4-р сарын зурхайг хүргэж байна: Энэ сар ордуудын амьдралд ямар үйл явдал тохиох вэ?

2

Та бүхэндээ 2019 оны 4-р сарын зурхайг хүргэж байна. Энэ сар таны амьдрал, ажил мэргэжил, хайр дурлал болон мөнгө санхүүгийн асуудал ямар байхыг эндээс мэдэж аваарай. Хамгийн гол нь эрүүл мэнддээ сайтар анхаарал тавиарай гэж хүсье. Ингээд хамтдаа энэ сарын ерөнхий зурхайтай танилцацгаая.

Хонь (03/20-04/19)

Энэ сар танд сэтгэл санааны байдлаа дээрдүүлэх, зөн совиндоо итгэх болон од эрхэсийн зөгнөлийг дагаж, дотор хүнээ сонсож, бурхны оролцоог хүлээж авахад хамгийн тохиромжтой байх болно.

Таны бие организм хоол хүнс, хүрээлэн буй орчны асуудал, согтууруулах төрлийн бүтээгдэхүүн болон эм, бэлдмэлээс харшилж, витамины дутагдалд орох эрсдэлтэй байна.

4-р сарын 8-нд нар хиртэх ба энэ үеэс эхлэн таны амьдрал эрс өөрчлөгдөх болно. Энэ үед ямар нэгэн шинэ зүйлийг хийж эхлэхэд тааламжтай.

Од эрхэс таныг 10-р сар хүртэл дэмжих ба үүнийг ашиглан амжилтад хүрэх боломж бүрэн дүүрэн байгааг санаарай.

Дэлхийн ван гарагт 4-р сарын 8-ны хиртэлт нөлөөлөх учир, санхүүгийн хувьд таатай нөхцөл байдал үүснэ гэдгийг дуулгахад таатай байна.

© Haley Longbottom

 

Үхэр (04/19-05/20)

4-р сарын зурхай үхрүүдийг эрүүл мэнд, ажил мэргэжил, тэжээвэр амьтан болон идэвхтэй байдалдаа анхаарах ёстойг зөвлөж байна.

Сугар болон Санчир гарагийн нөлөөгөөр танд илүү их хайр халамж хэрэгтэй болно. Үрэлгэн зандаа анхаарч, сайн амрах үүднээс агаар салхинд гараарай.

Яг цаг мөчид аз жаргалтай байгаа үхрүүд ажил мэргэжил эсвэл хувийн бизнестэй холбоотой төслүүдэд гол анхаарлаа хандуулах нь чухал. Ангараг гараг Бархасбадь гарагт нөлөөлөх учир, шинэ ажил хайх болон мөнгө төгрөгтэй холбоотой асуудал нааштайгаар эргэх нөхцөл бүрдэнэ.

4-р сарын 24-нд сар хиртэх ба үр дүнд нь таныг 4-10 сар хүртэл хайрцагнаасаа гарч сэтгэх, шинэ зүйлсийг туршиж үзэх, хуучин найз нөхөдтэйгөө уулзахад тохиромжтой цаг үе ирнэ. Мөн хайр дурлалын суманд оногдвол аль болох нээлттэй байгаарай гэж зөвлөе.

© Haley Longbottom

 

Ихэр (05/20-06/21)

4-р сарын 8-нд нар хиртсэнээр та урьд өмнөхөөсөө илүү их итгэл найдвараа олж, шинэ хүмүүстэй танилцаж, эрч хүч болон цаг заваа нийгмийн хүрээлэлд зарцуулах хэрэгтэй. Харин 6-р сард ач холбогдолгүй зүйлсэд бага анхаарч, ажил мэргэжилдээ хичээнгүй хандаж чадвал үр дүнд нь санхүүгийн асуудал шийдэгдэнэ.

7-р сарын 15 хүртэл, Санчир гараг таныг өөртөө юу хамгийн чухал болохыг мэдэж, хийх ёстой зүйлээ хийж, өөрийн үнэ цэнийг үнэлэхээс гадна авьяас чадвараа хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг сануулж байна. Ажил мэргэжил болон санхүүгийн асуудал боломжийн хэмжээнд байна гэдэгт итгээрэй.

Тэнгэрийн ван гарагийн нөлөөгөөр 9-р сарын сүүлчээс авахуулаад 10-р сарын сүүл хүртэл та эрх чөлөөг мэдэрч, биеэ даасан шинжтэй байх болно.

© Haley Longbottom

 

Мэлхий (06/21-07/22)

Энэ сар мэлхийнүүд өөрт хэрэг болохгүй хүмүүс болон дээд түвшний таагүй харилцаатай удирдлагын түвшний ажилтан эсвэл агентаас зайгаа барьж, асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй. Та ажил, бизнес болон карьер гэсэн чухал зүйлүүдэд илүү ач холбогдол, анхаарал хандуулах шаардлагатай болно. Ингэснээр таны үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, олон нийтийн өмнөх байр суурийг ахиулна.

Хичээнгүй хөдөлмөр, саад бэрхшээлийг даван туулах чадвар, төлөвлөгөө болон хуваарийн дагуу ажиллаж, амьдрах нь амжилтад хүрэхэд туслах гол хүчин зүйлс байх болно. Энэ сард та бусдын дэмжлэгийг багагүй авах болно. Мөн хэрэв та хүсэх юм бол цоо шинэ хайр дурлалын түүхийг бичих боломж байна.

Хэрэв 4-9 сарын хооронд таны амьдралд хэн нэгэн гарч ирвэл та түүнд сэтгэл алдарч, бие биедээ дурлана.

© Haley Longbottom

 

Арслан (07/22-08/22)

Энэ сар эхлэх үетэй зэрэгцэж, дуусах хүртэлх хугацаанд өс хонозон санаж буй хүмүүстэй асуудлаа шийдвэрлээрэй. Одоо л таны урт хугацаанд төлөвлөсөн ажлаа гүйцэтгэхэд тохиромжтой цаг үе ирж байна. Сарын турш таныг сорьсон сорилтууд цөөнгүй гарч ирнэ.

Бүх зүйл болох ёстой жамаараа болох учир харьцангуй тайван байж, аль болох аялал, амралт зугаалгаар явахыг санал болгоё. Хэн нэгэн сурган хүмүүжүүлэгчээс амьдралаас ойлгож мэдээгүй байсан зүйлээ мэдэж авна.

4-р сарын 24-ний өдрийн сарны хиртэлт таныг идэвхжүүлэхээс гадна ямар нэгэн зүйлийг өөрчлөх боломжийг олгоно. Сугар болон Тэнгэрийн ван гарагийн нөлөөгөөр найз нөхдийн чинь нөхөрлөл улам бэхжинэ.

© Haley Longbottom

 

Охин (08/22-09/22)

Буд гарагийн буцах нөлөөгөөр танд гайхалтай бизнесийн санаа эсвэл ажил хийх боломж бүрдэнэ. Мөнгө төгрөгний асуудлаас болж эдийн засаг эсвэл энерги, эрч хүчээрээ хохирох гэсний хэрэггүй. Мөн та энэ сар барьцаа гаргах, зээл авах гэх зэргээр санхүүгийн асуудлаа шийдвэрлэж чадна.

Тантай ойр байдаг хүмүүсийн нэг нь магадгүй тантай хайр сэтгэлийн холбоотой болохыг үгүйсгэхгүй. Сугар гараг Далай ван гарагт нөлөөлөх тул танд ирээдүйтэй төсөл байвал, яг одоо хэрэгжүүлэхэд тохиромжтой цаг үе ирээд байна.

10-р сар хүртэлх хугацаанд та эгч эсвэл ахтайгаа мөнгө төгрөгний асуудлаас болж үл ойлголцох, хэрүүл маргаан хийх эрсдэл үүсэж мэдэх юм.

© Haley Longbottom

Жинлүүр (09/22-10/23)

Энэ сар таны хайр сэтгэлийн харилцаа хамгийн чухал зүйлсийн нэг байх болно. Өнгөрсөн оны 10-р сараас эхлээд таагүй үр дүнтэй байсан бизнес болон хувийн харилцаанууд, үйлчлүүлэгч эсвэл хамтран ажиллагчтай үүсээд байсан асуудал энэ сард бүрэн шийдэгдэх болно.

Хамгийн чухал анхаарах ёстой зүйл бол дээр дурдсанчлан хайр сэтгэлийн амьдрал болон хамтрагчтайгаа үл ойлголцох явдал юм. Хэрэв та ганц бие бол цоо шинэ дурлал таны амьдралд гэнэт орж ирэх болно. Харин та хэдийнээ хостой болсон бол ирэх жилүүдэд та хоёрын харилцаа хавьгүй илүү дээрдэнэ.

Мөн энэ сар таны хувьд бүтээлч байх боломжоор хангах тул ямар ч эрсдэл гаргаж байсан хамаагүй, төлөвлөж байсан зүйлээ бүтээх гэж оролдож үзэхийг зөвлөе. Түүнчлэн та дараагийн 6 сарын хугацаанд санхүүгийн хувьд боломж бололцоотой, хараат бус байх болно.

© Haley Longbottom

 

Хилэнц (10/23-11/22)

Та энэ сард эрүүл мэнддээ онцгойлон анхаарах хэрэгтэйг од эрхэс анхаарууллаа. Дараагийн 6 сарын хугацаанд таны эрүүл мэнд бага зэрэг асуудалтай байхаар байна.

Та Тэнгэрийн ван гарагийн нөлөөгөөр хийх дуртай ажлаасаа тодорхой хэмжээний энерги, эрч хүчийг авах боломжтой.

Гэхдээ ингэхийн тулд хоолны дэглэм, ажил мэргэжилдээ гаргаж буй сэтгэл, дадал болсон зуршил эсвэл өдөр тутмын төлөвлөгөөнөөс ихээхэн зүйл хамаарна.

Та яг одоо маш их ядарч бас сэтгэл санааны байдал чинь тиймэрхүү байна. Та магадгүй эцэг эх, дарга, бизнесийн нөхцөл байдал эсвэл ажил мэргэжлээс хамаарч, бүр ч илүү стресс бухимдлын гол бай болж мэднэ. 4, 5 болон 6-р саруудад хайр дурлал, бүтээлч байдал болон мөнгө төгрөгтэй холбоотой асуудлууд ерөнхийдөө боломжийн байна.

© Haley Longbottom

 

Нум (11/22-12/21)

4-р сарын 8-нд болох нарны хиртэлт энэ жил танд гайхалтай хайр дурлалын харилцаа үүсгэхэд чинь тусална. Айдас, үл итгэлцэл эсвэл урам хугаралт зэргээ ардаа үлдээж чадвал, шинэ хайр дурлал таны сэтгэлийн жолоог алдуулах болно.

Бичих, заах болон нийтлэх чиглэлийн ажил мэргэжлээр одоо хийж буй ажлаа солих аваас ирээдүйтэй харагдаж байна.

Үүний тулд та зөн билгээ илүү хөгжүүлж, бясалгал хийвэл тохиромжтой ба ингэснээр гайхалтай үр дүн гарна. Ажлын нөхцөл байдал энэ сард дорвитой өөрчлөгдөхөөр байна.

7-р сар хүртэл санхүүгийн хувьд хүндхэн байх учир энэ тал дээр анхаараарай. Өнгөрсөн 2-р сард эхлүүлсэн зүйл 5-р сард үр дүнгээ өгөх хандлагатай. Энэ сар та зөв газраа зөв цагтаа байх учир санаа зовохгүй байж болно.

© Haley Longbottom

 

Матар (12/21-01/21)

4-р сарын 8-ны өдрийн нар хиртэлт гэр орон, эд хөрөнгө болон гэрийн бүлийн асуудлаа чухалчилж авч үзэх хэрэгтэйг анхааруулна. Магадгүй энэ сар таны хувьд тийм ч амар байхгүй бололтой.

Санчир гарагийн нөлөө 7-р сард буурснаар дээрх асуудал хэвийн болно. Мөн Бархасбадь гарагийн нөлөөгөөр санхүүгийн асуудал нааштай байх ба мэргэжлийн онцлогоос хамаарч нэмэлт цалин авч магадгүй. 4-р сарын 12-нд Тэнгэрийн ван гарагийн нөлөөгөөр өмнө уулзаж байсан хэн нэгэнтэй дахин учирч, хайр сэтгэлийн харилцаа сэргэж болзошгүйг анхаарна уу.

© Haley Longbottom

 

Хумх (01/21-02/18)

Энэ сар та маш их дуудлага хүлээж авч, бичиг цаастай нилээн орооцолдох нь ээ. Тиймээс ойр дотны харилцаатай байдаг ах эсвэл эгчээсээ тусламж зөвлөгөө аваарай.

Шинэ зүйл сурч мэдэх, сургалтанд явахад тохиромжтой цаг үе байх болно. Та магадгүй шинэ машин эсвэл компьютер энэ сард багтааж авах хандлагатай байна. Мөн энэ сар таныг хэтэрхий их эмзэг болгох учир бусдаас их зүйл харж, хүлээх гэсний хэрэггүй. Эс бөгөөс сэтгэл санааны чинь байдал дордоно. Мөн эрүүл мэнд болон эд хөрөнгөтэй холбоотой асуудалд анхаарал хандуулаарай. Гэхдээ 7-р сар гарахад таны бүх сөрөг асуудал хэвийн болох болно.

© Haley Longbottom

 

Загас (02/19-03/20)

4-р сарын 8-ны өдрийн нар хиртэлт таны санхүүгийн боломж бололцоог улам дээрдүүлж, шинэ үүд хаалга нээж өгөх ба та богино хугацаанд буюу 2-р сард эхлүүлсэн ямар нэгэн ажлаа 5-р сар гэхэд амжилттай хийж дуусгана. Энэ сар аялж зугаалах болон шинэ зүйл сурч мэдэхэд тааламжтай байна.

Танд ажилладаг эсвэл таны ажилладаг хэн нэгнээс та таатай үгс сонсох болно. 7-р сар өнгөрсний дараа таны хайр сэтгэл болон хүсэл тачаал буурна. Санчир болон Сугар гарагийн давхцлаас болж үл итгэлцэл болон айдас мэдрэгдэж, өнгөрсөнд түүх болж үлдсэн урмыг чинь хугалсан үйл явдал дахин сэтгэлийг чинь шаналгах болно.

Амьдралдаа юу хийж бүтээснээ ухамсарлахад тохиромжтой цаг үе ирлээ. Шийдвэрээ гаргаж амьдрахыг хүсэж байгаагаараа амьдар гэж зөвлөе.

© Haley Longbottom
21
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Dulamsuren Duyaa

    Dulamsuren Duyaa

    2019/04/01 at 13:31

  2. Tuya Dandar

    Tuya Dandar

    2019/04/01 at 17:20

    Bilegsaikhan Olonbayar

  3. Enkhee Yondon

    Enkhee Yondon

    2019/04/01 at 22:43

  4. Магван Надмид

    Магван Надмид

    2019/04/02 at 14:12

    ЗЭЭЛИЙН САНАЛ аюулгүй
    Би амьдарч байгаа бүх хүмүүс тусалдаг худалдаачин байна
    Судалгааны хооронд хэцүү санхүү, таны зээлийн бүх
    Ялангуяа жилд 3% -ийн хүүтэй.

    – Санхүүгийн зээл
    – Үл хөдлөх хөрөнгийн зээл
    – Хөрөнгө оруулалтын зээл
    – Авто зээл
    – Өр нэгтгэх
    – Зээлийн олж авах
    – Хувийн зээл
    – Та гацсан байна
    – ??️ Өргөдөл $ 3,000 – $ 850,000,000 хүртэл.

    ?Шууд холбоо барих: E-Mail: marieallen033 @gmail. com ☑️
    ?Шууд холбоо барих: E-Mail: marieallen033 @gmail. com ☑️
    compte facebook:allenunrka marie
    compte facebook:allenunrka marie

    24цаг / 24цаг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *