Өхөөрдөм нэгэн нохой “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны гунигтай хэсгийг үзээд, сэтгэл нь хөдлөн гаслаж буй бичлэг олон хүний хайрыг татжээ

0
  • Луна нэртэй нохойныхоо “Араатны хаан арслан” хүүхэлдэйн кино үзээд уйлж буй бичлэгийг Жош Майерс цахим орчинд нийтэлжээ.
  • Түүний нийтэлсэн бичлэг хэдийгээр богинохон боловч маш хурдан олны анхаарлын төвд орж чаджээ.
  • Жош тухайн бичлэгийн тухай ярихдаа, “Миний амьдралдаа харсан хамгийн хөөрхөн зүйл байлаа” хэмээжээ.

Кино үзээд сэтгэл хөдлөх нь хүний хувьд байдаг л зүйл боловч нохойг та кино үзээд уйлж байхыг харж байсан уу? Тэгвэл манай нийтлэлийн гол дүр болсон Луна нэртэй бяцхан нохой Дисней студийн 1994 оны бүтээл болох “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны Муфаса Соривтод aлyyлж буй үзэгдлийг үзэж байхдаа уйлж буюу гаслаж эхэлжээ.

Түүнийг Луна гэдэг бөгөөд 4 сартай питбулл үүлдрийн нохой ажээ

АНУ-ын Теннесси Мужийн Чаттаногад амьдардаг тус нохойны эзэн Жош хэлэхдээ, “Нохой маань хүүхэлдэйн кино үзэнгээ тоглоомоор тоглож байсан юм. Харин яг тэр үзэгдлийг гарах үед тоглож байсан бүхнээ орхиод маш анхааралтай үзэж эхэлсэн. Чимээгүй үзэж сууснаа юу болсныг нь хар л даа. Муфаса aмиа aлдах үеийг тэр маш нухацтай үзэж байгаад гаслаж эхэлсэн” хэмээн ярьжээ.

 

Тэрхүү үзэгдлийн гэрч болсон нохойн сэтгэл өвдсөн нь гарцаагүй биз ээ

“Нүдэндээ ч итгэмээргүй байсан. Миний амьдралдаа харсан хамгийн гайхалтай зүйлсийн нэг байлаа. Муфасаг aмиa aлдсаны дараа Симба дэргэд нь ирж хэвтэх үзэгдэл гарах үед нохой маань ч доошоо хэвтээд өгсөн шүү” хэмээн Жош нэмж дурьджээ.

Мөн тэрээр, “4 сартай бяцхан нохой маань бусдын сэтгэл зүрхийг өөртөө тусгаж, ойлгож байна гэдэг гайхалтай хэрэг. Бүр телевизор үзэж байгаад уйлсан гээч! Яах аргагүй миний амьдралдаа харсан хамгийн гайхалтай зүйлсийн нэг байлаа” гэжээ.

Улмаар цахим орчинд бяцхан нохойг өхөөрдсөн олон мянган хүмүүс сэтгэгдлээ үлдээж, бусдын анхаарлыг тус бичлэг маш ихээр татах болжээ. Уг түүхийг Metro тэргүүтэй мэдээллийн хэвлэлүүд ч нийтлээд буй ажээ.

 

Ийнхүү өхөөрдөм бяцхан Луна нохойны бичлэгийг танд хүргэж байна

80
ХөөрхөнХөөрхөн
9
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Naran Batsukh

    Naran Batsukh

    2020/12/05 at 16:19

    Jarim neg hunees iluu ukhaantai nokhoi baih umdaa erevch setgel gej

  2. Otgonbayr Tserendulam

    Otgonbayr Tserendulam

    2020/12/07 at 17:26

    nohoi neere mundag uhaantai amitan shv time

  3. Nawchaa Nawchka

    Nawchaa Nawchka

    2020/12/07 at 23:08

    Huurhun uhaantai nohoi bnaa.nohoi ch ugaasaa uhaantai amitan daa…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *