Кино зохиолыг тоглосон жүжигчинд нь зориулж бичээгүй боловч тун догь бүтээл болсон 10 тохиолдол

0

Дүрийг анхнаасаа тодорхой нэг жүжигчинд зориулж бичих нь дэлхийн киноны салбарт байдаг л зүйл. Даанч яг кино бүтээх ажил өөрөө хүнд, урт бас урьдчилан таахын аргагүй үйл явц болохоор дүрийг бүтээх ёстой жүжигчид тэр болгон тоглох боломжгүй болдог ажээ. Тэр сайхан бэлэн зохиолыг тэгээд ашиглахгүй хаялтай нь биш дээ. Энэ тохиолдолд өөр жүжигчин тоглуулаад хийж болно. Тэгэхээр уг төслийг бүтэлгүйтсэн гэж үзэх үү? Бас тийм ч биш юм шүү.

Хэн нэгэнд зориулагдаж бичсэн дүрүүдийг авьяас чадлаараа аварсан жүжигчдийг танилцуулж байна. Тэд хэний ч хүлээлт, итгэл найдварыг хөсөр хаяагүй юм.

Том Круз “Jerry Maguire” уран сайхны кинонд (1996) тоглосон

TriStar Pictures / 20th Century Fox

Үнэндээ кино зохиолыг бичсэн найруулагч Кэмерон Кроу гол дүрд Том Хэнксийг харж бичсэн гэдэг. Зураг авалт хэтэрхий удаашралтай явж байсан тул Хэнкс дүрдээ хөгшдөх хандлагатай божээ.

 

Мишель Йео “Everything Everywhere All at Once”  уран сайхны кинонд (2022) тоглосон

A24 / China Film International Media Co.

Гол дүрийг Жэки Чанд зориулж бичсэн бүтээл. Кино бүтээх явцад үйл явдал эрс өөрчлөгдсөн нь 2022 оны шилдэг кино болоход нь ч нөлөөлсөн байж болох юм.

 

Дуэйн Жонсон “Fast Five” уран сайхны кинонд (2011) тогложээ

Universal Pictures / IM Global

Агент Люк Хоббсын дүрийг анхлан Томми Ли Жонс-д тааруулж бичсэн гэдэг. Жүжигчний өндөр нас тэс өөр дүрийг гаргах байсан болов уу.

 

Билл Крудап “Almost Famous” уран сайхын кинонд (2000) тоглосон

DreamWorks Pictures / SKA Films

Рассел Хэммондын дүрийг анхлан Брэд Питтэд зориулж бичсэн түүхтэй.

 

Эдди Мёрфи “Beverly Hills Cop” уран сайхны кинонд (1984) тоглосон

Paramount Pictures / 20th Century Fox

Мөрдөгч Эксел Фоулийн дүрийг уг нь бол Сильвестир Сталлонед зориулж бичсэн бөгөөд жүжигчин кино зохиолыг бичиж байх эхний үе шатанд өөртөө тохируулан засвар хүртэл хийлгүүлж байсан гэдэг.

 

Жейми Фокс “Django Unchained” уран сайхны кинонд (2012) тоглосон

Columbia Pictures / Warner Bros.

Квентин Тарантино киноны Жанго дүрийг Уилл Смиттэд зориулсан юм. Жүжигчин, найруулагч хоёр Кэлвин Кэндиг хэрхэн алaх ёстой талаар санал нийлээгүй бөгөөд Смит төслийг орхин явжээ.

 

Крис Такер “The Fifth Element” уран сайхны кинонд (1997) тоглосон

Gaumont / JMEnternational/Getty Images

Үнэндээ Руби Родын дүрийг дуучин Принст тааруулан бичсэн байв.

 

Жек Николсон “Terms of Endearment” уран сайхны кинонд (1983) тоглосон

Paramount Pictures / 20th Century Fox

Гарретт Бридлавын дүрийг кинонд Берт Рейнолдс тоглохоор тооцоолж бичсэн байсан ч эцэстээ Николсон бүтээж тэрээр энэ дүрээрээ “Оскар” авч байсан түүхтэй.

 

Одри Хепбёрд “Breakfast at Tiffany’s” уран сайхны кинонд (1961) тоглосон

Paramount Pictures / 20th Century Fox

Труман Капоте романаа бичиж байхдаа Холли Голайтлийн дүрийг Мэрилин Монрод тааруулж бичсэн гэдэг.

 

Алек Гиннесс “Star Wars: Episode IV – A New Hope” уран сайхны кинонд (1977) тоглосон

Lucasfilm / CBS Theatrical Films

Оби-Ван Кенобигийн дүрийг анхнаасаа Тосиро Мифунэд зориулан бичжээ. “Seven Samurai” киноны од тухайн дүрийг бүтээсэн бол бид дэлгэцээс Юэн Макгрегорыг гурвалсан бүтээлээр харахгүй л байлаа шүү дээ.

32
ГоёГоё
12
ХарамсалтайХарамсалтай
11
ТэнэглэлТэнэглэл
9
БахархмаарБахархмаар
8
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *