Нүүрээ угаасны дараа алчуураар арчиж хатаах нь арьсанд маш их сөрөг нөлөө үзүүлдэг

0

Та магадгүй суултуур бол танай гэрт байгаа хамгийн их нян тээгч гэж бодож байж болох ч энэ нь эндүүрэл ажээ. Нүүр гарын алчуурт түүнээс ч их хэмжээний нян байдаг бөгөөд нүүрээ алчуураар арчих тоолондоо та арьсаа өөрийн гараар гэмтээж байдаг гэвэл хилсдэхгүй биз ээ. Нүүрээ угаасны дараа алчуураар арчиж хатаах нь байх ёстой зүйл мэт боловч үнэн хэрэгтээ сайнаасаа илүү сөрөг нөлөө ихээр авчирдаг байна.

Манай сайт уншигч танд нүүрээ угаасны дараа алчуураар арчих нь ямар сөрөг нөлөөтэй байдаг талаар судалгаан дээр үндэслэсэн мэдээг хүргэхээр бэлдлээ.

1. Батга гарах нөхцлийг бүрдүүлнэ

© Shutterstock.com

Угаалгын өрөөнд байдаг алчуураар нүүрээ арчих нь үнэн хэрэгтээ арьсаа гэмтээж байгаагийн нэг хэлбэр аж. Учир нь ариун цэврийн өрөө нь маш чийглэг, нян бактери үржихэд нэн таатай орчин болдог тул алчуурт наалдсан нянг арьс руугаа зөөвөрлөж байгаатай ялгаагүй үйлдэл болдог байна. Ийнхүү бохирдсон арьсны нүх сүв бөглөрч, батга гарах нөхцөл бүрддэг ажээ. Түүнчлэн бие болон нүүрээ өөр алчуураар арчиж хатаадаг байсан ч тогтмол угааж цэвэрлэдэггүй л бол арьсыг бохирдуулсаар байдаг байна.

 

2. Арьс тань илүү хурдан хөгширнө

© Shutterstock.com, © Depositphotos.com

Угаалгын үстэй алчуураар нүүрээ арчих нь нүүрний арьсанд жижиг хэмжээний гэмтэл учруулж байдаг бөгөөд энэ нь явдал цаашилбал арьс үрэвсүүлэх, үрчлээс үүсэх гол шалгаан болдог байна. Түүнчлэн алчуураа угаах бүрт алчуурны зөөлөн шинж чанар алдагдаж эхэлдэг тул улам бүр арьсыг хүчтэй үрж, арьсны дээд давхаргыг гэмтээх нь нэмэгддэг ажээ.

 

3. Арьс арчилгааны бүтээгдэхүүний үр нөлөөг бууруулна

© Shutterstock.com

Нүүрээ угаасны дараа алчуураар арчиж хатаах нь хэвийн л үзэгдэл мэт боловч нөгөөтэйгүүр энэ нь арьс арчилгааны бүтээгдэхүүн арьсанд шингэх явцыг удаашруулж, үр нөлөөг нь бууруулах хандлагатай байдаг байна. Тухайлбал, чийгшүүлэгч цацлага чийгшил ихтэй нойтон арьсан дээр илүү үр дүнтэй байдаг аж. Ийнхүү хуурай алчуураар нүүрээ арчихаас татгалзаж эхэлснээр арьс тань илүү чийглэг бөгөөд гэрэлтсэн, залуу харагдах нөхцлийг бүрдүүлдэг байна.

 

4. Арьс үрэвсүүлнэ

© Shutterstock.com, © Depositphotos.com

Хэрэв та мэдрэмтгий арьстай бол хуурай алчуураар нүүрээ арчиж хатаах нь тийм ч зөв сонголт биш ажээ. Учир нь хуурай алчуур арьс арчихад хэт ширүүн байдаг тул мэдрэмтгий арьсыг улайж, үрэвсэхэд хүргэдэг байна.

 

5. Таны арьсыг илүү тослог болгоно

© Shutterstock.com

Хамгийн сонирхолтой нь нүүрээ алчуураар арчиж хатааснаар арьсны тослог эрс буурч, арьсны доорх тосны булчирхай хэвийн хэмжээнээс илүү их тослог ялгаруулж эхэлдэг бөгөөд үр дүнд нь хэт тослог арьстай болох магадлалтай.

 

Бонус: Арьсаа алчуураар арчихгүй хэрхэн хатаах вэ?

© Shuttesrtock.com, © Pexels.com

Алчуураар нүүрээ арчиж хатаахын оронд арьсыг өөрөөр нь хатаахыг танд зөвлөж байна. Энэ нь алчуураар арчихаас удаан хугацаа зарцуулах боловч арьсанд ямар нэгэн сөрөг нөлөөгүй, илүү эрүүл гэдгээрээ онцлогтой.

  • Нүүрээ угаана.
  • Арьсаа өөрөөр нь хатаана.
  • Дурын чийгшүүлэгчээ хэрэглэнэ.

Та нүүрээ алчуураар арчдаг уу? Алчуураар нүүрээ арчихаас өөрөөр ямар байдлаар арьсаа хатааж болох вэ?

46
ГайхмаарГайхмаар
13
БахархмаарБахархмаар
9
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *