Өөр цаг үед үнэ цэнэтэй зүйл ч өөр байсан. Гэхдээ олон цаг, магадгүй олон жилийн турш ур чадвараа гарган байж хөдөлмөрлөж хийсэн эдгээр музейн үзмэрүүдийг хар даа. Сав суулга, чимэглэл, ахуйн хэрэгслийг хараад нэг зүйлийг ойлгоно: гоо сайханд тэмүүлэх тэмүүлэл аль ч зуунд мөxсөнгүй, энэ л зүйл дэлхий дээрх амьд бүхнийг нэгтгэж байгаа гэж ойлгож болох юм.
Өнгөрсөн үеийн урлаачдыг үнэхээр шүтэж байна. Тэд хойч үедээ өөрийн амьдарч байсан үеийн уур амьсгалыг өвлүүлэн үлдээж чаджээ. Нийтлэлийн төгсгөлд бонус бий – 4 мянган жилийн настай жинлүүрийн туухай.
Энэ модон сийлбэр 4500 жилийн настай. Лам Кааперийн сийлбэрийг эртний Египетийн сийлбэрчид МЭӨ 2500 оны үед бүтээжээ. Нүд нь зэс болон уулын болор тул яг л жинхэнэ юм шиг харагдана.

Сэлж байгаа эмэгтэйн дүрстэй сав. Эвэртэй амьтны тагийг нээхэд дотор нь гоо сайхны бүтээгдэхүүн хийх сав байв. Египет, МЭӨ 1390-1352 он

Ирвэсийн толгой хэлбэртэй мөнгөн сав, МЭӨ 1 дүгээр зуун

Геркулесийн зангилаатай алтан бугуйвч. Энэ зангилаа шaрх эдгээж, xорон муу санаанаас хамгаалдаг гэж үздэг. Эртний Грек, МЭӨ III–II зуун

Алтан ээмэг. Эртний Грек, МЭӨ III зуун

Энгэрийн тэмдэг: VI зуун болон МЭӨ III–II зуун. Төмөр энгэрийн тэмдэг 5 мянган гаруй жилийн настай бөгөөд товч гараагүй байхад хэрэглэдэг байжээ

Муур энэ амьдралаас явахад нь эртний Египетчүүд гашуудлын илэрхийлэл болгож өөрийнхөө хөмсгийг хусдаг байжээ. Өөд болсон амьтнаа ийм барималд хийж муми хийвэл дараа нь өөрийг нь нөгөө ертөнцөд олоод ирнэ гэж итгэдэг байв. Хүрэл, МЭӨ III зуун

Цэнхэр шилэн ваар. Эртний Ром, МЭӨ I зуун – МЭ I зуун. Яаж хийснийг нь одоо болтол тогтоож чадаагүй байгаа юм

Алтан бугуйвч. Византи, IV зуун

Чихний алтан гоёл. Моче урлаг, Перу, IV–VII зуун

Шувуунуудыг (ваарны амсар дээр) ажиглаж байгаа муурыг дуурайлгаж хийсэн бариултай ваар, VII зуун

Акваманил (буюу усны сав) – гар угаах зориулалттай. Арслангийн амыг зааж байгаа Самсоныг дүрсэлжээ, XIV зуун

“Эрхэнд байгаа ганц эвэрт” ханын сүлжмэл хивс, XIV–XV зуун. Уг зураглалыг Харри Поттерийн тухай кинонд үзүүлсэн юм. Франц-Нидерланд

1512 онд Эзэн хаан Максимилиан I алт, мөнгөөр хийсэн энэ хуяг, дуулгыг захиалгаар 12 настай ач хүүдээ хийлгүүлжээ. Хуягийг хийхэд хэдэн жил зарцуулсан тул эзэндээ багаджээ.

Дунгийн хуягаар хийсэн тосгуур. Нидерланд, XVI зуун

Францын эзэн хаан Людовик XIV-ийн ор, XVI–XVII зуун

Барын хэлбэртэй их бyy, Энэтхэг, XVIII зуун

Зааны ясаар урласан дэвүүр, Хятад, XVIII зуун

Мөнгөн цайны хэрэгсэл: сольж больдог тавиур, поднос, халаагчтай данх, XVIII зууны эхэн үе

Тахианы хэлбэртэй үнсний сав, Хятад, XVIII зуун

Наполеоны шүдний сойз, XVIII зуун

Хашаар урласан гивлүүртэй бүсгүйн баримал. Рафаэль Монти, Итали, XIX зуун

Туркмений бүсгүйчүүд нөхөрт гартлаа ийм титэм өдөр болгон зүүдэг байжээ. Мөнгө, оюу, мана. Төв Ази эсвэл Иран, XIX зууны сүүл — XX зууны эхэн үе

Бонус: Эртний Египетэд бараа таваарыг ийм чулуун туухайгаар жинлэдэг байжээ. Мэлхий нь 10 мин (жингийн хэмжүүр), энэ нь ойролцоогоор 5 кг юм. МЭӨ 2000-1600 он

Хэрвээ танд цаг хугацааны машин байсан бол хаашаа явмаар байна?
Гайхмаар
Тэнэглэл
Бахархмаар
Гоё
Буруу
Хөөрхөн
Ха Ха
Харамсалтай



