Нохой эзэндээ савраа өгөх нь дараах 6 утга санааг цаагуураа илэрхийлдэг байна

0

Ноход савраа хүн рүү өгөх үед бид үүнд нь төдийлөн ач холбогдол өгдөггүй боловч тэдний энэ үйлдлийн цаана тодорхой шалтгаанууд нуугдаж байдаг ажээ. Анхаарал халамж хүсэхээс авахуулаад бухимдалтай байгаагаа тэд ийнхүү илэрхийлдэг байна. Манай сайт уншигч танд ноход сарвуугаа эзэндээ өгөх үедээ чухам юу илэрхийлэхийг хүсдэг талаар боломжит хувилбаруудыг хүргэж байна.

Нохойн биеийн хэлэмжийг хэрхэн унших вэ?

© Depositphotos.com

Савраа эзэндээ өгөх зэрэг нохойн гаргадаг түгээмэл биеийн хэлэмжүүдийг уншиж сурах нь амьтанд хайртай хүмүүсийн хувьд нэн чухал зүйл билээ. Хүн рүү савраа өгөх нь ноход өөрсдийгөө гэртээ байгаа аль эсвэл эзнийхээ дэргэд байгааг илэрхийлж байна гэж ихэнх хүмүүс бодох хандлагатай байдаг ч энэ нь эндүүрэл аж. Хүмүүс бид нохойны гаргаж байгаа үйл хөдлөлүүдийг хүний гаргадаг үйл хөдлөлтэй харьцуулж буруугаар ойлгох, үл ойшоох явдал ч цөөнгүй тохиолддог.

Хайртай амьтнаа сэтгэл зүйн болон бие махбодын аливаа асуудлаас ангид байлгахыг хүсдэг хүмүүсийн хувьд тэдний үйл хөдлөлийг зөвөөр уншиж ойлгох нь нэн чухал асуудал байдаг. Тухайлбал, нохой эзэн рүүгээ савраа өгөх эсвэл савраа хий агаарт өргөх зэрэг үйлдлүүд маш олон утга санааг илэрхийлж байдаг аж.

 

1. Хайр ба баяр баясал

© Alexandr Podvalny / Pexels.com

Ноход өөрт нь туйлын тааламжтай байгаагаа бусдад мэдрүүлэхийн тулд савраа хүмүүсийн бие дээр тавих үйлдэл үзүүлдэг. Ийнхүү аз жаргалтай байгаагаа илэрхийлж савраа хүнд өгч тоглож, эрхлэхийг хүсч байгаагаа илэрхийлдэг аж. Түүнчлэн савраа дэрлэж хэвтэх нь аз жаргалтай, сэтгэл санаа тайван байгаагийн илрэл гэдгийг мэдэж байх нь зүйтэй.

Түүнчлэн сүүлээ шарваж хөдөлгөх нь мөн л сэтгэл хангалуун байгааг илэрхийлдэг бол чихээ буулгах, гэдсээрээ дээш харж хэвтэх зэрэг үйлдлүүд нь тун тайван амгалан байгаагийн илрэл юм. Сүүлтэйгээ хөөцөлдөж тоглох нохойг хараад хүмүүс аз жаргалтай байгаа бололтой гэж таамагладаг боловч үнэн хэрэгтээ энэ нь тэд зүгээр л биеийн чилээгээ гаргаж байгаа явдал ажээ. Энэ мэтчилэн нохойныхоо үйл хөдлөл бүрийн нарийн ажиглаж, зөв уншиж сурах нь нэн чухал.

 

2. Дуулгавартай байдал

© Depositphotos.com

Ноход өөр хоорондоо ихэвчлэн дуулгавартай байх эсвэл нэгнээ давамгайлах байдлаар харилцдаг. Ноход нэгнийхээ хүч чадалтай байдлыг хүлээн зөвшөөрсөн үедээ дэргэд нь дээш харж хэвтэх, хэвтэж байхдаа савраа өргөх зэрэг үйлдлүүдийг гаргадаг байна.

 

3. Тоглохыг хүсч буйн илрэл

© Depositphotos.com

Ноход хүнтэй эсвэл бусад амьтадтай тоглохыг хүсч буйгаа олон янзаар илэрхийлдэг. Тэдгээр үйл хөдлөлүүдийн нэг нь мэдээж, “бөхийж гэтэх” хөдөлгөөн билээ.

Тоглох үедээ ноход хуцах, хaзах, арxирах зэрэг үйлдэл гаргадаг. Мөн биеийн хөдөлгөөнөө өөрчилж, хурдтай хөдөлж эхлэх нь бий. Гэвч хүмүүс үүнийг өөр лүү нь дaйрч байна гэж эндүүрэх явдал цөөнгүй байдаг.

 

4. Айдас ба аюул эрсдэл

Leon Natan / Pexels.com

Ноход хүнтэй биеэр хүрэлцэж байж илүү дотно харилцаа үүсгэдэг. Тэд айж цочирдож, аюулд орж байна гэж бодсон үедээ савраа мөн хүнд өгдөг ажээ. Харин аз жаргалтай байдлаас ялгах ялгаатай байдал нь тэд чихээ буулгаж, амаа ангайлгах, эвшээх мэт үйлдэл гаргадаг явдал юм.

 

5. Анхаарал халамж

© vipersporthp / Reddit

Үсэрхэг найз маань цаг ямагт л хүнээс анхаарал халамж хүсч явдаг гэдгийг бид бүгд мэднэ. Иймээс ч биднийг завгүй, тэдэнд хангалттай анхаарал хандуулахгүй байх үед тэд олон төрлийн аргаар бидний анхаарлыг өөртөө татах, ганцаардаж байгаагаа илэрхийлэхийг оролддог. Энэ тохиолдолд тэд ихэвчлэн савраа бидэн дээр тавих, тоглоом хайж гүйх, хуцах, тавилга руу авирах зэрэг үйл хөдлөл гаргадаг байна.

Хэрэв эдгээр үйл хөдлөлүүд нь хэт идэвхжиж эхэлбэл нохой тань магадгүй ихээр гуниглаж, ганцаардаж буйн илрэл ажээ.

 

6. Өлсөж байгаагийн илрэл

© iheartchameleons / Reddit

Хүнд савраа өгөх бас нэгэн нийтлэг шалтгаан бол өлсөж байгаагаа илэрхийлэх ажээ. Ноход хооллох цаг нь болж байгаа эсэхээ маш сайн мэддэг бөгөөд өлсөж байгаагаа ч олон янзаар илэрхийлдэг байна. Зарим үед тэд өлсөхдөө гиншиж, гаслаж дуугардаг бол заримдаа савраа эзэндээ өгдөг аж. Аль үйл хөдлөлд нь та илүү мэдэрч ойлгоно, түүнийг л тэд хийх хандлагатай байдаг.

Ноход өөр ямар тохиолдолд савраа хүнд өгдөг вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй туршлагаасаа хуваалцаарай.

40
ХөөрхөнХөөрхөн
6
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *