Хүүхдийнхээ хувьд хэрхэн сайн эцэг байх вэ? Аавуудад зориулсан хүүхдээ зөв хүмүүжүүлж, тэдэнд үлгэр дуурайлал болох зөвлөгөө

0

Хүүхдүүд томчуудаас л үлгэр дуурайлал авдаг, тэдний үйл хөдлөл, яриа хөөрөөг дагаж дуурайна. Хүүхэд эцэг эх эсвэл өөрсдийнх нь хувьд чухал хүмүүсийг өөрийн мэдэлгүй дуурайдаг. Томчуудыг анзаарч өөрийн зан ааш, төрхийг бий болгож өсдөг байна.

© Depositphotos

Тийм учраас эцэг эх болгонд хүүхдээ зөв хүмүүжүүлэх үүрэг хариуцлага оногдоно. Хүүхдийн амьдралын эхний жилүүдэд ээж нь илүү ойр дотно байдаг. Аав нь ч мөн адил хүүхдийн хүмүүжилд идэвхтэй оролцох ёстой. Тэдний дотно харилцаа хүүхдийн хүмүүжилд маш их нөлөө үзүүлдэг байна. Эцэг хүн юу хийх ёстой вэ?

 

Эцгийн хүмүүжил

1. Хүүхэд хүмүүжлийн хувьд эцэг хүний хүлээсэн анхны үүрэг – тэдний ээжийг хайрлах

Ээжийг хайрлана гэдэг гэр бүлийг бий болгоно гэсэн үг, өөрөөр хэлбэл хүүхэд өсөх тэр гэр бүл, орчин бий болно. Бат бөх харилцаа нь хүүхдийн ирээдүйг хамгаалж байдаг. Мөн эмэгтэйчүүдэд хэрхэн хандаж байх ёстойг эцэг хүн өөрийн биеэр үлгэрлэн үзүүлэх ёстой.

© Depositphotos

 

2. Хүмүүжилд оролцох

Хүүхэдтэй аль болох их цагийг цуг өнгөрүүлэх хэрэгтэй, өдөрт 5 минут огт хангалтгүй. Эцэг нь гэртээ үзэгддэггүй хүүхдүүд сурлагаараа хоцордог, оюуны хөгжлийн хувьд ч доогуур үзүүлэлт үзүүлдэг, мөн уур уцаартай байдгийг олон удаагийн судалгаагаар тодорхой болжээ.

Эцэг хүн хүүхдийн амьдралд оролцох ёстой, өөрөөр хэлбэл түүнтэй харилцаж байх ёстой юм. Нэг орон зайд заавал цуг дэргэд нь байх ёстой гэж ойлгож болохгүй. Чухам түүнтэй ярилцаж амьд харилцаа тогтоох нь эцэг хүний үүрэг болно.

© Depositphotos

 

3. Үлгэр дуурайлал болох

Хэрвээ таны хүүхэд тамхи татдаггүй эсвэл өөр муу зуршилгүй байгаасай гэж хүсэж байгаа бол өөрөө муу зуршлаасаа салах ёстой. Хүүхэд тань эцэг эхээ хайрлаж өсөөсэй гэж бодож байгаа бол өөрийнхөө эцэг, эхийг мөн хайрла. Эцэг хүн – үнэнч шударга, эмх цэгц, нөхөрсөг хүний үлгэр дуурайлал юм. Эцэг хүн ийм байдлаар хүүхдэд ухамсар гэдэг зүйлийг илүү бат бэх суулгаж өгдөг байна.

© Depositphotos

 

4. Эцэг – итгэл найдвар

Эцэг хүн гэр бүлээ хамгаалж хайрлана. Эцэг хүн гэр бүлийн дүрмийг тогтооно, түр зуурын эсвэл орон зайн хязгаар тогтооно, шаардлагатай бол хориглоно.

© Depositphotos

 

5. Сэтгэл сэргээж өөдрөг болгоно

“Ямар нэгэн юм болоо юу, би үргэлж чамтай цуг шүү” – хүүхдэдээ хайртай үлгэр жишээ эцгийн хэлэх үг. Хүүхэд сул дорой байгаа гэдгийг эцэг хүн мэдэж байх ёстой. “Чи чаддаг болно оо” – бас нэгэн тайвшруулах үг. Ийм үг эцгээсээ сонссон хүүхэд амархан бие дааж сурдаг.

© Depositphotos

 

6. Асуудлыг шийдэж сургах

Бидний амьдарч байгаа нийгэмд эрэгтэй хүн асуудлыг шийдэх ёстой гэсэн ойлголт явдаг. Тэр бие даасан, хүчтэй, ухаантай. Тиймээс эр хүн өөрийнхөө хүүхдүүдэд ч гэсэн асуудлыг шийдүүлж сургах ёстой, ямар хүүхэд байх нь огт хамаагүй – охин уу, банди уу? Нэг ёсондоо өөрийнхөө хийсэн үйлдэлд хэн ч хариуцлага үүрч чаддаг байх ёстой.

© Depositphotos

 

7. Хүүхдүүдээ уучилж чадах

Ээжийн зүрх зөөлөн, тэр дандаа уучилдаг. Ээж уучилсан байхад сэтгэл тайвшраад ирнэ. Мөн эцгийн уучлалт ч гэсэн маш чухал. Хүүхэд өөрийгөө хүн гэдгээ мэдэрч чаддаг, хайрлуулж өсөж байгаа гэдгээ мэдэрдэг ажээ.

© Depositphotos

Эцэг хүний хүүхэд хүмүүжүүлэх ажил амьд харилцаанаас эхэлнэ. Аав болоод хүүхдээ гар дээрээ авч бүүвэйлж харааны харилцаа тогтоосноор анхны хүмүүжил эхэлж байгаа нь тэр. Цаашлаад тоглоомын аргаар хүмүүжил эхэлнэ, дараа нь ярилцана, харилцана. Хүүхэд том болоод ирэхээр эцэг хүн өөрийнхөө үлгэр дуурайлал хүмүүжлээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ зарим нэг хил хязгаар ч тогтоож эхэлнэ.

5
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *