Бид яагаад аз жаргалгүй байдаг вэ? Үүнийг хэрхэн өөрчлөх вэ?

1

Онцын шалтгаангүй мөртлөө бид аз жаргалгүй байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Үүнд тайлбар байгаа бололтой.

Хэт их хүлээлт

Сэтгэлийн таашаал нь эд материалын үнэ цэнэтэй холбогдох тийм ертөнцөд бид амьдарч байна. Гэхдээ хүмүүсийг мөнгө, эд хөрөнгөнд дурладаг гэж шууд утгаар нь ойлгох бус харин эд хөрөнгө, мөнгөтэй хүмүүсийн анхаарал, халамж (тэр бүү хэл хайр дурлал)–ийг ойлгоно.

Үүний зэрэгцээ бидний хэт их хүлээлт нэмэгдэнэ. Бага наснаас л аав ээж нар маань биднийг юу хүссэнээ хийж болно, чи бол онцгой нэгэн гэж ойлгуулсан байдаг. Гэвч том болоод ирэхийн цагт бид өөрсдийгөө онцгой биш гэдгийг мэдэрч хүлээлт нь талаар болно. Бидний аз жаргалгүй байх нэг шалтгаан энэ ажээ.

 

Хэт их сонголттой

Орчин үед өргөн сонголттой байгаадаа баярлах ёстой баймаар. Харин тавьсан зорилгодоо хүрч чадахгүй байвал яах вэ, боловсрол эзэмших гэж бөөн мөнгө зарсан байдаг, ээж болохоор чи хүссэнээрээ амьдарч болно гээд байдаг.

Энэ мэт ээдрээтэй асуудлын учрыг ойлгохын тулд өөрөө өөртөө туслах гарын авлагыг номын дэлгүүрийн лангуунаас хайж олох хэрэгтэй. Иймэрхүү номын нэр “15 минутад хэрхэн амжилтад хүрэх вэ” ч юм уу, “Хэрхэн хурдан баяжих вэ?” эсвэл “Өөрийгөө хэрхэн өндрөөр үнэлж сурах вэ” гэсэн нэртэй байдаг. Энэ хоёр сэдэв хоорондоо салшгүй холбоотой юм.

Хэн хүссэн нь амжилтад хүрч чадна гэж ярьдаг энэ нийгэмд үнэндээ ганц хоёр нь л тавьсан зорилгынхоо оргилд хүрч чаддаг. Тийм учраас нийгмийн ихэнх хэсэг сэтгэл дундуур үлддэг байна.

 

Нийгмийн бүтэц

Хэн нэгэнтэй танилцахад хамгийн түрүүнд тавьдаг асуулт бол “Та юу хийдэг вэ?”. Энэ асуултанд хариулахын тулд маш их хичээл зүтгэл гаргана. Хариултын эхний өгүүлбэр явж байхад шинэ танил маань энэ хүнтэй цаашид дотно танилцах шаардлагатай эсэхийг тэр дор нь л шийднэ.

Нийгмийн бүтэц шударга бус. Урьдчилан мэдэж болдог байсан бол: таны эцэг эх хөдөөний малчин болохыг та мэдэхгүй, эсвэл та баян айлын хүүхэд болж төрсөн нь таны ач гавьяа ч бус.

Энэ удаад бид нийгмийн бүтцийг хэмжүүрээр нь авч үзэх гэж байна: хэн ухаантай, хичээнгүй нь шагнал авна. Сонсоход үнэхээр итгэл төрүүлмээр үг хэдий ч биднийг аз жаргалгүй болгодог үг. Дээд оргилд байгаа хэн нэг нь өөрт оногдох гавьяа шагналаа авч байгаа бол оргилын дор байгаа хүн ч гэсэн өөрт тохирох ямар нэгэн зүйл авч байгаа. Нийгмийн бүтцийн хэмжүүр гэдэг нь ядуу байх нь таатай зүйл биш, гэхдээ ямар нэгэн хэмжээгээр өөрт тохирох гавьяа шагнал авч байгааг илтгэнэ.

Хүн таниас та ямар ажил хийдэг вэ гэж асууж байгаа нь таны ажлыг сонирхож байгаадаа бус харин таныг “Ялагч уу, азгүй амьтан уу?” гэж асууж байгаа хэрэг юм.

 

Хэрхэн аз жаргалтай болох вэ?

1. Нийгмийн бүтцийн хэмжүүрт бүү итгэ. Аз, эз хэнд ч тохиолдож болно.

2. Өөрийн гэсэн аз жаргалын төсөөлөлтэй болоорой, нийгмийн төсөөллийг бүү даг. Амжилт гэдэг зүйл ямар ч байж болно.

Амжилт гэдэг нь угтаа орлого, нийгэмд эзлэх байр сууриар тодорхойлогдохгүй. Харамсалтай нь өнөөдөр нийгэм тэгж ойлгоод байх юм.

Мөнгө амжилтын нэг хэсэг байж болох хэдий ч цорын ганц зүйл нь биш юм шүү.

3. Өөрийгөө гадаад амжилтаараа үнэлүүлэхэд бүү хүргэ. “Та юу хийдэг вэ” гэдэг асуултаар илэрхийлэгдэхгүй маш олон сайн тал танд бий. Та өөрөө үүнийг хэзээ ч мартаж болохгүй.

4. Хамгийн чухал нь өөрт таалагдах ажлыг хий.

 

Өөрт таалагдах ажлыг хэрхэн олох вэ?

Хийж байгаа ажил тань зөвхөн мөнгөний эх үүсвэр бус мөн сэтгэлийн таашаал авчрах ёстой гэдэг ойлголт гараад удаагүй юм. Урьд нь хүмүүст тийм шаардлага байгаагүй. Өнөөгийн бидэнд өөрийн хөдөлмөрөөр мөнгө олохоос гадна өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай гарч байна.

Үйлдвэржилт хөгжихөөс өмнө 2000 гаруй нэр төрлийн мэргэжил байжээ. Харин өнөөдөр хагас сая гаруйгаар тоологдож байна. Энэ олон мэргэжлээс зөв сонголтоо хийж чадах эсэхдээ эргэлзсээр эцэс сүүлд нь ацан шалаанд орж аргагүйн эрхэнд нэгийг нь сонгодог. Үүнийг мэргэжилтнүүд сонголтын парадокс гэнэ.

Яавал дээр вэ? Айдас эсвэл эргэлзээ нь байдаг л хариу үйлдэл, гэхдээ бид үүнийг хянаж сурах хэрэгтэй.

1. Эхлээд та өөрийн хийх дуртай зүйлийг жагсаан бич. Цэцэрлэгт шороотой заваарах, хоол хийх, зурагт үзэх – юу ч үлдээлгүй бич. Мөнгийг энэ удаад ор тас мартах хэрэгтэй. Бичээд дуусахад таны ирээдүйн дүр зураг гарч ирнэ. Мэдээж маш замбараагүй тул сайтар янзлах хэрэгтэй.

2. Ингээд хоёрдугаар шат руугаа орно – сайтар бодох. Магадгүй машин худалдан авахдаа бүтэн долоо хоног бодож явдаг болохоор ирээдүйн амьдралын сонголтыг хийх гэж байгаа хүн илүү ч цаг зарцуулж болно. Удаан бодож байна гэж өөрийгөө зэмлэх хэрэггүй. Хэдэн сараар ч явж болно.

3. Сайтар бодсоны эцэст одоо хэрэгжүүлэх цаг боллоо. Өөрийн жагсаалтын дагуу мэдээлэл цуглуул, жишээ нь мэргэших хэрэгтэй бол хаана суралцах… Ажлаасаа халагдах өргөдлөө өгөх гэж бүү яар. Цаг байгаа учраас сонирхож байгаа салбарын талаар илүү ихийг судалж мэдэх ёстой.

4. Өөртөө итгэх итгэлийг хөгжүүл. Зөвхөн сонгогдсон хүмүүс л өөртөө итгэлтэй байдаг гэж бүү андуураарай. Итгэл дутах гэдэг нь орчин тойрноо мэдрэхгүй байгаагийн хэрэг.

Дараа удаа хэн нэгэн танаас “Юу хийдэг вэ?” гэж асуувал та өөрийнхөө хийх дуртай зүйлийг хэлээрэй: гүйх, хөгжим сонсох, скейтээр гулгах, нохойтойгоо зугаалах, аялах, ном унших… Эсвэл тэнэг асуулт тавихаа больж үз гээд зоригтой хэлэхэд ч буруудахгүй.

10
БахархмаарБахархмаар
7
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/02/12 at 14:25

    Баярлалаа. Амжилт хүсье

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *