Зурхайн ордуудын бусдад хэзээ ч хэлэхийг хүсдэггүй, хүн бүрийн мэддэггүй нууцууд

2

Таны зурхайн орд зөвхөн хувийн зан чанарын талаар хэлээд зогсохгүй дотоод сэтгэлд чинь юу нуугдаж байгааг хүртэл хэлнэ. Доорх мэдээллийг уншаад зурхайн ордуудын талаарх нууцуудыг мэдэж аваарай.

 

Хонь – Маш зөөлөн

Магадгүй та гаднаасаа зоригтой бас ширүүн харагдаж байж мэднэ, харин дотроо бол үнэхээр уян зөөлөн. Та нууцхан хайр халамж болон анхаарал хүсдэг. Заримдаа та хүмүүсийн дунд байх ёстой эсэхдээ 7 хоногийн 24 цаг эргэлздэг. Мөн та өөрийн чинь занг тэсвэрлэж чадах нэгнийг хүлээдэг (гэхдээ та зөвхөн харилцаанд өөртөө итгэх итгэлгүй байгаа нөхцөлд) ба эс бөгөөс хэн ч таны мэдрэмжийг мэдэрч чадахгүй гэж боддог.

 

Үхэр – Сэжиг бүхий

Таны нууц бол та бусдад тийм ч амар итгэл найдвар хүлээлгэдэггүй. Яагаад гэвэл таны өнгөрсөн амьдралд дүүрэн эргэлзээ болон үл итгэлцэл байсаар ирсэн. Харин таны хажууд байгаа хэн нэгэн тантай хамт үлдсэн насаа туулах юм шиг санагдсан үед л та түүний бүх зүйлд нь итгэж эхэлдэг.

 

Ихэр – Хаалттай ном

Хэрэв та хэн нэгэнд итгэвэл, давхар маш их болгоомжилдог. Таны эргэн тойронд итгэлийг чинь олж авсан маш цөөхөн хүмүүс байдаг. Мөн танд тэдгээр хүмүүс сул талыг чинь ашиглаж, урваж, өөрийг чинь орхиод явах вий гэхээс та эмээдэг. Энэ бол яагаад та бусдад сэтгэлээ ховор уудалдаг болохын илрэл юм.

 

Мэлхий – Тайван дөлгөөн

Таны нууц бол та өөрийгөө эмзэг болох вий гэхээс маш их эмээдэг. Та өөрийнхөө сэтгэл санаагаар тоглуулж, түүнийгээ бусдаас нуух үнэхээр дургүй. Хажуу дахь хүнээ өөрийнхөө хараа хяналт дор байлгаж, үг үйлдэл бүрийг нь дүгнэж цэгнэхийг илүүд үздэг.

 

Арслан – Ертөнцийн төв

Таны хамгийн ихээр үзэн яддаг зүйл бол энэ харийн гэмээр төлөв байдал гэж хэлэхэд болно. Магадгүй та өөрийнхөө байгаа байдлыг бусдад чанга дуугаар хэлэхгүй байж болох ч үргэлж анхаарлаа хандуулдаг. Өөрийнхөө олж авсан олзыг бусадтай хуваалцах тийм ч дуртай нэгэн биш.

 

Охин – Өөрийгөө хүлэгч

Та хэтэрхий их боддог. Магадгүй таныг гаднаас чинь харахад хэвийн мэт санагдах ч толгой дотор чинь хэдэн сая бодол эргэлдэж байдаг. Хэтэрхий их бодолд автах нь урам хугалахуйц үр дүнд хүргэдэг учир өөр арга замаар асуудлыг шийдвэрлэж байх нь чухал. Бодит байдалд, юмс бүхэн таны бодож санасан шиг хэцүү байдаггүй гэдгийг санаж, амьдралынхаа урсгалаар урагшлаарай.

 

Жинлүүр – Анхаарлын төв

Таны хамгийн том айдас бол ганцаардал. Та ихэнх цаг үед өөрийгөө бусдаар хүрээлүүлэх дуртай эсвэл ямар нэгэн байдлаар хажуудаа хэн нэгнийг байлгахыг илүүд үзэх бөгөөд энэ нь танд урам зориг хайрладаг. Та хэнд ч өөрийнхөө сул талыг хэлэхгүй, гэхдээ дотроо бага зэрэг шаналж, өөрт дутагдаж буй хэрэгтэй зүйлээ бодсоор байдаг.

 

Хилэнц – Нууцлаг

Та бусдаас өөрийнхөө аюулгүй байдлын төлөө зайгаа барьдаг. Таны царайнаас хараад сэтгэл хөдлөлийг чинь мэдэх аргагүй, мөн та хэн нэгний амьдралд хошуу дүрэх дургүй. Та бүх зүйлийг хөндлөнгөөс харж, шаардлагагүй гэж бодвол орхиод явахыг илүүд үздэг. Та бусдын амьдралыг маш сайн мэддэг боловч, бусад хүмүүс таны амьдралын талаар юу ч мэддэггүй. Бага зэрэг нээлттэй байлаа гээд танд муу зүйл тохиолдохгүй гэдгийг санаарай.

 

Нум – Эрх чөлөөтэй шувуу

Бусад хүмүүс танд өр тавих болон шахаж шаардах үед дургүй чинь хүрдэг. Та магадгүй хажуу дахь хүндээ галзууртлаа дурлаж болно, гэхдээ удалгүй хайртай хүнтэйгээ хамаагүй харьцаж эхэлнэ. Яваандаа энэ бүхнийг шийдвэрлэх арга зам хайж, санаагаа чилээсээр байх болно.

 

Матар – Сул тал гэж юу вэ?

Та бол сул талаа бусдад харуулахыг хүсдэггүй төрлийн хүн юм. Төгс төгөлдөр байхыг эрхэмлэдэг бөгөөд өөрийгөө бусдад төгс нэгэн мэтээр харагдаасай гэж дотроо битүүхэн хүсэж явдаг. Гэхдээ хүн болгонд сул тал гэж байдаг болохыг мартаж болохгүй. Тиймээс өөрийнхөө ч гэсэн сул талыг хүлээн зөвшөөр.

 

Хумх – Үүлэн дээр хөвөгч

Олон нийтийн дунд орох үедээ та өөрийнхөөрөө байж чаддаггүй. Бусдын хэлж хэлж байгааг ойлгохыг хичээх боловч, заримдаа өөрийнхөө үгэнд ороогдох тохиолдол гардаг. Өөрөө ярихаасаа өмнө эхэлж бусдыг сонсдог байгаарай.

 

Загас – Өөрийгөө хамгаалагч

Та бол эмзэгхэн сэтгэлтэй хэрнээ хүчирхэг хүн юм. Таны хувьд сэтгэлээ уудалж, хэн нэгэнд нууцаа дэлгэнэ гэдэг амар зүйл биш. Та зөвхөн цөөн тооны дотнын найзууддаа л итгэдэг. Заримдаа сул талаа ч гэсэн бусдад харуулна гэдэг байж болох зүйл гэдгийг санаарай.

37
ГоёГоё
12
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
6
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Октуяа Октуяа

    Октуяа Октуяа

    2019/04/01 at 23:20

    яаг хэлж байн шүү ккк

  2. Munhurgamal Enhtuya

    Munhurgamal Enhtuya

    2019/04/02 at 22:36

    heleed bdiin shuu yg unen

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *