
Овьёос бол дэлхий дээрх хамгийн эрүүл үр тариа. Глютений агууламжгүй бүхэл үр бөгөөд чухал витамин, эрдэс бодис, ширхэглэг болон антиоксидантаар баялаг. Уусдаг ширхэглэг, үнэн хэрэгтээ холестерины хэмжээг багасгаж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулаад зогсохгүй, глюкозын шингээлтээс сэргийлнэ. Түүнчлэн судлаачид овьёос болон овьёосны гурил эрүүл мэндэд олон талын ач тустай байдгийг баталжээ, үүнд жин хасах, цусан дахь сахарын хэмжээг багасгах, мөн зүрхний өвчин тусахаас сэргийлэх гэх мэт.
Зарим хүмүүс жин хасахад туслах ид шидийн үйлчилгээтэй эмийг зохион бүтээхийг одоог хүртэл хүлээсээр байгаа, тэгвэл бид та бүхэнд супер энгийн шидэт ундаа буюу овьёостой ус хийх жорыг хүргэхээр бэлдлээ!

Овьёостой усыг хэрхэн бэлтгэх вэ?
Орц:
- 1 аяга овьёос
- 1 ширхэг шанцай
- 2 литр ус
- Зөгийн бал

Хийх заавар:
- 1 аяга овьёосыг 1 стакан усанд хийж хутгана.
- Дээр нь шанцай болон байгалийн гаралтай амтлагчид болох зөгийн бал эсвэл олон наст өвслөг ургамлыг хийнэ.
- Хөргөнө.
- Ууна.
Овьёосны усыг тогтмол уувал, эрүүл мэндэд олон талаар эерэг нөлөө үзүүлнэ!

Хэдийгээр энэ ундаа жин хасах, холестерины хэмжээг багасгах болон биеийг хорт бодисоос цэвэрлэх боловч, хэрэв та ходоодны салст бүрхэвчийн үрэвсэл, ходоодны шарх, хэвлийн хөндийн өвчин туссанаас гадна глютен цавуулгийн шинж тэмдэг танд илэрч байгаа бол, энэ бэлдмэлийг хэрэглэж болохгүйг анхаарна уу.

Энэ ундааг өдөр тутмын хэрэглээгээ болгосноор хорт хавдар тусах эрсдэлээс сэргийлж, арьсан дахь бохирдлыг цэвэрлэж, цусан дахь сахарын хэмжээг багасгана. Ямартай ч та үүнийг заавал ууж үзээрэй, үр дүнд нь таны эрүүл мэндэд тодорхой өөрчлөлтүүд гарахыг анзаарах болно.
Огцом жин хасах эсвэл янз бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх ид шидийн эм, бэлдмэл гэж одоогоор байхгүй тул, та аль болох зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийгээрэй гэж зөвлөе.








Bahitgul Bahit
2019/09/13 at 22:20
В
Bahitgul Bahit
2019/09/13 at 22:22
В
Altantuya Altantuya
2019/09/16 at 22:01