Эдгээр үр дүнтэй аргууд танай гэрийн хачиг, бясааг бүрмөсөн устгана!

1

Хачиг нохой руу дайрах бол бясаа нь харшил үүсгэгч болдог. Хэрвээ цаг хугацаанд нь арга хэмжээ авахгүй бол нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй.

Юуны түрүүнд таны хайртай гэрийн тэжээвэр амьтанд эдгээр хортон шавьж байгаа эсэхийг сайтар шалгана. Гэрийн тэжээвэр амьтан хүчтэй маажих эсвэл унаж байвал түүнд таагүй мэдрэмж төрүүлж байгаа хачиг эсвэл бясаа байгааг илтгэнэ. Задгай агаарт зугаалсны дараа эдгээр хортон шавьжны дайралтанд өртсөн байх нь их.

Энэ асуудлыг бүрэн шийдэх шалгарсан арга бий – асуудал хурцдахаас өмнө шийдэх. Хачиг, бясаа ул мөргүй устгах химийн гаралтай олон бодис бий, гэхдээ хэрэглээ нь төвөгтэйгөөс гадна хортой.

Химийн гаралтай устгах бодис нь амьтны төдийгүй хүний эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлнө. Тиймээс та бүхэндээ байгалийн цэвэр гаралтай бүтээгдэхүүнээр хортон шавьж устгах аргыг танилцуулахаар бэлдлээ.

Сармис болон исгэгч: энэ үнэр бясааг үргээдэг

Согтууруулах төрлийн ундаа болон угаагч шингэн бодис: ¼ аяга спиртэнд 6 дусал угаагч бодис дусаана.

Хачиг, бясаанаас хамгаалах бодис

Алимны уксус: давуугаа алимны уксуст хийж норгоод амьтандаа зүүнэ (ар шилэн хүзүү, чихний ард)

Цитрусын төрлийн жимс: устай холино: жүрж, нимбэг, грейпфрут. Уусмалыг шүршдэг саванд хийж амьтан руугаа цацаарай.

Нэг удаагийн саванд 2 хэсэг спирт, нэг хэсэг хүнсний сод холино. Зугаалгаас орж ирээд хачиг шигдэх магадлал өндөртэй хэсгийг (шилэн хүзүү, чихний ард, хүзүү) сайтар шалгана. Хэрвээ хачиг харагдвал уусмалаа даавуунд шингээж хачиг гартал арчина. Гарч ирсэн хачгийг шатаах ёстойг анхаарна уу.

29
ГайхмаарГайхмаар
10
БурууБуруу
10
ГоёГоё
10
БахархмаарБахархмаар
9
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Maruush Munhbold

    Maruush Munhbold

    2017/12/28 at 11:14

    Tse Veen

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *