2015 оны шилдэг барилгууд

0

Бүх л зүйл боломжтой болсон энэ цаг үед барилгачдын хязгаар тэндий төсөөллөөр л хашигдаж байгаа юм. Өнгөрсөн 2015 онд тэд биднийг хэрхэн гайхшруулсныг та бүхэнд толилуулж байна.

АНУ, Нью-Йорк хот, Sugar Hill орон сууц

Мэдээж ийм загвартай барилга таны эхний сонголт байхгүй байх. Гэхдээ энэхүү байшин нь орлого багатай гэр бүлүүдэд зориулан баригдсан ба Adjaye Associates энэхүү 13 давхар барилгын загварыг тун зоригтойгоор гаргасан нь илт байна.

2015 оны шилдэг барилгууд 1

2015 оны шилдэг барилгууд 2

Гаднаас харахад бараан саарал харагдаж байгаа энэ байшингийн хавтангууд өөр хоорондоо хүртэл өнгийн ялгаатай юм. Түүгээр ч зогсохгүй газар доорхи гараж, гайхалтай үзэмж мөн цэцэрлэгээр хангагдсан энэхүү барилга нь орчин үеийн энгийн гэр бүлд бүрэн тохиромжтой юм.

2015 оны шилдэг барилгууд 3

2015 оны шилдэг барилгууд 4

Өмнөд Солонгос, Сөүл, Диорын дэлгүүр

Цэцгийн баглааг санагдуулах муруй хэлбэртэй энэхүү барилгын загварыг Кристиан де Портзампарк хэмээх архитектор санаачилсан байна. Мэдээж энэ барилга нь гоо үзэмжийн хувьд ч тэр, хэрглээний хувьд ч тэр өндөр зэрэглэлийн байх ёстой байсан юм. Учир нь барилга дотор дэлхийн нэртэй Диорын бараанууд эздээ хүлээж байдаг байна.

2015 оны шилдэг барилгууд 5

Тус барилгын гаднах төрхийг бүтээж байгаа 11 нугалаастай хавтан нь хөнгөн цагаанаар бүрэгдсэн шилэн хөвөн юм.

2015 оны шилдэг барилгууд 6

2015 оны шилдэг барилгууд 7

2015 оны шилдэг барилгууд 8

Хятад, Шанхай, Байгалийн түүхийн музей

Барилгад өнгийн зохицол ямар чухал болохыг ахин нэг удаа баталж чадсан барилгуудын нэг бол энэ юм. АНУ-ын Perkins+Will компани нь 2015 онд Шанхайгаас хүлээн авсан захиалгаа дуусган байгалийн музей болох барилгыг хүлээлгэн өгчээ. 4 хэсгээс бүрдэж байгаа энэхүү барилгын 2 нь хөндлөн болон дөрвөлжин цонхтой юм. Энэ нь тун сонирхолтой хэмнэлийг бүтээж өгсөн юм. Харин барилгын байгалтай холбож өгсөн зүйл бол эргүүлэг болон үзэгдэх ногоон хэсэг юм.

2015 оны шилдэг барилгууд 9

2015 оны шилдэг барилгууд 10

Энэхүү барилгын бүтэц нь эсийн бүтэцтэй тун төстэй юм. Учир нь шулуун шугам болгоны цаана бөөрөнхий дүрс бий. Түүнээс гадна налуу уул мэт хэлбэр үүсгэж байгаа тал нь мөн л байгалийн зохицлыг харуулж байгаа юм.

2015 оны шилдэг барилгууд 11

2015 оны шилдэг барилгууд 12

Аргентин, Коста-Эсмеральда, Golf House

Өнөө үед баригдаж байгаа бүхий л орон сууц дундаас уг байшин орчин үеийн загварыг чиг хандлагыг тодоор харуулж өгч байгаа юм. Гольф байшин нь Бүэнос Айресын захад байдаг бөгөөд дээр дээрээсэээ өрөгдсөн 3 блокоос бүрддэг юм. Налуу гадаргууг төгс ашиглаж чадсан жишээнүүдийн нэг яахын аргагүй мөн юм.

2015 оны шилдэг барилгууд 13

2015 оны шилдэг барилгууд 14

Дунд хэсэгт нийтийн талбай байрлах бөгөөд түүнд зочны өрөө, зоогийн өрөө мөн гал тогоо орж байгаа юм. Дээд хэсэгт хүн тус бүрт зориулагдсан унтлагын өрөө бий. Харин хамгийн доод хэсэгт зочны унтлагын өрөө байрладаг байна. Үүнээс гадна барилгад дан цутгамал, өнгөлөгдөөгүй бетон ашиглагдсан ба том өргөн цонхнуудыг хэрэглэжээ. 2 модон хүрээ нь уг барилгыг гүйцээж өгч байгаа юм.

2015 оны шилдэг барилгууд 16

2015 оны шилдэг барилгууд 15

Люксембург, Эш-сюр-Альзетт, “Эрдмийн өргөө”

Хуучин төмрийн үйлдвэрийн оронд баригдаж буй оюун ухааны хотод нэгэн байшин байдаг. Уг байшин нь 18 давхар ба хоорондоо 90 хэмийн өнцгөөр огтлолцдог хоёр хэсгээс бүрддэг байна. Үүнээс гадна түүний ойр орчимд байгаа барилгууд ч мөн өнгө үзэмжийн хувьд түүнтэй зохицож байхаар баригджээ.

2015 оны шилдэг барилгууд 17

2015 оны шилдэг барилгууд 18

2015 оны шилдэг барилгууд 19

2015 оны шилдэг барилгууд 20

Канад улс, Норт-Йорк, инженерийн судалгааны төв

Барууны архитекторууд багаас илүүг үргэлж голчилдог бол энэ удаад тийм биш байсан юм. Учир нь ZAS Architects уг барилгыг инженерүүдэд барьж өгсөн ба даруу инженерүүдэд сүр дуулиантай барилга хэрэгтэй байсангүй.

2015 оны шилдэг барилгууд 21

2015 оны шилдэг барилгууд 23

Их сургуулийн энгийн нэг барилгыг тэд өөрчлөн шинээр гарч ирэх инженерүүдийг бэлтгэх төв болгохоор шийджээ. Европын Ренессанс буюу ахин төрөлтийн үеийг илтгэж нэрлэсэн энэхүү барилга нь энгийн бус хэлбэртэй юм.

2015 оны шилдэг барилгууд 22

2015 оны шилдэг барилгууд 24

Франц улс, Лион, олон улсын Euronews төв

Jakob + MacFarlane-ийн санаачилсан энэхүү барилга нь 2015 онд ашиглалтанд орж Европын томоохон телевизийн үүр болсон юм.

2015 оны шилдэг барилгууд 25

2015 оны шилдэг барилгууд 26

Тод ногоон өнгөөр будагдсан хөнгөн цагаан энэхүү барилга нь хэдий эргэн тойронтойгоо зохицохгүй байсан ч зохион бүтээгч бүгдийг загнан өөрийн сонгосон өнгийг зөв хэмээн хүчилсэн байна. Уг барилгын 2 өрөвдөлтэй нүд ажилчдын зовлонг илэрхийлдэг ажээ.

2015 оны шилдэг барилгууд 27

2015 оны шилдэг барилгууд 28

Сингапур, Наньяны ШУТИС

Сингапурт байх барилгууд бүгд л өндөр чанартай байдаг бол энэ удаад тэд жуулчдын заавал очиж үзэх ёстой газар болж чадахаар байгууламжийг босгожээ. Наньяны цасан цагаан зохиомжид ахин нэг сувд чимэг болон зүүгдсэн нь тэдний шинэ хичээлийн байр юм.

2015 оны шилдэг барилгууд 29

2015 оны шилдэг барилгууд 30

Томас Хезервик хэмээх архитектор 12 бетонон цамхагаас бүрдсэн энэхүү барилгыг санаачилсан ба хичээлийн өрөөнүүдийн тойрог хэлбэр нь цөөхөн сурагчидтай ангиудад тун тохиромжтой гэнэ.

2015 оны шилдэг барилгууд 31

2015 оны шилдэг барилгууд 32

АНУ, Лос-Анжелес, The Broad музей

2015 онд Diller Scofidio + Renfro студи Броудын гэр бүлд Лос Анжелес дахь музейг нь барьж өгчээ. Броудынхан бол дэлхийн хамгийн их урлагийн цуглуулгатай гэр бүлүүдийн нэг юм.

2015 оны шилдэг барилгууд 34

2015 оны шилдэг барилгууд 33

Уг барилгын 3 давхарт ил үзмэрүүд байдаг ба гол агуулах нь 2 давхарт байрладаг байна.

2015 оны шилдэг барилгууд 35

2015 оны шилдэг барилгууд 36

Испани, Хетафе, Соёлын төв

Хуучин барилгыг шинэ болгон засварлах нь бас нэгэн урсгал юм. Харин Хетафд байрлах энэхүү барилгыг өмнө нь хуучин байсан гэж хэлэхийн аргагүй болтол янзалсан нь тун гайхамшигтай юм. Хаягдсан байсан хуучин барилга тун богино хугацаанд соёлын төв болон хувирсан юм.

2015 оны шилдэг барилгууд 37

2015 оны шилдэг барилгууд 38

Гадна төрхийг өөрчлөхийн тулд ердөө хар цагаан өнгийн хавирган хавтангуудыг өрж наасан ба энэ нь тун үзэмжтэй хэмнэл бүхий төрхийг үүсгэжээ.

2015 оны шилдэг барилгууд 39

2015 оны шилдэг барилгууд 40

Франц, Бордо, Бордо клубын стадион

Herzog & de Meuron нар орчин үеийн архитектурын алдартнууд юм. Тэд Бээжингийн шувууны үүр болон Мюнхены Аллианс-аренаг босоход гол үүрэг гүйцэтгэсэн байна.

2015 оны шилдэг барилгууд 41

2015 оны шилдэг барилгууд 42

Шинээр баригдсан энэхүү хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн нь ойгоор хүрээлэгдсэн хуучин хийд мэт сүндэрлэн харагддаг учир хүмүүсийн анхаарлыг татсаар байгаа юм.

2015 оны шилдэг барилгууд 43

2015 оны шилдэг барилгууд 44

АНУ, Нью-Йорк, 432 Park Avenue

Нью-Йорк хотын тэнгэр баганадсан барилгуудын дунд нэгэн ялагч энэ жил тодорсон юм. Энэ бол уйтгартай нэртэй орон сууц бөгөөд түүний өндөр өргөн хоёр нь 19:1-ийн харьцаатай учир АНУ-ын хамгийн нарийн барилгуудын тоонд ч мөн багтаад байгаа юм.

2015 оны шилдэг барилгууд 45

2015 оны шилдэг барилгууд 46

Уг сууцанд 104 байр байгаа ба талаас илүү нь зарагдчихаад байгаа юм. Хамгийн жижиг байр нь 7 сая доллар хүрдэг нь худалдан авагчдын гайхашралыг огт төрүүлэхгүй байгаа.

2015 оны шилдэг барилгууд 47

2015 оны шилдэг барилгууд 48

Хятад улс, Харбин, дуурийн театр

Хятадын MAD компани саяхан Харбинд шинэ дуурийн театр барьж дуусаад байгаа юм.

2015 оны шилдэг барилгууд 49

2015 оны шилдэг барилгууд 50

Тэдний содон байдлаараа, гоёмсог үзэмжээрээ ялгарч байдаг барилгуудын тоонд уг байгууламж ч мөн орсон юм. Сансрын хөлөг мэт харагдах энэхүү барилгын хэмнэл урсгалтай адил хэмээн дүрсэлсэн байна.

2015 оны шилдэг барилгууд 51

2015 оны шилдэг барилгууд 53

Катар, Доха, Исламын шинжлэх ухааны факультет

Mangera Yvars Architects-ын хамт олон тун содон байгууламжийг бүтээж чадсан юм. Шашны барилга гэхээр хуучны үзэл баримтлалтай байх ёстой гэж хүмүүс боддогийг тэд эрс өөрчлөхөөр шийдэн Катарт цоо шинэ барилга барьжээ.

2015 оны шилдэг барилгууд 52

2015 оны шилдэг барилгууд 54

Хичээлийн болон залбирлын танхимтай энэхүү факультетийн хамгийн гол хэсэг бол 90 метрийн урттай 2 чиглүүлэгч юм. Мекка руу харсан энэхүү 2 зүү нь хаашаа харж залбирахыг хэлж өгдөг байна.

2015 оны шилдэг барилгууд 55

2015 оны шилдэг барилгууд 56

Итали, Милан, Дэлхийн үзэсгэлэн худалдаа “Экспо-2015”

2015 оны 5 сараас 10 сар хүртэл дэлхийн үзэсгэлэн худалдаа болж өнгөрсөн юм.

2015 оны шилдэг барилгууд 58

2015 оны шилдэг барилгууд 57

Энэхүү үзэсгэлэнгийн үеэр улс орон бүр өөрсдийн орныг тусган харуулсан павилионтой байсан ба бүгд нийлээд тун гайхалтай харагдаж байсан юм.

2015 оны шилдэг барилгууд 59

2015 оны шилдэг барилгууд 60

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *