Би түгээмэл хэрэглэгддэг энэхүү 12 хүнсний бүтээгдэхүүнийг дараах бүтээгдэхүүнүүдээр орлуулснаар амьдралын хэв маягаа илүү эрүүл болгож чадсан

0

“18 настай байхдаа би анх идэж буй хүнснийхээ талаар бодож үзэж байлаа. Сэтгүүлүүдийн нүүрэн дээр гарах “түргэн хоол” гэх үгийг уншаад үхэр, хонь, гахай гэх мэт амьтдыг туйлын ихээр өрөвдөх сэтгэл төрж билээ. Иймээс л би тэр цагаас хойш өөрийн хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнүүддээ анхаарал хандуулж, энэ тухай бичигдсэн эрдэм шинжилгээний судалгаануудыг уншиж, өдөр тутамдаа хэрэглэж буй хүнсээ хэрхэн эрүүл болгон өөрчилж болох талаар үргэлж эрэлхийлж эхэлсэн юм.

Хэдийгээр бүх хүмүүс намайг зөв шийдвэр гаргасан гэж дэмждэггүй ч 15 жилийн дараа би өөрийн гаргасан шийдвэртээ харамсахгүй байна.” Манай сайт уншигч танд хүнсээ өөрчилж, амьдралын эрүүл хэв маягтай болж чадсан нэгэн хүний туршлагаас хуваалцаж байна.

1. Төмсийг цэцэгт байцайгаар орлуулж болно.

© Depositphotos.com, © Depositphotos.com

Цэцэгт байцайны нухаш нь төмсний нухашнаас илчлэг багатай боловч амтны хувьд ялгаа тун бага байдаг. Энгийн хүмүүст би яг ижил хэмжээний төмс болон цэцэгт байцайны нухашийг давсны оронд шинэхэн ургамалтай хольж хэрэглэхийг зөвлөдөг. Харин миний хувьд цэцэгт байцайны нухашийг дангаар нь хэрэглэдэг. Өл сайн дарахаас гадна тун хөнгөн хоол гэдгээрээ онцлогтой.

 

2. Гурилыг хар шошоор орлуулж болно.

© Depositphotos.com, © Wilfredor / Wikimedia Commons, © CC BY-SA 3.0

Жигнэмэг хийхдээ гурил биш хар шош хэрэглэж эхэлснээр та цавуулаггүй, уургаар баялаг хүнс хэрэглэх боломжтой болох юм. Түүнчлэн шош нь маш амтлаг байдаг гэдгийг дурьдах хэрэгтэй. Миний хувьд хөнгөн зууш бэлтгэхдээ гурилны оронд нунтагласан хар шош хэрэглэдэг.

Ингэж хийснээр хөнгөн зууш, жигнэмэг гэх мэт зүйлсийн чанар огтхон ч өөрчлөгдөхгүй, харин ч илүү амтлаг болох болно гэдэг итгэлтэй байж болно.

 

3. Байцай ба бууцай.

© Depositphotos.com, © Nillerdk / Wikimedia Commons, © CC-BY-3.0

Нэг төрлийн ногоон ургамлыг нөгөөгөөр нь орлуулж яагаад болохгүй гэж? Бууцайны хувьд бусад навчит хүнсний ногоонуудаас хоёр дахин их хэмжээний уураг, кальци, төмөр, ниацин, А, В, С амин дэм болон кали агуулдаг. Түүнчлэн магни, фосфор зэрэг эрдэс бодисоор туйлын баялаг. Иймээс байцайнаас амтны хувьд ялгарах зүйлгүй боловч илүү шим тэжээлтэй бууцайг яагаад сонгож болохгүй гэж?

 

4. Кофег цикори, матча цайгаар орлуулж болно.

© Peachyeung316 / Wikimedia Commons, © CC BY-SA 4.0, © Adrian Tync / Wikimedia Commons, © CC BY-SA 4.0, © mike / Flickr, © CC BY-SA 2.0

Бараг хүн бүр л кофе уудаг боловч нэг аяга кофенд 95 мг кофейн агуулагдаж байдгийг тэр бүр мэддэггүй. Кофейныг хэтрүүлэн хэрэглэснээр дотор мууxайрах, сэтгэл хямрах, зүрхээр дэлcэх, нойргүйдэх зэрэг сөрөг нөлөө биед ажиглагддаг.

Харин цикоригийн хувьд таныг кофе уусантай ижил сэргээх боловч өөртөө кофейн агуулдаггүй гэдгээрээ онцлогтой. Түүнчлэн японы матча ногоон цай нь кофеноос илүү зөөлөн байдлаар биед нөлөөлж, сэргээж өгдөг ажээ. Матча нь L-теанин болон амин xүчлээр баялаг тул стресс бууруулах ч үр дүнтэй.

 

5. Төмсний чипсийг хуурсан хонин вандуйгаар орлуулах боломжтой.

© Carioca / Wikimedia Commons, © CC-BY-SA-3.0-migrated, © Depositphotos.com

Төмсний чипсийг шаржигнуулан зажилж идэхэд тааламжтай байдаг ч эрүүл мэндэд төдийлөн сайн биш билээ. Тэгвэл түүнийг орлох хамгийн төгс шаржигнасан чимээ гарган идэх боломжтой зүйл бол хонин вандуй ажээ. Магни, эслэг зэрэг нь цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлж, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг дэмжиж байдаг ба эрдэс бодисоор баялаг хонин вандуйг дурын халуун ногоотой амтлагчаар амталж, хуурч идэхэд төмсний чипсээс ялгарахгүй амт мэдрэгдэх болно.

 

6. Махыг дүпүгээр орлуулж болно.

© Acabashi / Wikimedia Commons, © CC-BY-SA-4.0, © Gary Stevens / Flickr, © CC BY 2.0

Шар буурцгийн сүүнээс гарган авдаг дүпү нь амин xүчил болон уургаар нэн баялаг хүнс юм. Иймээс хэрэв та махны хэрэглээгээ багасгахыг хүсч байгаа бол дүпүгээр орлуулж хэрэглэх бүрэн боломжтой ажээ.

Түүнчлэн өөрийн гэсэн амтгүй байдаг дүпүг дурын амтлагч соусанд дүрж өөрийн хүссэн амттай болгон хэрэглэх ч боломжтой.

 

7. Зайрмагийг хөлдөөсөн гадилаар оруулах боломжтой.

© SungMinSeung / Wikimedia Commons, © CC BY-SA 4.0, © Depositphotos.com

Зайрмаггүйгээр зуны халуун өдрүүдийг төсөөлөхөд ч бэрх биз ээ. Гэвч илчлэг өндөртэй, маш их чихрийн агууламжтай зайрмагийг ихээр идэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Харин хөлдөөсөн гадилыг холигчоор няцалж бэлдээд л ямар нэгэн нэмэлт чихэргүй байгалийн гаралтай дессерттэй болох бүрэн боломжтой.

 

8. Майонезыг авокадо жимсээр оруулж болно.

© Depositphotos.com, © Depositphotos.com

Олон хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсон өндөг, цуу зэрэг xүчлээс бүтсэн, ханасан өөх тосны агууламж өндөр майонез нь хүний эрүүл мэндэд тийм ч сайнаар нөлөөлдөггүй ажээ.

Харин авокадо жисний хувьд тослог боловч эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, 20 орчим төрлийн амин дэм, эрдэс баялагтай шим тэжээллэг жимс билээ.

 

9. Хавчуургатай талхны гурилыг байцайны навчаар орлуулж болно.

© Christo / Wikimedia Commons, © CC BY-SA 4.0, © Depositphotos.com

Төгс орлуулах бүтээгдэхүүн биш боловч авах нүүрс усны хэмжээгээ хязгаарлаж, шинэхэн байцайны амтыг мэдрэх нь тийм ч муу сонголт биш биз ээ. Хөнгөн зууш, хавчуургатай талхны талхыг байцайны навчаар орлуулснаар илүү шим тэжээллэг бөгөөд амтлаг болох давуу талтай.

 

10. Овъёосыг киноа будаагаар орлуулах боломжтой.

© Depositphotos.com, © Toppaanch / Wikimedia Commons, © CC BY-SA 4.0

Тэд хоёул тун эрүүл хүнс гэдгээрээ алдартай боловч хоорондоо бага зэргийн ялгаатай. Тухайлбал, нэг аяга киноа будаанд 8 гр уураг агуулагддаг бол ижил хэмжээтэй овъёост 6 гр уураг агуулагддаг. Ийнхүү агуулагдах уургийн хэмжээ илүүгээс гадна илүү эслэг агуулдаг тул таны хоолны дэглэмийг илүү баялаг болгох давуу талтай ажээ. Түүнчлэн овъёосны агшаамлыг киноа будааны агшаамал болгон орлуулж хэрэглэх ч боломжтой.

 

11. Элсэн чихрийг алимны нухашаар орлуулж болно.

© Depositphotos.com, © Lenka Zimkova / Wikimedia Commons, © CC BY-SA 4.0

Алимны нухаш бол таны чихрийг хэрэгцээг нэмэлт илчлэггүйгээр орлох төгс бүтээгдэхүүн юм. Нэг аяга амтлаагүй алимны нухаш өөртөө 100 ккал илчлэг агуулдаг бол ижил хэмжээний элсэн чихэрт 770 ккал илчлэг агуулагддаг.

 

12. Загасны махыг маалингын үрээр орлуулах боломжтой.

© Miansari66 / Wikimedia Commons, © Public domain, © Ratha Grimes / Flickr, © CC BY 2.0

Загасны мах омега-3 xүчил, уургаар баялаг хүнс билээ. Харин далайн гаралтай бүтээгдэхүүнээс харшилтай хүмүүст маалинга бол загасны махнаас авах бүх амин дэмийг өгч чадах бүтээгдэхүүн гэдгийг зөвлөх байна.

15 жилийн туршид бүх төрлийн махан бүтээгдэхүүн, түргэн хоол болон бусад тодорхой төрлийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглээгүй гэхэд олон хүмүүст итгэмээргүй санагддаг байх. “Иймээс ч тэд миний хоолны дэглэмийг ихээр шүүмжилж, махгүйгээр амьдрах боломжгүй гэж хэлдэг. Гэхдээ л одоо би 33 настай, цоо эрүүл байна.

Эдгээр хэрэглээгээ хязгаарласан гээд миний эрүүл мэнд, сэтгэлзүй муудсан зүйл огтхон ч байхгүй. Миний хувьд өөрийн биеийн болон сэтгэл санааны эрүүл мэнддээ маш сайн анхаарал тавьдаг. Би өөрийн биед хэрэгцээтэй бүх амин дэм, шим тэжээл бүхнийг хангалттай хэмжээгээр авдаг, эрүүл мэнд маань сайн байгаа учраас цаашдаа ч энэ хэв маягаараа амьдрах болно. Ийнхүү өөрийнхөө ёс зүйд харшлах зүйлсийг хэрэглэхгүйгээр амьдарч байгаадаа би баяртай байдаг. Таны хоолны дэглэмийг өөрчлөх гэж оролдохгүй ч, эмчид хандаж зөвлөгөө аваад үзээрэй гэж зөвлөх байна.”

Та өөрийн хоолны дэглэмдээ сэтгэл хангалуун байдаг уу? Нийтлэг хэрэглээтэй эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнсийг өөр ямар эрүүл хүнсээр орлуулан хэрэглэж болох вэ?

2
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *