Инженерийн уран сэтгэмж урьд нь хэний ч санаанд орж байгаагүй галзуу дугуйг бүтээжээ

0

Дугуй нь бүтэн л биш бол унадаг дугуй хөдлөхгүй гэдгийг бид сайн мэднэ. Гэхдээ та дахиад нэг сайн бодоод үзээрэй. Нэгэн сүйхээтэй инженер залуу хоёр тал дугуй ч гэсэн нэг бүтнээс дутахгүй гэдгийг харуулж чадлаа.

Сергей Гордеев бол инженер хүн, өөрийн гэсэн блог хөтөлдөг залуу бөгөөд элдэв төрлийн зүйл зохион бүтээдгээрээ сошиал сүлжээнд алдартай. Тэр дундаа гинжгүй, мөсний унадаг дугуй зохион бүтээж нэг хэсэг шуугиулсан юм. Түүний сүүлчийн бүтээл маргахын аргагүй этгээд хачин. Арын нэг бүтэн дугуйны оронд хоёр тал дугуй тавьжээ. Гэхдээ хоёр тал дугуй жирийн бүрэн ажиллагаатай дугуйг бүрэн орлож чадна.

Үнэндээ, хэрэглээний хувьд жаахан утгагүй санагдах байх. Гэхдээ зорилго нь – сошиал сүлжээ хэрэглэгчдийг алмайруулахад оршиж байгааг мартаж болохгүй. Дугуй ямар ч өөлөх зүйлгүй төгс төгөлдөр гэмээр, 0,5 х 2 = 1 гэдгийг батлахын тулд Гордеев бүрэн ажиллагаатай хэвийн унадаг дугуйг эвдэхэд ч бэлэн, зорилгоо биелүүлэхийн тулд ч нөр их хөдөлмөр гаргасан байна. Та YouTube дээр байрлуулсан түүний бичлэгийг хараад уг төслийг хэрэгжүүлэхэд ямар их хүч хөдөлмөр зарсныг нь ойлгох болно. Унадаг дугуйны арын төмрийг уртасгах, дугуйны нэг талд бэхэлсэн байсан тормозны дискэнд холбосон байсан шүдтэй арааг өөрчлөх, тал хоёр дугуйг нэг бүтэн дугуй шиг ажиллуулах – хүнд ажил бөгөөд жижиг сажиг гэлтгүй бүх бүрдэлд онцгой анхаарал хандуулах ёстой болсон.

Зохион бүтээгч залуу тал дугуйнуудын хийг яаж алдахгүйгээр хадгалж чадав гэсэн асуулт таны сонирхлыг татаж байж болох юм. Үнэнийг хэлэхэд энэ асуудлыг зохион бүтээгч бүрэн төгс шийдэж чадаагүй л байна. Хийлсэн тал дугуйнуудыг төмөр хоолой ашиглаж бэхэлсэн нь явдлын тав тухад багахан асуудал үүсгэж байгаа ажээ. Түүний өөрийн хэлснээр бол цорын ганц шийдэл нь энэ л байж.

Тиймээс, тал дугуйтай унадаг дугуй төгс зүйл биш болж таарах нь. Гэхдээ ажиллагаатай. Зөвхөн жигд гадаргуу дээгүүр яваад зогсохгүй мөн замын хашлага дээр ч дажгүй гарч байгаа нь харагдана – ямартай ч Гордеевийн өөрийн хэлснээр. Үнэндээ, хоёр тал дугуй өөр хоорондоо бүрэн нэгдээгүйгээс болж замын хашлагыг тэр болгон амжилттай туулж чадахгүй байгаа ажээ. Магадгүй тийм ч учраас замын хашлага дээр гарч, бууж байгааг бичлэгээр харуулаагүй байж болох юм.

Ирээдүйн унадаг дугуй болж чадахгүй байх л даа, гэхдээ Гордеевийн зохион бүтээсэн унадаг дугуй бидний сонирхлыг татах нь эргэлзээгүй.

9
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *