Ирээдүйн хямд бас авсаархан байшингууд

0

Барилгын салбар хэзээ хэзээнээс илүүтэйгээр хөгжиж байгаа энэ үед олон хүмүүст амьдрахад үнэ өртөг багатай ч гэсэн тав тухтай байхаар гэр орон хэрэгтэй болоод байгаа юм. Барилгын инженерүүд энэ асуудлыг шийдвэрлэхэд ихэд анхаарал хандуулж байгаа бөгөөд тэд та бүхэнд зарим нэг загваруудыг санал болгож байна.

Ирээдүйн хямд бас авсаархан байшингууд 1

Photon Space байшин нь шилэн бөгөөд байгалийн гэрлийг хэрэглэж цахилгаан хэмнэхээр бүтээгдсэн юм. Нарны гэрэл таны сэтгэлийг сэргээнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Ирээдүйн хямд бас авсаархан байшингууд 2

Мэдээж танд хувийн орон зай хэрэгтэй байгаад аль эсвэл нарны хэт ягаан туяанаас болгоомжилж байгаа бол та тусгай тохиргооны тусламжтай гэрийнхээ шилэн ханыг нэвт харагддаггүй болгож болно.

Ирээдүйн хямд бас авсаархан байшингууд 3

Лондоны архитекторууд болон эрдэмтэд уг бүтээлээ зөөхөд болон угсарч буулгахад тун амархан хэмээн хэлсэн байна.

Ирээдүйн хямд бас авсаархан байшингууд 4

Photon Space-ийн нэг ийм байшин нь 330-410 мянган долларын үнэтэй юм

Ирээдүйн хямд бас авсаархан байшингууд 6

Хөнгөн цагаанаар хийгдсэн ALPOD байшин нь бат бөх агаад тун хөнгөн юм.

Гүйдэг хаалгатай, цонх нь дээрээ байрлалтай энэхүү зөөврийн байшин таны гэрийг үргэлж нарны гэрлээр хангаж байх болно.

Ирээдүйн хямд бас авсаархан байшингууд 5

Тус байшинг James Law Cybertecture, Aluhouse бас Arup-ын инженерүүд зохион бүтээсэн байна. Тус байшин нь гурван хэсгээс бүрддэг: гал тогоо, угаалгын өрөө мөн унтлагын эсвэл зочны өрөө.

Ирээдүйн хямд бас авсаархан байшингууд 7

ALPOD дотор мөн агаар цэвэршүүлэгч, гэрэлтүүлэгч бий. Худалдаанд 2016 онд гарах юм.

Ирээдүйн хямд бас авсаархан байшингууд 8

Уг барилгыг гэр болгон амьдарч болохоос гадна албан байгууллагын оффис, жижиг дэлгүүр аль эсвэл студи болгон хэрэглэсэн ч болно.

Ирээдүйн хямд бас авсаархан байшингууд 9

Хэрэв та алслагдсан газар амьдрах гэж байгаа бол энэхүү экокапсулыг сонирхох байх. Нар болон салхины тусламжтайгаар өөрийгөө бүрэн цахилгаанаар хангах чадвартай ба нэг удаа цэнэглэхэд 4 өдрийн турш хангалттай юм.

Ирээдүйн хямд бас авсаархан байшингууд 10

Экокапсулын онцгой чадваруудаас дурьдвал дулаанаа бараг алдахгүй ба борооны дуслыг цуглуулан нөөцөлдөг юм.

Ирээдүйн хямд бас авсаархан байшингууд 11

Хүргэлтийн үнийг оруулаад үзвэл энэхүү жижиг оромж нь 3 мянган долларын үнэ өртөгтэй юм. Капсул дотор ор, жижиг ширээ, шүүгээ мөн угаалгын өрөө хүртэл бий.

Ирээдүйн хямд бас авсаархан байшингууд 12

Белгичүүд ч мөн энэ салбарт хүч сорьж байгаа юм. Skilpod үйлдвэрийн бяцхан байшин нь нарны хүчээр эрчимждэг ба хураасан дулаанаа ахин хэрэглэн дулаан алдалтыг 0 болгож байгаа юм. Мэдээж дотроо бүрэн тохижсон.

Ирээдүйн хямд бас авсаархан байшингууд 13

Мөн гэр доторхи гэрлийн хэмжээг аль болох их байлгахаар тооцогдсон

Ирээдүйн хямд бас авсаархан байшингууд 14

Энэхүү гэр нь ганцаараа амьдрах дуртай эсвэл их зай хэрэггүй настай хүмүүст тохиромжтой гэж хэлсэн байна. Үнэ нь 67 мянган доллараас эхлэх юм.

Ирээдүйн хямд бас авсаархан байшингууд 15

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *