АНУ-ын тусгай хүчнийхэн тагнуулын жижиг дрон ашиглана

0

Тусгай хүчнийхэн өмнө нь яагаад ийм төрлийн дроныг өдий болтол ашиглалгүй өнөөг хүрсэн юм бол? Тусгай хүчнийхний хамгийн чухал зүйл бол нуугдах чадвар байдаг бөгөөд дайсныхаа нутаг дэвсгэрт хэдий чинээ бага ор мөр үлдээнэ төдий чинээгээр ажиллагаа амжилттай явагддаг.

АНУ-ын тусгай хүчнийхэн тагнуулын жижиг дрон ашиглана 1

Энэхүү шинэ дроныг удахгүй ашиглаж эхлэнэ гэж үзэж байгаа ажээ. АНУ-ын Тусгай хүчнийхэн энэхүү дроны тусламжтайгаар өөрсдийнхөө нуугдах чадварыг ихээхэн сайжруулах боломжтой болох юм. Дроны хэмжээг сайжруулахдаа сүүлийн үед нилээдгүй ахицтай яваа Микробот технологийг ашиглах гэнэ. Хэмжээний хувьд микробот хэмээгдэхээр жижигхэн биш байгаа хэдий ч одоогоор хүний гарын алганд багтахаар жижиг хэмжээтэй байна. Уг бүтээлийг “Хар хэдгэнэ дрон” хэмээн нэрлэсэн бөгөөд Афганистан дахь Британийн цэргийн ангиуд байлдааны тандалт хийхдээ ашиглах нь түгээмэл байгаа юм.

АНУ-ын тусгай хүчнийхэн тагнуулын жижиг дрон ашиглана 2

Энэхүү дрон нь 18 гр жинтэй, агаарт 25 минутын турш нисэх чадвартай ажээ. 25 минутын хугацаанд эргэн тойрныхоо зургуудыг том хэмжээгээр авч, ухаалаг тандалт хийхэд хангалттай хэдий ч, цэргүүдийг байнгын видео бичлэгээр хангахад хангалтгүй хугацаа гэнэ.

Тусгай хүчнийхэн сансрын гэрэл зураг, том хэмжээний дрон болон бусад онгоцуудыг ашиглан видео бичлэгийг шууд дамжуулдаг учраас уг дрон хэрэггүй байж мэдэх талтай. Гэхдээ энэхүү дрон нь ойроос тагнахад нэн тохиромжтойн зэрэгцээ ямар ч цаг ууртай байсан түүртэлгүй ажилладгаараа давуу юм.

АНУ-ын тусгай хүчнийхэн тагнуулын жижиг дрон ашиглана 3

Тус видеоноос нүүрэн талд байгаа боловсруулагчийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Дрон нийтдээ 3 камертай ба нэг камер нь харанхуй нөхцөлд дулаан мэдрэгчээр дүрсийг хянах сонголттой байдаг. АНУ-ын шилдэг ангиудын албан хаагчдын мэдээллэж байгаагаар тэд дроныг нилээдгүй судалсан бөгөөд дээд албан тушаалтнууддаа зах зээлийн судалгаа хийхийг санал болгожээ. Одоогоор олон янзын байршилд туршилт явуулж үзэж байгаа ажээ.

АНУ-ын тусгай хүчнийхэн тагнуулын жижиг дрон ашиглана 4

АНУ-ын тусгай хүчнийхэн тагнуулын жижиг дрон ашиглана 5

АНУ-ын тусгай хүчнийхэн тагнуулын жижиг дрон ашиглана 6

АНУ-ын тусгай хүчнийхэн тагнуулын жижиг дрон ашиглана 7

АНУ-ын тусгай хүчнийхэн тагнуулын жижиг дрон ашиглана 8

АНУ-ын тусгай хүчнийхэн тагнуулын жижиг дрон ашиглана 9

АНУ-ын тусгай хүчнийхэн тагнуулын жижиг дрон ашиглана 10

 

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *