Талхыг идэхээс гадна өөр зүйлд ашиглаж болох санаанд оромгүй 14 тохиолдол

1

Хүмүүс талхны цавуулаг эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөгт л илүү анхаардгаас биш гэрийн хаа сайгүй хэрэг болдог гэдгийг төдийлөн сайн мэддэггүй. Талхыг идэхээс өөрөөр сонгино арилгахад нулимс гарахыг зогсоох, жижиг шархны өвчин авах гэх мэт олон зүйлд ашиглаж болно. Бүр цаашлаад байгалийн гаралтай цэвэрлэгээний бүтээгдэхүүн ч болгох боломжтой.

 

1. Шалбархайг эдгээнэ

Талхан дээрээ буцалсан халуун ус асган, хүрч болохоор болтол нь хүлээж байгаад гарынхаа шалбарсан хэсэгт тавьж цэвэрхэн шархны боолт эсвэл цэвэр даавуугаар орооно. Талхаа хөдөлгөөнгүй байхаар бодож үзүүрийг нь сайтар зангидах хэрэгтэй. Шархалсан хэсэгт боосон талхаа аль болох удаан байлгаж, шаардлагатай бол үйлдлээ эхнээс нь дахин давтан шинэ боолт хийж болно. Халуун ус шархалсан хэсгийн эргэн тойрны арьсыг зөөлрүүлдэг бол боолт хатаж эхлэх үед талхан дахь чийг боолт руу нэвчиж хуурайшиж, хөрөхөөс хамгаалдаг байна.

 

2. Хуучирч гэмтсэн зураг сэргээнэ

Талхны зөөлөн хэсэг нь маш гайхалтай бүтэцтэй бөгөөд зургийн маш жижиг нүх сүв, хонхорхой зэрэгт орж чадна. Энэ нь гадаргуу нь маш нарийн детайлтай хуучны зургуудыг цэвэрлэхэд нэн тохиромжтой хэрэгсэл болдог. Та шинэхэн талхаа зурган дээгүүрээ хөнгөхөн дараад тогтоод удсан тоос шороог хамж авч болно. Хэрэв жижиг үүрмэгүүд үлдсэн бол зөөлөн үстэй сойзоор шүүрдээрэй.

 

3. Толбо арилгах

Талхны хөвөн зөөлөн бүтэц нь толбо арилгахад нэн тохиромжтой байдаг. Талхыг захаас нь салгаж, нийлүүлээд хатуу бөмбөлөг хийж гал тогоо болон угаалгын өрөөндөө хэрэглэж болно. Таны хийсэн талхан бөмбөлөг яг л баллуур шиг энд тэнд  тогтсон элдэв толбыг маш сайн арилгахаас гадна хэт их химийн бодис агуулсан цэвэрлэгээний бүтээгдэхүүн дахиж хэрэглэх шаардлагагүй болно.

 

4. Сонгино хэрчиж байхад нулимс гардаг асуудлыг март

Амандаа хатсан талх зуугаад талыг нь аман дотроо талыг нь амныхаа гадна байлга. Сонгино хэрчиж байх үед бидний нүднээс нулимс гардаг шалтгаан нь сонгиноос агаарт дэгддэг сульфатын нөлөө юм. Харин талх нь тэрхүү хийг өөртөө шингээдэг учир таны нүднээс нулимс гаргахгүй гэсэн үг.

 

5. Бялуугаа шинэ хэвээр нь улаан хадгал

Агаарт ил гарсан л бол аливаа хүнсний бүтээгдэхүүний бүтэц өөрчлөгдөж удаан хадгалах боломжгүй болдог. Харин талх нь бялууг агаараас хамгаалах бамбай л гэсэн үг. Бялууныхаа зүссэн хэсэгтээ хатсан талх тавьж орхих хэрэгтэй. Ингэснээр бялуу удаан хугацаанд чийглэг шинэ хэвээр байх болно.

 

6. Ногоонд эвгүй үнэр орохоос сэргийлнэ

Нарийн ногоонуудыг хөргөгчинд хадгалсан ч маш хурдан хатаж, мууддаг. Тиймээс ногоогоо хадгалахдаа хатаж, хуурайшихаас сэргийлж хадгалж байгаа уутанд нь зүсэм талх хийхэд л хангалттай. Ингэснээр ногоонд ялзралт явагдах үйл явц удааширч муухай үнэрийг нь багасгах болно.

 

7. Хагарсан шил түүхдээ ашигла

Талхны онцгой бүтцийг ашиглан нүдэнд харагдахгүй байгаа шилний хагарсан хэлтэрхийнүүдийг түүж болдог. Ингэхийн тулд талхны зөөлөн хэсгийг ашиглаж шилний хэлтэрхий тарсан байж болох хэсгүүдэд аяархан дарж өгөх хэрэгтэй.

 

 

8. Хөлөө эмчил

Талх, алимны цуу хоёр нийлж маш гайхалтай байгалийн гаралтай хөл арчилгааны бүтээгдэхүүн болдог. Цууны хүчиллэг чанар нь хөлийн эвэршсэн хэсгийн зөөлрүүлдэг бол талхны хөвөн бүтэц нь чийгийг гадагшлуулахгүй барьж өгнө. Зураг дээрх шиг байрлуулаад хүнсний уутаар боож шөнийн турш байлгана. Ингээд таны өсгийний арьс өглөө гэхэд зөөлөрсөн байх болно.

 

9. Илүүдэл өөх тос хамж авна

Талх нь шингэнийг өөртөө маш хурдан шингээдэг. Тиймээс та тостой шөл, соуслаг хоол зэрэгт талхаа дүрж илүүдэл тосыг нь хамж авах боломжтой.

 

10. Хувцсан дээр тогтсон тос арилгана

Хувцас дээрээ дуссан шингэн зүйл болон тосон дээр талх наагаад хэсэг хугацаанд байлгана. Дараа нь угаахад толбо үлдэхгүй.

 

11. Хатсан хөөсөн чихрээ шинэхэн мэт болгоно

Хэрэв хөөсөн чихэр хатаж хорчийсон байвал амт нь хэвээрээ байсан ч идэх хүсэл төрөхгүй. Тиймээс хатсан чихрэн дотроо нэг зүсэм талх хийгээд хэд хоног байлгахад эргээд хэвийн байдалдаа орсон байх болно.

 

12. Будааны түлэнхий амтыг арилгана

Хэрэв та будаагаа түлэнхий агшаасан бол хаяхаа түр азнаарай. Харин оронд нь агшаасан будаан дээрээ нэг зүсэм талх хийхэд л хангалттай. Талх будааны түлэнхий үнэр, амтыг арилгах болно.

 

13. Гал тогооны хүрэхэд хэцүү хэрэгслүүдээ цэвэрлэ

Талхны үйрмэгүүд нь таны аяганы хөвсгөр угаагчийн хүрч чадахгүй хэсгүүдэд хүрч чадна. Жишээ нь кофе бутлагчаа цэвэрлэхийг хүсвэл кофены оронд талх хийж сэгсрээд ёроолд нь байгаа бохирдлыг цэвэрлэж болно. Сэгрсэрнийхээ дараа талхны үйрмэгийг асгаж усаар угаахаа мартаж болохгүй.

 

14. Ханан дээрх толбо арилгана

Тостой гараараа хүрэх, хүүхдүүд зурах гээд хана бохирдож, заваарах олон хүчин зүйл бий. Хэрэв бохирдсон ханаа ямар нэгэн угаагчаар үрвэл хананы өнгө өөрчлөгдөх, зураас гарах зэрэг муу үр дагавартай. Тиймээс талхны захыг салгаад цагаан хэсгээр нь зөөлөн үрвэл ямар нэгэн гэмтэл учруулахгүйгээр ханаа цэвэрхэн болгох боломжтой болно.

31
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *