Толгойноосоо хурдхан шиг авч хаябал зохих, хүнсний бүтээгдэхүүнүүдийн талаарх 10 буруу ойлголт

0

Бидний хэрэглэдэг хоол хүнсний талаарх цуу яриа олон арван жилийн турш бидний дунд явсаар л байна. Бор өндөг нь цагаанаасаа илүү шим тэжээлтэй гэж бид боддог, зөгийн балыг халуун усанд огт хийж болохгүй л гэнэ, попкорн нь чипснээс илүү гарах зүйлгүй гэж бас сонслоо. Эрт орой хэзээ нэгэн цагт эдгээр ойлголтыг нэг тийш нь болгох нь зөв.

Тиймээс бид бидний ширээн дээр өрөөтэй хүнсний бүтээгдэхүүнүүдийн талаарх буруу ойлголтыг нэг мөр засахаар шийдлээ.

Бор болон цагаан өндөг

© Pixabay

Бор өндөг цагаанаасаа илүү шим тэжээлтэй гэсэн ойлголт яагаад бидний дунд гарсан юм бэ? Яагаад гэвэл бор өндөгний үнэ нь илүү болохоор тэгсэн юм болов уу? Илүү үнэтэй байх тусам барааны чанар дээшилнэ, тийм л байдаг биз дээ? Гэхдээ энэ тохиолдолд тийм биш юм. Үнэндээ бор болон цагаан өндөгний амт болон чанар бараг адилхан. Харин илүү үнийг дараах байдлаар тайлбарлаж болно: бор өндөг гаргадаг тахианд илүү их хоол хүнс, эрч хүч хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл бор өндөг тахианы бие махбодод илүү удаан “боловсордог” – энэ хугацаанд өндөгний хальс “будагдах” явц явагдана. Харин цагаан өндөг гаргадаг тахианы бие махбодод өндөгний хальс будах механизм угаасаа генд нь байхгүй. Тиймээс өндөгний хальсны өнгө өндөгний чанар, амтанд ямар ч нөлөөгүй юм.

 

Цагаан болон бор сахар

Бор сахар нь цагаанаасаа илүү эрүүл гэсэн бодол бидний дунд бий. Нээрээ тийм юм гэж үү? Энэ хоёр төрлийн сахарын үндсэн ялгаа нь агуулагдах патокад (сахар боловсруулах явцад зориудаар устгаж багасгадаг) байгаа юм. Цагаан сахаранд маш бага байдаг – ойролцоогоор 1%, харин борд – 5-6%. Патока нь бор сахарыг ийм өнгөтэй болгож байгаа гэсэн үг. Мөн патока нь сахарын физик үйлчилгээнд нөлөө үзүүлдэг. Бор сахарт их хэмжээний шингэн агуулагддаг, тиймээс өөр хүнстэй харилцан адилгүй үйлчилж болзошгүй. Энэ онцлогоос болоод нарийн боов хийх жоронд чухам ямар төрлийн сахар хэрэглэхийг тусгайлан заадаг ажээ.

 

Зөгийн балыг халаах

Хаа сайгүй л зөгийн балыг халааж хэрэггүй гэж ярьцгаадаг, халаасан зөгийн бал эрүүл мэндэд хортой гэж үзнэ. Азаар тийм биш юм. Зөгийн балыг халаахад аюултай болохгүй, харин бие махбодод хэрэгтэй шим тэжээлээ л алддаг ажээ. Гэхдээ энд бас нарийн зүйл бий: бүх зүйл хэмээс шалтгаална. Жишээ нь, талстжсан зөгийн балны шим тэжээлийг алдагдуулахгүйгээр халааж дахин шингэлж болно, энэ тохиолдолд халаах хэм 95-аас дээш гарах ёсгүй. Зөгийн балыг удаан хугацаагаар халаавал (жишээ нь, богино долгионы зууханд нарийн боов хийхэд) шим тэжээлээ алдаад зогсохгүй мөн өөрийн амт, үнэрээ гээдэг байна.

 

Попкорн

© Pixabay, © Everson Mayer / Flickr

Попкорн – амттай, гэхдээ хэтрүүлж идэж болохгүй хүнс гэж бид ойлгодог. Гэхдээ төрөл бүрийн нэмэлт бодис, амталгаатай кино театрын попкорн болон гэртээ болгож иддэг жирийн эрдэнэ шишийн хооронд том ялгаа байгааг огт мартаж болохгүй. Гэрийн нөхцөлд болгох попкорнд бид багахан тос, давс л хэрэглэдэг. Хоёр дахь хувилбарыг хөнгөн зууш байдлаар идэхэд маш тохиромжтой: попкорн нь ширхэглэг, антиоксидантын агууламж өндөртэй хүнс юм.

 

Хөлдөөсөн vs шинэ ногоо

© Joel Kramer / Flickr

Хөлдөөсөн ногооны холимог – хэрэглэхэд үнэхээр амар. Гэхдээ дэлгүүрээс хүнсээ цуглуулж байхдаа хөлдөөсөн ногооны шим тэжээл, микро элементүүд устаж үгүй болсон гэж бодоод шууд хажуугаар нь өнгөрчихдөг. Тэгээд ч шинэ биш юм чинь дээ! Үнэндээ бидний ойлголт буруу байгаа юм: судалгаанаас харахад хөлдөөсөн ногооны шим тэжээл шинэ ногооноос дутахгүй, заримдаа бүр илүү өндөр байдаг ажээ.

 

Хүнсний бүтээгдэхүүнд үүссэн хөгц

© dennis crowley / Flickr, © Pixabay

“Өчүүхэн ч гэсэн хөгц байвал бүгдийг нь шууд хаяарай”. Ойлгомжгүй зүйл огт байхгүй мэт. Харваас муудчихсан байгаа нь ойлгомжтой. Гэхдээ энэ асуудал дээр хэтэрхий туйлширч болохгүй л дээ. Яагаад гэвэл бүх хүнс уг мөөгөнцөрт идэгдэж бүхлээрээ мууддаггүй. Заримдаа хөгцөрсөн хэсгээс зузаахан шиг авч цэвэрлээд бусдыг нь “аварч” болно. Жишээ нь, хатуу бяслаг – хөгцтэй хэсгийг аваад + бас нэг 1 см аваад цэвэр уут эсвэл цаасанд ороож хүнсэндээ хэрэглэхэд аюулгүй. Мөн адил аргаар чинжүү, бөөрөнхий байцааг “аварна”. Харин тараг, талх, өргөст хэмх эсвэл тоорыг тэр чигээр нь хаяхаас өөр аргагүй.

 

Нимбэг – С амин дэмийн хамгийн өндөр агууламжтай

© liz west / Flickr, © storebukkebruse / Flickr

Бага байхаасаа л бүгд сайн мэддэг зүйл. Гэхдээ эрүүл мэндэд нэн тустай амин дэмийн эх сурвалж нимбэгт хамгийн ихээр агуулагддаг гэсэн ойлголт яагаад бий болсныг хэлж мэдэхгүй юм. Уг нь бол 100 г нимбэг ердөө 53 мг (өдрийн хэрэглээний 65%-ийг авч чадна) С амин дэм л байдаг шүү дээ. Өөр бусад жишээ хэлье л дээ, амтат чинжүүнд гэхэд л 77 мг, үхрийн нүд жимсэнд – 181 мг, нийлүүлээд хэрэглэхэд өдрийн хэрэгцээт амин дэмийг шууд 218% авч чадахаар байна.

 

Өтсөн мөөг

© Bernard Spragg. NZ / Flickr, © Ari Helminen / Flikcr

Өт хортой мөөгөөр хооллохгүй гэсэн ойлголт олны дунд явдаг. Өт идэж байгаа мөөгийг хоргүй гэж үү? Энэ бол хурдхан мартах ёстой буруу ойлголт гэдгийг анхааруулж хэлье. Танд гэж хэлэхэд: хүнд хортой байж болох зүйл авгалдайд заавал адилхан хортой байна гэж үгүй. Жишээ хэлье, үнэгэн мөөг өтсөн байсныг та харсан уу, хэзээ ч үгүй. Яагаад гэвэл уг мөөгөнд авгалдайд хортой бодис агуулагддаг юм. Харин хүнд ямар ч хоргүй мөөг шүү дээ. Мөн эсрэгээрээ: ялаа цоохор мөөгөнд өндгөө гаргадаг, гэхдээ хүн энэ мөөгийг идэж болохгүй гэдгийг бид бүгд сайн мэднэ. Тэгэхээр өтсөн мөөг хоргүй гэдэг ойлголтыг толгойноосоо бушуухан авч хая.

 

Бөдөнгийн өндөг

© Ivan Radic / Flickr

Тахианы өндөгнөөс хавьгүй шим тэжээлтэй гэж та хэлнэ, тийм ээ? Гэхдээ нарийн учиртай тул зөв ойлголттой байх ёстой. Бөдөнгийн өндгөнд тахианыхаас илүү их В12 амин дэм болон төмөр агуулагддаг. Гэхдээ нөгөө талаасаа тахианы өндгөнд ашигтай өөх тосны агууламж өндөр – омега-3 болон омега-6. Энэ бүгдийг дүгнэж цэгнэж үзэх юм бол бөдөн болон тахианы өндөгний шим тэжээлийн агууламжийн ялгаа бидний бодож байсан шиг өндөр гарахгүй. Үнийн хувьд бөдөнгийн өндөг илүү үнэтэй, хэмжээгээр ч жижиг – хэдэн ширхэг бөдөнгийн өндөг нийлж байж ганц тахианы өндөгтэй тэнцэнэ.

 

Авокадо

© Kjokkenutstyr Net / Flickr

Авокадог хөлдөөж болно. Үгүй ээ, шим тэжээл, амтаа огт алдахгүй. Авокадог хөлдөөгчинд хэдэн сараар санаа зовох зүйлгүй хадгалах боломжтой. Энэ том жимсийг бүтнээр ч тэр мөн хальс, ясыг нь авч нухаад нимбэгийн шүүстэй хольж хутгаад саванд хийж хөлдөөж болно. Бүтнээр нь хөлдөөхөд бүтэц нь бага зэрэг өөрчлөгдөхөөс биш амт, шим тэжээл нь огт өөрчлөгдөхгүй.

Танд ямар баримт хамгийн санаандгүй зүйл болов?

8
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *