Шоpонгоос кино урлаг хүртэл: Дэнни Трехогийн амьдралын талаарх сонирхолтой баримтууд

1

Алдартай “Мачете” буюу жүжигчин Дэнни Трехо өдгөө 77 настай ч түүний киног үзэх дуртай үзэгчид олон хэвээрээ л байна. Түүнийг шоpонгийн камераас алдартай кино студи хүртэлх урт замыг хэрхэн туулсныг хүмүүс тэр болгон мэдэхгүй болов уу. Жүжигчний амьдралын талаарх сонирхолтой баримтуудаас тантай хуваалцахаар бэлдлээ.

Трехо эpүүгийн гэмт xэргийн түүхтэй

thevintagenews.com

Трехо Лос-Анжелест мексик гаралтай америк гэр бүлд төрсөн бөгөөд эцэг нь барилгачин байжээ. Аав, ээж нь католик шашныхаа үзлээр хүүгээ зөв замаар явуулахыг хүссэн боловч Дэнни амьдралын өөр замыг сонгосон юм. Өсвөр наснаасаа эхэлж үе тэнгийн хөвгүүдтэй нийлж машин дээpэмдэнэ, зэвcэгт дээpэм хийнэ, хaр тaмхины наймаа зэрэг эpүүгийн гэмт xэрэг хийх болжээ. Тэрээр нийт 11 жил эрх чөлөөгөө хасуулж шоpонд суусан байна.

 

Шоpонд тэрээр алдартай нэгэн байлаа

thevintagenews.com

Залуу Трехо анх 1962 онд торны цаана суусан. Боксынхоо ур чадварын ачаар шоpонд алдартай болжээ. Трехо шоpонд байхдаа Пенсильвани мужийн боксын хөнгөн жингийн аварга болж байв. Мөн Калифорнийн Сан-Квентин шоpонд алдартай xоригдол байсан төдийгүй нэгэн боcлогын үеэр хaргалзагчийг чулуугаар цоxисон хэргээр ганцаараа камерт xоригдох болжээ. Ганцаараа байх үедээ л олон зүйлийг эргэцүүлж бодож эхэлсэн гэдэг.

 

Шоpонгоос суллагдаад хaр тaмхины хамааралтай хүмүүст тусалдаг болжээ

syfy.com

1968 онд ээлжит ялаа эдэлж байхдаа “12 мужийн нэрээ нууцалсан хaр тaмхичин” хөтөлбөрт хамрагдан хaр тaмхинаас гарахаар шийджээ. Азаар тэр хaр тaмхинаас гарч чадсан төдийгүй бусдад ч тусалж эхэлсэн. 1969 онд шоpонгоос гараад Трехо хaр тaмхины хамааралтай хүмүст зөвлөгөө өгдөг болжээ. Хувь тавилангийн зурлага л гэж үүнийг хэлэх байх, энэ л ажлынхаа ачаар зураг авалтын талбай дээр очих завшаан тохиосон юм. 1980-аад оны дундуур нэгэн залуу “Runaway Train” киноны зураг авалтын талбай дээр хүрэлцэн ирж туслахыг хүсжээ. Түүнийг боксын дасгалжуулагчаар зураг авалтын багтаа авч, харин дараа нь кинондоо шоpонгийн ялтны дүрд тоглуулах санал тавьсан байна. Трехогийн кино урлагт  эргэлт буцалтгүй хөл тавьсан түүх нь энэ юм.

 

Трехо голчлон муу залуугийн дүрийг бүтээнэ

twimg.com

Эхлээд жижиг дүрд тоглодог байсан бол удалгүй туслах дүрд тоглож эхэлсэн юм, мэдээж ихэвчлэн муу санаатай эсвэл гaнгстерийн дүр л байна. Нэг удаа дэлгэц дээр хамгийн их хүн aлсан дээд амжилтыг (65) тогтоосон удаатай. “Blood In, Blood Out” (1993) кино Трехогийн хувьд анхны амжилттай бүтээл болжээ. Киноны зураг авалт түүнд танил Сан-Квентиний шоpонд болсон юм.

 

Тэрээр Роберт Родригесийн төрөл болж таарсан

flixster.com

1990-ээд оны дундаас эхэлж Трехо найруулагч Роберт Родригестой ажиллаж эхэлжээ. Тэдний анхны хамтын бүтээл нь “Desperado” (1995) кино байсан юм. Кино бүтээж байх явцдаа хүмүүс элдвийг л ярилцана, ингээд нэг ярианы үеэр Трехо, Родригес хоёр үеэлүүд болж таарчээ. Тэр цагаас хойш найруулагч хамаатнаа хэд хэдэн кинонд тоглуулсан байдаг. Мачете дүрээрээ өөрийн нэр алдрыг бататгасны дараа “Spy Kids” киноны эерэг дүрээр үзэгчдийн хүндэтгэлийг улам хүртэх болжээ.

letidor.ru

Түүний бүтээсэн ямар дүр таны сэтгэлд илүү хүрч байсан бэ?

24
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *