Сургуулийн сурагч хүү санаандгүй 1,7 сая долларын үнэ хүрэх ховор “зоос” олжээ

2

Өндөр үнэ хүрч болох эд зүйлсийг бид хажуудаа байгааг огт анзаардаггүй. Саяхан сэконд-ханд дэлгүүрээр ороод гарсан нэгэн Малайз эр хэрхэн баяжсаныг та сонссон байх. Задгай мөнгө олсон энэ хүү жинхэнэ баяжих боломжтой ажээ: тэр зоосоо 1,7 сая гаруй доллараар зарж чадна.

FotoDuets / Shutterstock.com

Масачусетсийн өсвөр насны хүү өдрийн хоол худалдаж аваад хариултанд ирсэн тэр зоосыг эхлээд нэг их тоож анзаараагүй биз. Өлсөөд байсан болохоор өдрийн хоол идэхээр шийдсэн нь хувь тавилан байсан уу, аз байж уу – өндөр үнэ хүрэх зоостой болжээ. Хэрвээ тэр хүсвэл зоосоо дуудлага худалдаанд оруулж өндөр үнээр зарж чадна.

Зэсний хэлтэрхий гэмээр тэр зоос ямар их үнэд хүрч болохыг харин үнэт эдлэл цуглуулагчид, ангуучид сайн мэднэ. Дэлхийн хамгийн үнэтэй зоос нь 1794 оны мөнгөн зоос ажээ, “Задгай тавьсан үс” гэх хачин нэртэй энэ зоос 10 сая доллараар үнэлэгдсэн бол “Сен Годены Ихэр Бүргэд” алтан зоос 7,6 сая доллараар үнэлэгджээ.

AustralianCamera / Shutterstock.com

 

a98ntfp / Shutterstock.com

Хүүгийн олсон зоос маш сонирхолтой түүхтэй. Дэлхийн 2 дугаар дайны үед АНУ зэс, цагаан тугалгын хомсдолд оржээ. Тийм учраас эдгээр материалыг зөвхөн стратегийн зорилгоор л ашиглаж байв. Ингээд зоосыг төрөл бүрийн материалаар туршиж үзсэний эцэст бүрсэн төмрөөр хийхээр шийджээ. 1943 онд Филадельфийн зоосны үйлдвэр алдаа гаргаж Линкольны дүрстэй цөөн тооны зэсэн зоос хийчихжээ. Зоос цуглуулагчид энэ зоосны сургийг гаргахыг ихэд хүсэж байв, тийм ч учраас дуудлага худалдаагаар өндөр үнэлэгдэх болжээ.

Цуглуулагчид зөвхөн энэ зоосны араас явдаггүй. 1792 оны Америкийн нэгэн зоосыг 2015 оны дуудлага худалдаагаар 1,2 сая доллараар зарж байжээ. Цуглуулагчид угтаа бол 750,000 доллараас дээш гарахгүй гэж бодож байв.

Энэ тохиолдол эргэн тойрон байгаа эд зүйлсээ сайтар ажиглаж харахад хүргэнэ. Магадгүй таны бүхий л хэрэгцээг бүрэн хангах хэмжээний мөнгө болохгүй ч гэлээ таны амьдралын түвшинг тодорхой хэмжээнд өсгөх орлого байгаа ч юм билүү?

6
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Otgonchimeg Tsedev

    Otgonchimeg Tsedev

    2019/02/01 at 20:43

    Google translate хийсэн юмуу, авцалдаа, найруулга алга

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *