол дааврын хэмжээндээ анхаарах нь чухал.

 

7. Авч буй уургийн хэмжээгээ хянах

© Depositphotos.com

Хүний биед уураг дутагдаж эхлэх үед нүүр хавагнах шинж тэмдэг илэрдэг тул уургийн хэрэглээндээ хяналт тавих нь зүйтэй байдаг ажээ.

 

8. Бамбай булчирхайгаа анхаарах

© Depositphotos.com

Нүүр хавагнаж хөөх бас нэгэн шалтгаан бол бамбай булчирхайн дутагдал ажээ. Бамбай булчирхайн дутагдал нь жин нэмэх, ядарч сульдах, сарын тэмдэг ирэхгүй байх зэрэг шинж тэмдгээр илэрдэг.

Таны хувьд нүд болон нүүр хавантай хэрхэн тэмцэж байна вэ?

4
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *