Реппер Drake-ийн 390,000$ доллар (1,1 тэрбум ₮)-ын үнэтэй матрасс. Түүний энэхүү матрасс цор ганц хувь байдаг гэнэ

0
  • Энэхүү матрассны жин нь хагас тонн орчим болох бөгөөд гар хийцийн, аварга махчин загасны арьсан булантай ажээ.
  • Одоогоор түүний энэхүү матрасс нь цор ганц хувь байдаг гэнэ.
  • The Grand Vividus нэртэй уг матрасс нь нэмэлт олон пүрштэй бөгөөд хийхэд цаг хугацаа маш их шаардагддаг гэнэ.
  • Уг матрассыг урлахад нийт 4 урлаач 600 орчим цаг ажиллах шаардлагатай болдог аж.

Реппер Drake-ын Торонто хот дахь 4645 м2 талбайтай тансаг харшийг Architectural Digest суваг саяхан олон нийтэд танилцуулж, түүний гэрээр шүтэн бишрэгчдийг нь аялуулжээ. Түүний сүрлэг харшаар аялахад олны нүд булаам олон зүйл байснаас тухайлбал, Takashi Murikami-ын тусгайлан урласан Bösendorfer төгөлдөр хуур, 20,000 ширхэг Swarowski болор шигтгээтэй гэрлийн бүрхүүл болон ирээдүйн эхнэртээ зориулан цуглуулдаг Hermès Birkin брендийн цүнхнүүдээр дүүрэн 2 шүүгээ зэрэг зүйлсийг нэрлэж болохоор байлаа.

Гэвч дээрх бүхнээс илүүтэйгээр олны нүдийг бүлтийлгэсэн зүйл нь түүний 390,000$ доллар буюу манайхаар 1,1 тэрбум төгрөгийн үнэтэй матрасс байсан юм.

 

1,1 тэрбум төгрөг = ганц ширхэг матрасс

Магадгүй та ямар матрасс нь ийм их үнэ хүрдэг юм бол гэж гайхаж байж болох юм. Энэхүү матрассны жин нь хагас тонн орчим болох бөгөөд гар хийцийн, аварга махчин загасны арьсан булантай ажээ.

The Grand Vividus нь Шведийн тансаг зэрэглэлийн матрасс урлаач Hästens, загвар зохион бүтээгч Ferris Rafauli нарын хамтын бүтээл бөгөөд цор ганц хувь хийгдсэн ажээ.

Энэхүү матрасс нь худалдааны төвүүдээр зарагдаж буй матрасснуудаас эрс ялгаатай бөгөөд урлагийн бүтээл гэж хэлж болохуйц хэмээжээ. Харин нэрт реппер Drake тус матрассыг Беверли Хиллс дэх The Hästens дэлгүүрээс захиалсан аж.

Тус брендийн матрасснууд нь адууны дэл, маалинга, ноос, цэвэр даавуу гэх мэт цэвэр байгалийн гаралтай материалуудыг ашигладаг байна.

 

The Grand Vividus-ын бусдаасаа ялгарах онцлог нь тус брендийн матрасс бусад матрасснуудаас илүү их хэмжээний адууны дэл орсон бөгөөд уг матрассыг урлахад нийт 4 урлаач 600 орчим цаг ажиллах шаардлагатай болдог аж.

The Hästens брендийн зүгээс энэхүү матрассанд илүү олон тооны пүрш хийсэн тухайд, “Төсөөлөөд үзье л дээ. Та өөрийгөө нэгэн том ордонд тоглолтоо хийж буй супер од хэмээн төсөөл. Үзэгчид рүүгээ үсрэх үед бүгд таныг гараас гарт дамжуулан усанд хөвж буй мэт л өргөх болно. Хэн нэгний гарыг онцгойлон мэдрэхгүй шүү дээ. Яг л усанд хөвж буй мэт л мэдрэмж төрөх болно. Харин яг энэ үйлдлийг таван найзтайгаа хийж үзье гэвэл тэс өөр зүйл танд мэдрэгдэх болно. Нэг үгээр хэлбэл энэ л The Grand Vividus-ын давуу тал юм” хэмээжээ.

Тус брендийн зүгээс энэхүү матрасснаас нэмж үйлдвэрлэхээр ажилдаа орсон байсан боловч цар тахлын улмаас ажил нь түр зогссон байгаа ажээ.

Нэрт репперийн хувьд Торонто хот дахь харшийнх нь хамгийн дуртай өрөө нь түүний 297 м2 хэмжээтэй унтлагын өрөө нь гэнэ.

Тэрээр тус өрөөнд байруулсан The Grand Vividus матрасстай орон дээр хэвтэх үед яг л хөвж буй мэт мэдрэмжийг мэдэрдэг хэмээжээ. 390,000$ доллараар үнэлэгдэх матрасс энэ зэргийн мэдрэмжийг төрүүлэхгүй байхын ч аргагүй биз ээ.

7
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Монгол руу ачуулсан болов уу? Титэм гуай аль хэдийнээ захиалгат оруулсан байх, дараа нь нөгөө алтан жорлон захисан нь…

  2. altansukh

    2020/12/05 at 23:43

    teneg haruud shal utgagui zuild mungu urj bhiin. terniii orond unchin huuhdiin asrah tuvd ugsun bol. udmiin guilgachin yum uzeegui garuud l iim zan gargana. manaid bol hog novsh shig duuren

  3. irgen

    2020/12/05 at 23:44

    teneg haruud shal utgagui zuild mungu urj bhiin. terniii orond unchin huuhdiin asrah tuvd ugsun bol. udmiin guilgachin yum uzeegui garuud l iim zan gargana. manaid bol hog novsh shig duuren

  4. Magnai Batu

    Magnai Batu

    2020/12/07 at 16:18

    yamar ch hereggui hog bna

  5. Зочин

    2020/12/07 at 22:28

    тэнэг хар ш дээ энэ нөхөр

  6. Sudden Bazuka

    Sudden Bazuka

    2020/12/08 at 03:50

    and sain l yawaa yum bna

  7. Bilgun Jargal

    Bilgun Jargal

    2020/12/08 at 07:33

    Magnai Batu hog um bol ygd iim bgag ni tailbrldaa hahah

  8. Wēēd

    Wēēd

    2020/12/08 at 08:46

    vnen mal sda

  9. Magnai Batu

    Magnai Batu

    2020/12/08 at 11:33

    Bilgun Jargal hog tsugluulah dontoi hun l avaa biz

  10. Bilgun Jargal

    Bilgun Jargal

    2020/12/08 at 12:46

    Magnai Batu bi uur um asuusanshd?

  11. Dashnyam Bayanmunkh

    Dashnyam Bayanmunkh

    2020/12/08 at 13:23

    T1 shaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *