Шүүслэг “нуреонги” буюу шар нохой. Солонгосчууд яагаад нохойны мах иддэг вэ?

1

Орчин цагийн Солонгос: эртний уламжлал ёсоор Өмнөд болон Хойд Солонгост ямар амьтны махаар хоол хийж иддэг вэ? “Нохой идсэн” гэдэг үг солонгосчуудад “өдрийн хоолонд юу идэв?” гэдэг асуултын хариулт байж болно.

Нохойны мах Солонгост яагаад хамгийн амттай маханд тооцогдох болов, яагаад гэрийн тэжээвэр амьтны махыг хоол хүнсэндээ хэрэглэх болсон юм бэ?

Дэс дараатай авч үзье. Юуны түрүүнд бүх үүлдрийн нохойны махыг хүнсэнд хэрэглэдэггүй. Бидний сайн мэдэх гэрийн тэжээвэр амьтанд хамаарах үүлдрийн мах идэхгүй, зах дээр ихэвчлэн нуреонги буюу солонгосоос орчуулбал “шар нохой”-ны мах зардаг байна.

Яг л мал болон шувууны мах ялгадагтай адил.

Солонгост нуреонгийн махыг эрүүл мэндэд тустай гэж үздэг. Үүнээс гадна тухайн үндэстний уламжлалтай холбоотой юм.

Ер нь бол Солонгосын хойд хэсгээр нохойны махыг хоол хүнсэндээ хэрэглэх нь элбэг.

Харин өмнөд хэсгээр тэс өөр үзэл бодолтой: нохой идэхийг зэрлэг, хүнлэг биш зүйл гэж үзнэ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ 2021 оны 9 дүгээр сард энэ төрлийн мах идэхийг xориглосон юм.

Гэхдээ жирийн ард иргэдийн дунд нохойны махны эрэлт хэрэгцээ байсаар байгаа бөгөөд хоол хүнсэндээ ч хэрэглэсээр байна.

2017 онд Өмнөд Солонгосын нийслэлд ан амьтан хамгаалах сайн дурын байгууллагаас зохион байгуулсан цуглааны үеэр Сөүлийн захиргаанд албан ёсны хүсэлт хүргүүлжээ: нийслэл хотын нутаг дэвсгэр дээр нохойны мах зарахыг xориглох.

Нохойны мах зарах томоохон цэгүүдийг хаагаад байгаа ч гэсэн жилд ойролцоогоор 1 сая орчим нохойны мах зах дээр нийлүүлэгдэж байна.

Хойд Солонгост ч гэсэн нөхцөл байдал адилхан.

2020 онд Ким Чен Ун гэртээ нохой тэжээхийг xориглосон. Энэ нь капитализмын үзэл суртал гэж тэр үзжээ. Зөвхөн солонгосчууд л нохойны махыг хоол хүнсэндээ хэрэглэдэг гэж ойлгож болохгүй. Дөрвөн хөлт гэрийн тэжээвэр энэ амьтны махыг Хятадад МЭӨ 500 жилээс эхлэн идэж эхэлжээ.

12
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Sanduijaw Batbold

    Sanduijaw Batbold

    2021/11/27 at 18:27

    Өлөн новшнууд!

  2. Luushaa Batsaixan

    Luushaa Batsaixan

    2021/11/27 at 19:20

    Urgun uudam nutag bagshrah mal sureggui bolohooroo

  3. Зочин

    2021/11/27 at 19:24

    Bi czeched baidag zarim czechuud nadaas asuusgiin nohoi muur iddeguu geed. Hariud n bi 80 say maltai 3 say hun nohoinii mah idehuu geed. Nohoi bol naiz bolhoos tavgan deerh hool bish geel.kkkk

  4. Enkhbayar Lucky

    Enkhbayar Lucky

    2021/11/27 at 20:37

    hytaduud bol 4n hultei shireenees busadiig iddeg

  5. Don Fanchito

    Don Fanchito

    2021/11/27 at 20:43

    Nohoi idne geheer neg l veegui yuma

  6. Shacman Shacman

    Shacman Shacman

    2021/11/27 at 22:17

    Baliar aziud

  7. Sanduijaw Batbold

    Sanduijaw Batbold

    2021/11/28 at 00:07

    Enkhbayar Lucky хужаа нар нисдэгээс онгоц,явдагаас машин иддэгүй! Бусдыг нь бүгдийг идэнэ!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *