Таны эрүүл мэндэд муу 6 буруу зогсолт

0

Толинд өөрийгөө харахад толгой минь урагшаа болчихсон зогсож байлаа. Суудлын ажил, хүзүүний булчин сул, буруу байрлалаар унтах, компьютер, телевизийг удаан хугацаагаар ширтсэнээс ийм болдог ажээ. Буруу зогсох нь муухай харагдахаас гадна эрүүл мэндэд муу гэдэг үнэн үү?

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр буруу зогсолт нь таны нуруу нугалам, мөр, ташаа болон өвдгөнд томоохон ачаа болж байдаг юм. Буруу зогсоод байвал нуруу, үе мөчний өвчин тусч, уян хатан байдлаа алдаж, булчин суларч, улмаар өөх шатаах, идэвхитэй байлгах чадварыг тань хязгаарлах болно. Хамгийн ноцтой нь буруу зогссоноор мэдрэлийн судас дарагдана. Нуруу нугалмын хэлбэр өөрчлөгдсөнөөр хөдөлгөөн нь нурууны мэдрэлээ дардаг. Нуруутай холбогддог мэдрэлийн судас нь бүх биед тарсан байдаг учраас мэдрэлийн судас нь нуруу, хүзүүний өвчнийг бий болгоод зогсохгүй биеийн өөр өөр хэсэгт хүртэл өвдөлтийг бий болгож байдаг. Энэ удаагийн сэдвээрээ бидэнд байдаг түгээмэл 6 буруу зогсолт болон тэдгээрийг хэрхэн засах аргыг танилцуулах юм.

Дугуйрсан мөр

Таны эрүүл мэндэд муу 6 буруу зогсолт 1

Асуудал : Шувтан булчингийн доод болон дунд хэсэг сулрана.

Засах арга : Шалан дээр түрүүлгээ харж хэвтээд 2 гараа 90 градус өргөнө. Тохойныхоо байрлалыг өөрчлөлгүйгээр мөрөө сайтар чангалан 2 гараа өргөөстэй хэвээр мөрөө хавчина. 5 секунд барина. Дасгалыг 12 удаагаар 2-3 дахин хийнэ.

Толгой урагш зогсох

Таны эрүүл мэндэд муу 6 буруу зогсолт 2

Асуудал : Хүзүүний арын хэсгийн булчин хатуурна.

Засах арга : Зөвхөн толгойгоо хөдөлгөж эрүүгээ доошлуулан, цээжиндээ хүргэж, хүзүүнийхээ арын хэсгийг суллана. 5 секунд барина. Дасгалыг 10 удаа хийнэ.

Аарцаг урагшаагаа хазайх

Таны эрүүл мэндэд муу 6 буруу зогсолт 3

Асуудал : Ташааны нугардаг булчин хатуурна.

Засах арга : Зүүн өвдгөө нугалаад баруун хөлөө шалан дээр тавина. Зүүн талын ташаа тэлж байгааг мэдэртлээ энэ байрлалдаа байна. Таны ташааны урд тал тэлж байгааг мэдэртлээ зүүн талынхаа өгзөгний булчинг чангална. Зүүн гараараа дээш өргөн, баруун тийшээгээ болно. 30 секунд энэ байрлалдаа байна. Тал болгон руугаа 3 удаа хийнэ.

Дээр дор мөр

Таны эрүүл мэндэд муу 6 буруу зогсолт 4

Асуудал : Цээжний булчин сул байна.

Засах арга : Гараа унжуулаастай нь сандал дээр цэх суугаад гараа шулуун байлган алгаа доош харуулна. Гараа хөдөлгөлгүйгээр доош нь дарсаар тааз болон их биеэ дээшлүүлнэ. 5 секунд барина. 3-4 удаа, нэг удаадаа 12 хийнэ.

Тагтааны хөл

Таны эрүүл мэндэд муу 6 буруу зогсолт 5

Асуудал : Өгзөгний булчин сул

Засах арга : Нэг хөлөн дээрээ зогсоод нөгөө өвдгөө 90 градус нугална. Ташаагаа хөдөлгөлгүйгээр өвдгөө дээш нь өргөнө. Уг байрлалдаа 5 секунд болоод өвдгөө доошлуулан эхний байрлалдаа очно. Өдөрт уг дасгалыг 2-3 давталттай, 12 удаа хийж гүйцэтгэнэ.

Нугасан хөл

Таны эрүүл мэндэд муу 6 буруу зогсолт 6

Асуудал : Хөндлөн булчин болон ташааны нугардаг булчин сул байна.

Засах арга : Суниалтын байрлалыг авч, дасгалын бөмбөг дээр хөлөө байрлуулна. Нурууны доод хэсгээрээ дугуйралгүйгээр өвдгөө нугалан, өөрийнхөө их бие рүү бөмбөгөө өнхрүүлнэ. Ингээд эхний байрлалдаа очно. Уг дасгалыг 12 удаагаар 2-3 давталттай хийх нь үр дүнтэй.

Өөрийнхөө зогсолтыг яг одоо ажиглацгаая

Бие барьсан хувцас өмсөөд бүтэн биеийнхээ зургийг аваарай. Эхлээд урд талаас нь дараагаар нь хажуу талаас нь авна. Булчингаа суллан 2 хөлдөө мөрний хэмжээтэй зай аван зогсоорой.

  • Өөрийнхөө чихийг хар. Чих чинь мөрнөөсөө урагш байвал таны толгой нилээн урагшаа байрлалтай байна гэсэн үг.
  • Та далаа харж чадаж байна уу? Тийм бол таны мөр хэт дотогшоо буруу байрлалтай байна гэсэн үг юм.
  • Ташаа урагшаа чиглэн, харвинтай дээр нь таны нурууны доод хэсэг мэдэгдэхүйц нугарсан байвал энэ нь таны ташаа урагшаа хазайсан байгааг илтгэх юм.
  • Мөрөө ажиглаарай. Нэг мөр нөгөөгөөсөө өндөр байх ёсгүй.
  • Өвдөгний нүд чинь ямар байна? Хөлөө цэх болгох үед дотогшоо чиглэлтэй болж байна уу?
  • Нугасны хөл байгаа юм биш биз? Тэгвэл таны хөлийн хуруунууд 10 градусаас илүү хэмжээгээр гадагшаа чиглэлтэй байх болно.

За ингээд та бүхэн өөрийн гэсэн ойлголттой боллоо. Залуу байгаа дээрээ зогсолтоо зассанаар ирээдүйд гарах олон сөрөг үр дагавраас сэргийлж чадна. Дээр дурьдсан засах аргуудыг амьдралдаа хэрэгжүүлэн гарсан үр дүнгээ мэдэгдээрэй.

 

2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/06/11 at 23:41

    heregtei medeelel bainaa, daanch zuragtai oruulah bolomj baihgvi yu ?

  2. Зочин

    2015/06/12 at 00:43

    unshaad bol dasgaluud n oilgomjtoi l baina

  3. Зочин

    2015/06/13 at 10:19

    Zarim tailbar deer zurag baimaar bnaa jishee ni ter nugasan hul gdg dr bumbugtei yaaj hiihiin bol? 3nastai huuhed hiij boloh boluu?

  4. Зочин

    2015/06/15 at 14:40

    Сэтгэгдэл *Засах арга : Зүүн өвдгөө нугалаад баруун хөлөө шалан дээр тавина. Зүүн талын ташаа тэлж байгааг мэдэртлээ энэ байрлалдаа байна. Таны ташааны урд тал тэлж байгааг мэдэртлээ зүүн талынхаа өгзөгний булчинг чангална. Зүүн гараараа дээш өргөн, баруун тийшээгээ болно. 30 секунд энэ байрлалдаа байна. Тал болгон руугаа 3 удаа хийнэ.
    eniig buur oilogdogguie

  5. Зочин

    2015/06/17 at 19:01

    Сэтгэгдэл *Хэрэгтэй мэдээлэл байна. Бөхийж байгаагаа анзаараад байгаа юм. яаж хийх далаар видео эсвэл зураг оруулж өгөөч. Талархлаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *