Хамгийн хачирхалтай оршуулгын ёслол хийлгэсэн хүмүүс

0

Улс орон, үндэстэн, хүн бүхэнд тохиолддог боловч тухайн газар нутаг, үндэстний ёс заншлаас хамааран өөр өөр байдаг зүйл бол оршуулах ёслол. Газар газрын оршуулах ёслолын нийтлэг байдал нь нөгөө ертөнцөд одсон хэн нэгний цогцсыг агуулсан авс эсвэл чандрыг хийсэн хайрцаг сав, лам, харуусаж гашуудсан ойр дотныхон байдаг. Гэхдээ сонин хачин тохиолдлуудаар элбэг хүний орчлонд үнэхээр ер бусын оршуулах ёслол хийлгэхийг хүсдэг хүмүүс ч байдаг аж. Тэдгээр [tweetable]хачирхалтай оршуулгын ёслолууд[/tweetable]ын тухай та бүхэнтэй хуваалцъя.

Беверли Хиллсийн дээдсийн зиндааны хатагтай Sandra West газрын тосны магнат Ike West Jr.-тэй гэрлэсэн. Тэрээр [tweetable]нас барах үедээ хүргэх ахаасаа өөрийг нь 1964 оны Ferrari 330 America машинтай нь оршуулахыг хүссэн[/tweetable] байна. Эс бөгөөс түүнд 2 сая долларын өв үлдээхгүй гэсэн тул хүргэн ах нь хүссэнээр нь оршуулжээ.
Хамгийн хачирхалтай оршуулгын ёслол хийлгэсэн хүмүүс 1
Bela Lugosi бол 1931 оны анхны Dracula кинонд цус сорогчийн дүрийг бүтээсэн жүжигчин. Тэрээр [tweetable]1956 онд нас барахдаа хамгийн алдартай Dracula-гийн нөмрөгтэйгээ оршуулагджээ[/tweetable]. Гэхдээ энэ санаа түүний өөрийнх нь бус ач хүүгийнх нь санаа байсан байна.
Хамгийн хачирхалтай оршуулгын ёслол хийлгэсэн хүмүүс 2
Humphrey Bogart 1957 онд хоолойн хавдраар нас барсан. Тэрээр эхнэртэйгээ хамт тоглож байсан “To Have and Have Not” киноны үеэр эхнэр Lauren Bacall-даа өгч байсан алтан шүгэлтэйгээ хамт оршуулагджээ. Шүглэн дээр кинон дээр хэлдэг “Хэрвээ чи ямар нэгэн зүйл хүсвэл зүгээр л шүгэлд” гэсэн үг бичигдсэн байна.
Хамгийн хачирхалтай оршуулгын ёслол хийлгэсэн хүмүүс 3
Doritos чипсийг зохион бүтээсэн гэгддэг Arch West 2011 онд 97 настайдаа өөд болжээ. Түүнийг оршуулах үед [tweetable]булшийг нь Doritos чипсээр өвч бүрсэн[/tweetable] гэдэг.
Хамгийн хачирхалтай оршуулгын ёслол хийлгэсэн хүмүүс 4
[tweetable]Диана гүнжийг нас барах үед түүнийг нас барсан 7 хоногт хорвоог орхисон Тереза эх[/tweetable]ийн бэлэглэсэн цэцгэн эрхитэйгээр оршуулжээ.
Хамгийн хачирхалтай оршуулгын ёслол хийлгэсэн хүмүүс 5
Frank Sinatra-г 1998 онд нас барах үед гэр бүлийнхэн нь түүнийг 1 боодол Camel тамхи, 1 Zippo асаагуур, 1 лонх Jack Daniels, интоорын амтат Life Savers чихэрний хамт оршуулсан байна.
Хамгийн хачирхалтай оршуулгын ёслол хийлгэсэн хүмүүс 6
Нью Йоркын иргэн Reuben John Smith гэгч нэгэн эр дөрвөлжин хээтэй бүрээс бүхий цоо шинэ [tweetable]түшлэгтэй зөөлөн сандал дээрээ дугхийж байгаа байдлаар суугаагаараа оршуулуулахыг хүссэн[/tweetable] байна.
Хамгийн хачирхалтай оршуулгын ёслол хийлгэсэн хүмүүс 7
1987 онд нас барсан Andy Warhol-ыг оршуулахад авсыг нь нүх рүү буулгаж байх үед түүний найз Paige Powell 1 лонх Estee Lauder сүрчиг чулууджээ.
Хамгийн хачирхалтай оршуулгын ёслол хийлгэсэн хүмүүс 8
Daly City California Hells Angels клубын ерөнхийлөгч агсан Harry “The Horse” Flamburis-ыг оршуулснаас [tweetable]сарын дараа Angels-ын ахан дүүс нь түүний мотоциклыг хамт оршуулахаар эргэн ирсэн[/tweetable] байна.
Хамгийн хачирхалтай оршуулгын ёслол хийлгэсэн хүмүүс 9

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *