Илүүдэл жингээсээ салж турахад туслах шидэт цай

0

Бага байхдаа л таван салааны ид шидийг мэдэрдэг байлаа, цус тогтоож, шарх хурдан эдгээнэ. Энэ ургамал нь бас тураадаг ажээ. Цай байдлаар хэрэглэж илүүдэл жингээсээ салж болно.

Эмийн сангуудаар зарагдах таван салааны үр авч дараах байдлаар бэлдэнэ: 250 г буцалсан усан дээр 1 х.х таван салааны үр хийж 15-20 минут хандална. Цайгаа шүүгээд өлөн дээрээ 50 мл-аар ууна. 10 хоногийн дараа нэг сар завсарлана, дахиад үргэлжлүүлэн ууна.

Энэ цай нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулна, мөн хоол боловсруулах эрхтний үрэвслийг дарна. Уг цай нь бодисын солилцоог эрчимжүүлэх тул жин буурахад нөлөөлнө.

Гаж нөлөөг бас мартаж болохгүй, ходоодны шүүс нэмэгдүүлэх, мөн ургамлын харшилтай хүмүүс болгоомжтой хэрэглэнэ. Турах зорилгоор ямар нэгэн зүйл хэрэглэж эхлэх гэж байгаа бол заавал мэргэжлийн эмчтэй зөвлөөрэй. Мөн авч буй калорийн хэмжээгээ багасгахаа ч мартаж болохгүй.

8
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *