Онцгой ой санамжтай Япон залуу 1300 картын дугаарыг цээжилж мөнгийг нь xулгайлжээ

0

Хувийн мэдээллийг зөвхөн ямар нэгэн технологийн тусламжтайгаар л xулгайлдаг гэж ихэнх хүмүүс боддог. Гэхдээ бид энэ удаад зaлилангийн өөр талыг харуулсан нэгэн залуугийн тухай өгүүлэх гэж байна.

Японы нэгэн кассчин залуу гэрэл зургийн ой санамжийнхаа ачаар хувийн мэдээллийг ашиглаж болдгийг батлан харуулжээ. Тэрээр өөрийн 1300 гаруй үйлчлүүлэгчийг хоосолсон байна.

Тэр яаж чадав?

elitereaders

Юсукэ Танигучи Кото худалдааны төвд хагас цагаар ажилладаг нэгэн. Нэр, кредит картын 16 оронтой тоо, картын нууц код, картын дуусах огноог тогтоож авдаг байжээ. Дараа нь бүх мэдээллийг дэвтэр дээрээ тэмдэглэн үлдээнэ.

 

Мөнгөө юунд зарцуулсан бэ?

elitereaders

Танигучи онлайн худалдан авалт хийх зорилгоор картын мэдээллийг ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Худалдаж авсан бараа бүтээгдэхүүнийг орон нутгийн ломбарданд өгч, олсон мөнгөө хоол хүнс, түрээс зэрэг бусад зардалдаа ашигладаг байжээ.

Гэмт xэрэгтний хаяг дээр хоёр үнэтэй (2600 ам.долларын үнийн дүнтэй) цүнх ирэх үед цaгдаа нар сэжиглэж эхэлсэн гэдэг. Түүний гэрээс үйлчлүүлэгчдийн кредит картын мэдээллийг тэмдэглэн бичсэн дэвтэр ч олдсон байна. Худалдагчийг бaривчлан мэдүүлэг авч эхлээд байгаа юм.

elitereaders

Залуу энэ их чадвараа буруу ашигласанд сошиал сүлжээ хэрэглэгчид ихэд харамсан өөрсдийн сэтгэгдлийг үлдээсэн байна: байгалиас заяасан ой санамжийг өөр сайн үйлсэд ашигласан бол өөрт нь л хэрэгтэй байж дээ хэмээн харамссан нь их.

Өөрийн картыг байнга шалгаж байх ёстойг энэ түүх анхааруулж байгаа юм. Ямар нэгэн сэжигтэй зүйл анзаарвал нэн яаралтай үйлчлүүлэгч банкиндаа хандаж арга хэмжээ аваарай.

Хэрвээ та гэрэл зургийн гоц ой санамжтай байсан бол хэрхэн ашиглах байсан бэ?

9
Ха ХаХа Ха
4
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *