Элэг ямар нэгэн асуудалтай байгааг илтгэх 9 шинж тэмдэг болон түүнийг хэрхэн хамгаалах талаар

2

Элэг бол хүний биеийн хамгийн том дотор эpxтэн бөгөөд даавар, ферментийг зохицуулж, хоpт бодисыг шүүж саармагжуулж, бодисын солилцоонд оролцож байдаг билээ. Гэхдээ янз бүрийн нөхцөл байдлаас шалтгаалан элэг маань яваандаа хоpт бодисоор “бохирдож” эхэлдэг байна. Мөн элэг нь булчирхай, шингэн ялгаруулж тэр нь хоол боловсруулах процесст оролцоно. Зарим тохиолдолд энэ нь өөхөөр хучигдах явдал бий. Чухам үүнээс болж гепатоз буюу элэгний өөхлөлт үүснэ. Ийм нөхцөлд элгэнд бүр илүү ачаалал үүсэх учир өөрийн үүргийг тэр болгон гүйцэтгэж чадахгүй болдог билээ. Элэг өвдсөн байж болох хамгийн жижиг шинж тэмдэг илрэхэд шууд эмчид үзүүлэх хэрэгтэй. Энэ удаа хамгийн түрүүнд анхаарах ёстой 9 шинж тэмдгийг та бүхэнд танилцуулж байна.

Элэгний өвчлөлийн шинж тэмдгүүд

Fabiosa

1. Гэдэсний дээд хэсгээр хүнд оргих, өвдөх

Хэрэв та хэт их өөх тостой зүйл хэрэглэдэг бол элэг томорч болзошгүй. Ингэснээр цээж хэсэгт, гэдэсний дээд хэсгээр нэмэлт даралт бий болно. Ходоод сунах нь бас нэг шинж тэмдэг нь юм.

2. Дотор муухайрах

Дотор муухайрч байгаа нь элэг муудсан байж болох бас нэг шинж тэмдэг байж болох юм. Өөх тостой хоол идсэнээр таны дотор муухайрч болох ба ходоод хүнд оргих, толгой эргэх, бөөлжих, заримдаа суулгах зэрэг шинж байна уу гэдэгт анхаараарай.

3. Мэдрэг арьс болон нүдний цагаан шарлах

Хэрэв таны элэг хорт бодисоор ихээр бохирдсон бол энэ нь таны арьсан дээр янз бүрийн байдлаар мэдрэгдэнэ. Бүр таны нүд ч шарлах билээ. Энэ нь цусанд хэт их билирубин бий болж элэг түүнийг нь аюулгүй нэгдэл болгож чадахгүй байгаагаас бий болдог байна.

Fabiosa

4. Ядрах, бие сулрах

Элэгний ямар нэг асуудалтай байгаа хүмүүс их амархан ядрах ба хоол идэх дур хүсэлгүй болдог. Хэрвээ ийм шинж тэмдэг нь байнгын тогтмол зүйл болсон бол энэ нь энгийн нэг ядаргаа биш учир тэр даруй эмчид үзүүлээрэй.

5. Халуурах

Элэгтэй холбоотой зарим нэг өөрчлөлтийн үед зарим хүний гэдэс хавиар өвдөж, амархан ядардаг болсон байна. Хэрвээ танд ийм шинж тэмдэг байгаа бол биеийн халуунаа шалгаж байгаарай. Хэрвээ хэвийн хэмжээнээс илүү их бол ямар нэг халдвар эсвэл үрэвсэл бий болсон байж болох юм шүү.

6. Булчин өвдөх

Таны булчин, зөөлөн эд байнга өвддөг, арьсан дээр янз бүрийн хөх толбо бий болдог, хөл хавантдаг бол энэ нь элэгний үйл ажиллагаа өөрчлөгдсөн байж болох дохио юм.

7. Өтгөн болон шээcний өнгө өөрчлөгдөх

Шээc чинь илүү хар бараан өнгөтэй болж, өтгөн харин илүү цайвар болсон бол элэг үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй байгаагийн шинж бөгөөд элэгний ялгаруулах шингэний урсгал саадтай болсон (хавдар, цөсний чулуу зэрэг зүйлээс) байж болно.

8. Бие загатнах

Таны элэгний үйл ажиллагааны өөрчлөлтөөс болж арьс тань загатнаж болно. Биед хуримтлагдсан, элэг шүүж чадаагүй хорт бодисын эсрэг бие организм ингэж хариу үйлдэл үзүүлж байгаа хэрэг юм.

Fabiosa

9. Цуc гарах

Цөөхөн тохиолдох боловч бас л байдаг нэг шинж юм. Хамраас байнга цуc гарах, ямар нэг шалтгаангүйгээр хөх толбо бий болох зэрэг нь элэгний үйл ажиллагаа муу байгаагаас шалтгаалж цусны бүлэгнэлт муу байгааг харуулж байгаа юм.

Тодорхой нөхцөл байдал болгоноос, элэг хорт бодисоор дүүрч байгаа шалтгаан болгоноос болж илрэх шинж тэмдэг нь өөр өөр байх болно. Тиймээс заавал эмчид үзүүлээрэй.

 

Элгээ юунаас хамгаалах вэ?

Fabiosa

Элэг бол хүний цусыг зогсолтгүй янз бүрийн хорт бодисоос шүүж цэвэрлэж байдаг шүүлтүүр юм. Түүнд олон янзын дайсан байх бөгөөд элэг хэвийн ажиллаж байхын тулд эдгээр дайснаас салах хэрэгтэй. Ингээд элгээ юунаас хамгаалах хэрэгтэй вэ:

  • Аpхи, coгтууруулах ундаа
  • Өөх тостой хоол
  • Биеийн ачаалал багатай байх
  • Жин хасах гэж элдэв зүйл хүнсэндээ хэрэглэх
  • Өвчин намдаах эм хэт ихээр хэрэглэх
  • Зарим төрлийн эм

 

Элэг эрүүл байхад тустай хүнс

Fabiosa

Элэг эрүүл байхын тулд муу зуршлаас салах, бүх л дaйсныг ялах хэрэгтэй төдийгүй бас зөв хооллох хэрэгтэй. Аль болох багаар олон удаа хооллох нь булчирхайн үйл ажиллагааг хэвийн байхад тустай. Ингээд элэгний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх хүнсийг танилцуулж байна:

  • Хангалттай хэмжээний ус
  • Тараг
  • Куркума
  • Зөгийн бал
  • Бүхэл үрийн зутан
  • Жимс: жигнэсэн алим, гадил, персик, лийр, тоор
  • Ногоо: хулуу, лууван, хүрэн манжин, өнгөт байцаа

Энэ нийтлэлийг хадгалж аваад гэр бүл, найз нөхдөдөө хуваалцаарай. Ийм мэдээлэл хэн нэгэнд хэрэгтэй болж болох юм шүү.

102
ГоёГоё
21
ГайхмаарГайхмаар
17
БурууБуруу
17
ХөөрхөнХөөрхөн
14
БахархмаарБахархмаар
6
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

19 Сэтгэгдэл

  1. Sar Uul Saruulhan

  2. Kenjegul Amankeldi

    Kenjegul Amankeldi

    2019/09/14 at 10:35

    ….

  3. Batnasan Khaltarhkuu

    Batnasan Khaltarhkuu

    2019/09/14 at 13:28

    Javzaa Damdin

  4. Anhtsestseg Anka

    Anhtsestseg Anka

    2019/09/14 at 16:24

    ….

  5. Цэрэнжав Баатар

    Цэрэнжав Баатар

    2019/09/14 at 19:40

  6. Amaraa Bayartsetseg

    Amaraa Bayartsetseg

    2019/09/14 at 21:05

    Ө. Дэмбэрэлсүрэн

  7. Minjee Minjee ene bishuu tanii shinj temdeg

  8. Tsetseglen Batjargal

    Tsetseglen Batjargal

    2019/09/14 at 22:48

    ….

  9. Шүр Шүрээ

    Шүр Шүрээ

    2019/09/14 at 22:53

    Altansuh Altan

  10. Э. Марал

    Э. Марал

    2019/09/14 at 23:11

    Syd Kyd hairaa hardaaa sn unsh

  11. Ganbold Doljinsuren

    Ganbold Doljinsuren

    2019/09/14 at 23:26

    Buya Barsaa Barsaad unshuul

  12. Otgonbayar Darambazar

    Otgonbayar Darambazar

    2019/09/14 at 23:39

    Ариунтунгалаг Батсайхан

  13. Bayartsetseg Saikhan

    Bayartsetseg Saikhan

    2019/09/14 at 23:50

    Баатар Баатар

  14. Gansuh Ouynchimeg

    Gansuh Ouynchimeg

    2019/09/15 at 00:10

  15. Gansuh Ouynchimeg

    Gansuh Ouynchimeg

    2019/09/15 at 00:10

  16. Kiki Uuganaa

    Kiki Uuganaa

    2019/09/15 at 10:29

    Amgaa Tseveen uwduud bdag xesgvvd n

  17. Monkhtuul Dashdorj

    Monkhtuul Dashdorj

    2019/09/16 at 11:57

    Adiya altantsetseg

  18. Dalai Solongoo

    Dalai Solongoo

    2019/09/16 at 17:44

    Batzaya Zaya

  19. Saraana Saraa

    Saraana Saraa

    2019/09/17 at 00:04

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *