Mi брэндийн шинэ утас болгон сайн чанарын төлөө их мөнгө төлөх шаардлагагүй гэдгийг баталсан баталгаа болдог билээ. Mi 8 хэмээх энэхүү топ утас нь маш өндөр үзүүлэлттэй боловч бусад өрсөлдөгч нараасаа үнийн хувьд харьцангуй хямд юм.

1. Техникийн үзүүлэлт

Их бие – хөнгөн цагаан, Corning Gorilla Glass шил

Дэлгэц – 6,21 инч, FHD (2248 × 1080 пиксел), Super Amoled

Процессор – Snapdragon 845, график хурдасгагч Adreno 630

Шуурхай санах ой – 6Гб (LPDDR4x)

Багтаамж –  64, 128 болон 256 ГБ

Камер – Үндсэн камер-12 мп (Sony IMX 363) + 12 Мп (Samsung s5k3m3), нүүрний камер нь 20 Мп (Samsung S5K3T1)

Утасгүй сүлжээ – Wi-Fi 802.11 a/b/g/n/ac, Bluetooth 5.0, A-GPS, GLONASS, BDS, GALILEO, QZSS, NFC

Оролт – USB Type-C

Мэдрэгч – гэрэлтүүлэг, ойртолт, акселерометр, электрон компас, дактилоскоп, гироскоп, нүүр царай таних хэт улаан туяаны мэдрэгч (Infrared Face Unlock)

Үйлдлийн систем – MIUI 9.5 (Android 8.1 Oreo)

Батерей – 3400 мА/ц (салдаггүй), түргэн цэнэглэгч Quick Charge 4.0+

Хэмжээ – 154,9 × 74,8 × 7,6 мм

Жин – 177 гр

Өнгө – хөх, алтан, цагаан, хар

Xiaomi Mi 8 утас нь хамгийн орчин үеийн процессортой гэдгээрээ гайхуулж болох юм. Тэрээр Qualcomm Snapdragon 845 процессортой бөгөөд ямар ч том хэмжээний апп болон тоглоомыг тоглох боломжтой. Шуурхай санах ойн хэмжээ 6 Гб, харин багтаамж нь 64, 128 бүр 256 Гб байж болно. Харин нэмэлт карт орох боломжгүй байгааг та анзаарсан байх.

Утасгүй сүлжээнд Wi-Fi, Bluetooth 5.0, NFC байгаа бол байрлал тогтоох A-GPS, GLONASS, BDS, GALILEO мөн бий. Хэд хэдэн хиймэл дагуулын туслалцаатай байршил тогтоох тал дээр илүү оновчтой болж чадсан бөгөөд таныг битүү байшинд байхад ч байршлыг тань төвөггүй тодорхойлж чадна. Уг утсыг худалдаж авахдаа хятадын зах зээлд зориулсан China хувилбар нь Google Play ашиглахад янз бүрийн бэрхшээл гарч болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Тиймээс зөвхөн олон улсад зориулан гаргадаг Global хувилбарыг нь авахыг зөвлөж байна.

Батарейн хэмжээ нь 3400 мА/ц. Бусад том батарейтай утаснуудыг бодвол арай бага санагдаж байж болох юм. Гэхдээ шинэ программ, тусгай эрчим хүч бага хэрэглэх технологи ашигласан нь Мi 8 утсыг бүтэн өдрийн турш идэвхтэй байдлаар хэрэглэсэн ч хангалттай хүрэлцэхүйц юм.

 

2. Дизайн

Утас маань тас хар өнгөтэй хайрцагт байна. Таглаа дээр нь зөвхөн Mi 8 гэсэн утасны загварыг тодорхойлсон бичиг бий.

Хайрцаг дотор хамгийн сүүлийн үеийн стандарт хэрэгслүүд байх ба эдгээрийг хараад уг утсыг топ утас гэж хэлмээргүй. Хайрцагны доод хэсэгт цэнэглэгч залгуур, USB Type-C кабель, чихэвч шилжүүлэгч, силикон гэр, хэд хэдэн хэл дээр бичсэн гарын авлага бий.

Mi 8 утас нь гадаад хэлбэрээрээ iPhone X-тэй төстэй бөгөөд энэ нь сайн эсвэл муу гэдгийг та өөрөө л мэдэх байх.

Дэлгэцийн дээд хэсэгт байх түрж орсон хэсэгт нүүрний камер, хүний нүүр царайгаар таних системд хэрэгтэй хэт улаан туяа цацруулагч зэрэг байрлана. Мөн аливаа зүйлд ойртож байгааг мэдрэх мэдрэгч, дэлгэцийн хурц тодыг автоматаар тохируулах мэдрэгч бас бий. Инженер болон дизайны хувьд энэ нь үнэхээр зөв шийдвэр болжээ.

Их биеийн арын хэсэг нь бөх бат шилээр хийгдсэн, хос камертай, гэрэл цацруулагч, хурууны хээ таних мэдрэгч зэрэг байна. Эдгээр нь тухайн компанийн хийсэн өмнөх олон утаснуудад ч байсан, танил болсон байрлал билээ. Бусад удирдлагын байрлалууд ч бас адилхан: дуу чангалах, унтрааж асаах товчлуур утасны баруун талд, сим орох хэсэг нь утасны зүүн талд, цэнэглэгч, микрофон, спикер зэрэг нь доод талдаа байрлана.

Уг утас маань дизайны хувьд ерөнхийдөө дуу алдмаар мундаг биш боловч маш орчин үеийн загвартай, сайхан харагддаг билээ. Ялангуяа сайн материал болон угсарсан байдлын тухайд онцлох хэрэгтэй.  Та Mi 8 утсанд анх хүрэхэд л энэ нь яах аргагүй топ утас байна гэдгийг мэдрэх болно.

 

3. Дэлгэц

Энэхүү утас 6,21 инч AMOLED технологиор хийгдсэн, өндөр контраст, хурц тод өнгө бүхий дэлгэцтэй. Mi 8-ийн дэлгэц дээр хар өнгө яг л тас хараар харагдах ба ялангуяа IPS-матриц бүхий бусад ухаалаг утастай харьцуулахад тод мэдрэгдэнэ.

Always on mode гэсэн тусгай үйл ажиллагаатай ба энэ нь дэлгэц дээр аваагүй дуудлага, цаг зэргийг байнга харуулна. Дэлгэц маш сайн гадаргуутай учир хэрэглэж байгаа хүндээ үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлнэ.

 

4. Процессорын үйл ажиллагаа

Тухайн утас нь одоогоор Qualcomm-ын хамгийн хүчирхэг чип ашигладаг нь нилээд зүйлийг хэлж өгнө. Энэ утсыг гацаж, доголдол үүстэл ажиллулах бараг боломжгүй гэдэг. Синтетик тестийн үеэр Mi 8 утас нь сансрын гэмээр үр дүн үзүүлсэн бөгөөд үүгээрээ олон үнэтэй утсыг ардаа орхисон байдаг.

Орчин үеийн тоглоом зэрэг апп-уудыг энэ утсан дээр чөлөөтэй тоглож хэрэглэж болох бөгөөд аливаа тоглоомын хамгийн хүнд тохируулгаар тоглох дуртай хүмүүст зоригтой санал болгож болно. Тухайн утасны ийм хурд нь ойрын хэдэн жилдээ хангалттай билээ.

 

5. Камер

Энэхүү утасны хамгийн гол давуу тал нь зургийн чанар юм.

Mi 8 утасны үндсэн хос камер нь 12 Мп: Sony IMX363 болон Samsung S5K3M3. Xiaomi-ийн инженерүүд фотомодулийн ажиллагааг эрс сайжруулсан нь DxOMark зэрэг нэр хүндтэй судалгааны төвөөс өндөр үнэлгээ авсан байдаг. Одоо Mi 8 утас нь энэ үзүүлэлтээр ерөнхий рейтингийн 5-д байх ба Google Pixel 2, Apple iPhone X болон OnePlus 6 зэргээс ч өндөр байна.

 

6. Программ хангамж

Mi 8 утас нь Android 8.1, MIUI 9,5 үйлдлийн системийн тусламжтайгаар ажилладаг. Mi утас эзэмшдэг хүмүүст энэ системийн давуу талыг тайлбарлаад байх шаардлага үгүй биз ээ. Энэ нь хэрэглэхэд илүү сайхан дүр төрх, хурдтай ажиллагаа, олон нэмэлт боломж зэргээрээ жирийн Android-оос илүү юм. Хамгийн гол нь MIUI 9,5-ын олон улсын хувилбар нь байх хэрэгтэй ба үгүй бол Google-ийн янз бүрийн үйлчилгээ болон байрлал тогтоох зэрэгт бэрхшээл үүсэж болзошгүй.

Удахгүй уг утас маань шинэчлэгдсэн MIUI 10 хувилбартай болно. Mi 8 нь тухайн компанийн топ утас учир Mi-ийн хөгжүүлэгчид 2-3 жилийн турш энэ утсанд зориулсан программаа шинэчилж байх болов уу.

 

7. Үнэ

Mi 8 ухаалаг утас анх зарагдаж эхлэхдээ л бусад брэндийн ойролцоо үзүүлэлттэй утаснуудаас харьцангуй хямд үнэтэй байсан билээ.

Хэрвээ та Mi 8 ухаалаг гар утсыг авахыг хүсвэл:

Хаяг: ТЕДИ төвтэй залгаа Скайтелийн үйлчилгээ /MNT/ төв дотор 1-р давхарт
Холбоо барих: 7777-7277
Дэлгэрэнгүйhttp://mi-mongolia.com/
Фейсбүүк хуудасhttps://www.facebook.com/xiaomimongolia/

2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *